End chapter

259 32 1
                                    

Эгчийнхээ амийг өөрийн гараар тасласан тэр 2 хором.. би ч гэсэн ингээд дуусгахыг хүсэв.. Түүнийг хөнөөсөн буугаа өөрийнхөө толгойнд тулган нүдээ анилаа.. Бид жаргалтай байсан.. өхөөрдөм ихэр охидууд, бүгдийн хайрыг татдаг байсан.. аавтайгаа, ээжтэйгээ.. аз жаргалтай байсан.. үнэхээр..
Нүдээ анин гохоо дарахыг зэхсэн 2 хором.. миний гарнаас хэн нэгэн зуурсан юм.. Харвал нүдэнд нь нулимс цийлэгнэчихсэн бяцхан охин байх ажээ..
"Эгчээ! Ингэж болохгүй ээ.. та ийм хөөрхөн юм чинь жаргалтай байх хэрэгтэй.. Намайг Жэннифэр гэдэг.."
Эгчийнхээ амийг өөрийн гараар авсандаа итгэж ч үл чадна.. Түүний минь бяцхан байх үеийнх нь төрх намайг аварсан.. 6 настай Жэннифэр амиа егүүтгэх гэж байсан намайг болиулсан.. Уйлан дуулсаар сүүлийн удаа тэврээд "Уучлаарай.. Жэннифэр!"
Тэгэхэд тэр "Чиний буруу биш ээ.. бид дэндүү жаргалтай байсан болохоор бурхан атаархсандаа ингэж байгаа юм.."

Дааж явах нүднийхээ зовхийг нээхдээ би эмнэлэгт байлаа.. Зүрхний аппаратын дүд, дүд гэсэн чимээнээр тарьж байсан юм.. Гэвч энэ чимээ хажуу орон дээр ухаангүй хэвтэх жонгүгийн зүрхний цохилтыг илэрхийлнэ.. Хаалга онгойн хэн нэгэн орж ирэх бөгөөд харвал Намжүүн байлаа.. Би өндийх гэсэн ч биеэ дийлээгүй тул "Юу болсон бэ?"
"Чи ухаан алдчихсан.."
"Жэннифэр? Тэр яасан?"
"Өнгөрчихсөн.." Баярлах хэрэг ч гуниглах мэдрэмж нь арай илүү байгаад гайхна.. Би юу ч үл хэлэн дээш хараад
"Жонгүг? Тэр яаж байна?"
Намжүүн дахиад л санаа алдан "Түүний бие их хүнд байна гэсэн.. ойрын хэд хоногийг ч давахгүй байж магадгүй!"
"Мм.." эцэст нь би эвлэрсэн юм.. Хувь тавилантайгаа..
"Бид ажлаа дуусгасан гээд бүгд тушаал дэвшсэн.."
"Болоо доо.."
"Чи хурдан биеээ тэнхрүүлээд эмнэлгээс гар аа.. хамт архи ууцгаая!"
"Мм.."

Намжүүнийг явсны дараа нар эгц дээр хөөрч байлаа.. Би босон жонгүгийн дэргэд суун
"Хэдий бие биедээ хайртай ч хамт байж болохгүй хүмүүс байдаг гэсэн нь бид байсан байх тийм үү?"
"..."
"Чиний надад хийж өгсөн хоол, миний үдээсийг үдэж өгсөн тэр мөч, үсээ зулгаан суухыг минь хараад инээсэн чиний төрх, миний хөл өвдөөд байна гэж хэнэггүй хэлсэн тэр царай, хуримын урилгаа өгч байж уйлах гэж байсан чиний тэр байдал.. бид зүгээр л буруу цагтаа учирчихаж.."
"..."
"Хайртай шүү гэж нэг ч удаа хэлж чадаагүйд уучлаарай!"
"..."
"Ядаж хайртай шүү гэж хэлээд болгоомжтой байгаарай гэж хэлсэн бол чи над дээр ирэх байсан болов уу?"
"..."
"Бүх зүйлээ хаяад надтай хамт явах уу гэхэд чинь би чам дээр гүйгээд очихыг хүссэн, гэхдээ зориг минь хүрээгүй.. хүсээгүйдээ биш юм шүү!" Хэлж барамгүй их үгсээ цухуйлгаж орхиод гарнаас нь атгаад хажууд нь суугаагаараа хэвтэв..
"2-уулаа ч гэсэн диваажинд жаргалтай байвал сайхан юмсан.. дараа төрөлдөө ч болов хамтдаа байвал сайхан юмсан.. Би чамд хайртай Жон Жонгүг!" Энэ үгийг хэлэн нүд минь анилдахад нар жаргаж байсан юм.. Урсах нулимсаа зөнд нь орхин нүд аньсан энэ цаг мөчид ухаангүй байсан жонгүгийн нүднээс ч нулимс урсаж байлаа.. Миний бүх бие сулран амьсгал минь хүртэл зогсоход Жонгүгийн амьсгал ч мөн цуг зогсох нь тэр.. Аппаратны чимээ удаанаар дүүүүд гэж эхлэхэд бидний бие хэдийн амьгүй болцгоосон байсан ч гарнаасаа тас атгалцсан байсан юм..

"19:09 минутанд өвчтөн Росианна Хан болон Жон Жонгүг нар амьсгал хураалаа.."
Үүдэнд байдлыг харзнаж байсан гишүүд хэдийн сульдан унацгаажээ..

Тэдний оршуулах ёслолд ирээд байхаар чухал хүмүүс ч байсангүй тэгс хийгээд өндөрлөсөн юм..

Mystery бүлгэм ч тарж, холбоотой бүх хүмүүс шалгагдаж эхэлсэн..

Амьд байх хугацаандаа нэг нэгнийгээ хайрлаж чадахгүйдээ мэдэрсэн тэд зөнгөөрөө амьсгал хураацгаасан юм.. Хэн нь ч нөгөөгийнхөө ардаас гашуудаж, шаналахгүй.. нэг цаг мөчид, эд эс болгоноороо холбогдон биесээ мэдэрч зэрэг амьсгал хураасан..

Жаргалтай байж болох газрыг л хайсан.. хүн шиг амьдарч болох газрыг л хайсан.. гэхдээ эцэст нь олсон тэр газар нь нөгөө ертөнц байсан юм.. Одоо тэднийг хамтдаа жаргалтай байгаа гэдэгт итгэлтэй байна..

Төгсөв..

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 08, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

I'M THE MAFIA, SEASON 2. | JK [ДУУССАН]Where stories live. Discover now