Гүнжийн хэт уйлсанаас болж хоолой нь сөөж эхлэхэд хатан хүртэл тайвшруулж чадахгүйд хүрэх шиг. 

Ёстой яаж тайвшруулах учраа үл олж хийх зүйлгүй түвдэж байтал зол гэм нь хаантан залран ирэх ажээ. Эцэг хүн л болсон хойно үр хүүхэд рүүгээ яарсан нь лавтай.

Гэсэн хэдий ч тэр чинь энэ улсын эзэн хаан шүү дээ. Төрийн хэргээ дуусгаад л шууд нааш ирсэн нь энэ билээ.

"Жинжү.."

Жонханыг аяар ингэж хэлэхэд гүнж одоо л нэг юм нүдээ нээж гүнзгий амьсгаа авахтайгаа болов. 

"Чи минь хатан ээж бид хоёрынхоо л наран гэрэлтсэн үр нь билээ.."

"Бүү гунигла миний охин.. Эцэг нь чамд нарны сүүдэр ч бүү тусаасай гэж өсгөсөн байтал өдөржин чамайгаа мэлмэрүүлчихлээ өршөөнө үү"

Хаан бол ийм л эр хүн.

Өөрийнхөө эмэгтэйд.

Өөрийнхөө эхэд.

Өөрийнхөө төр улсад.

Өөрийнхөө охинд хүртэл тэр өршөөл гуйж мэддэг нэгэн. Тиймдээ ч Курё улс улам бүр цэцэглэж буй биз.


★彡


"Эгч таныг тэр үед хатан болчихсон бол гэж бодох юм.."

"Тэгсэн бол өдийд--"

Их хатныг ийн ярьж байх зуур лянхуан цай барьж урд нь сууж байсан Сун их татвар шууд хатны яриаг тасалж орхилоо. 

"Бүү тэгэж хэлээч их хатан минь.. Харин ч таны ачаар гүнж ордонд орж ирж өөрийн байрандаа эргэн заларсан. Энэ их ачыг тань би яахан тийм юмаар хариулж чадах билээ.."

Чухам үнэнд Юүриг их хатан болдог жил бага хатны суудал нилээн удаан эзэнгүй байсан ба учир юу гэвээс их хатан хоёр хүүхэдтэй байсан тул бага хатан залахыг тийм ч их яаравчлуулаагүй юмсанж. 

Тиймд тэр нэгэн луу жил Сун их татварыг бага хатан болгох санал тавьж дээдсүүд бүгд зөвшөөрсөн авч эрхэмсэг үнэн Ирёон татвар өөрөө тэр өндөр суудлаас татгалзчихсан юм. 

Хэрэв хатан суудалд заларвал өөрийн охиноо эргүүлээд авч болох байсан ч гэлээ тэр тэгсэнгүй. 

Тэр цаг үеэс одоог хүртэл биеэ хоёр хуваан төрүүлсэн охин үрээ их хатан таны хүүхэд билээ хэмээн суусан хэвээр л.

Ийм эх басхүү ийм өр нимгэн эмэгтэй хүн байдгаа. 

Шагшин магтмаар. 

윤정한: 𝐂𝐇𝐑𝐘𝐒𝐓𝐀𝐋Where stories live. Discover now