Chapter 16

156 20 0
                                    

Аавын оршуулах ёслолоос хойш 7 хоног..

Тэр гэрээслэл дээрээ бүх хэргээ хүлээж байна гэчихсэн байсан учраас тэр хэрэг аавын үхлээр хаагдчихсан.. Тэрнээс хойш онц хэрэг ч гарахгүй байгаа болохоор ингээд орхих эсэхтээ эргэлзэж байлаа..

Гэртээ очиход тэр гэр эл хуль байх нь тэр.. Хамгаалагч, үйлчлэгч гэхээр юмгүй.. Жэннифэртэй уулзахаар дээд давхар луу гарах гэж байтал хаа нэгтэйгээс чимээ гарах нь тэр.. орилж байгаа ч юм шиг тийм чимээ.. Сонсвол зооринд байх ажээ.. Аль болох чимээ гаргалгүй явж байтал миний бодож байснаас шал өөр, төлөөлөлд ч буухааргүй тийм үзэгдэл байранд минь таг гарахад хүргэв..
Би шууд л буугаа гаргаж ирэн "Жэннифэр! Яг одоо хөдөлгөөнөө зогсоо!" Тэр миний үгийг сонсохгүй байв.. Учир нь давж үг хэлэхэд ч бэрх хүний орилох дуу л энд хадна.. Сандал дээр хүлүүлэн төмрөөр хайруулах хүний орилох дуу..
Миний хоолой ч тогтворгүй болж эхлэх нь тэр.. Би амьсгаагаа түгжин онилж байгаад Жэннифэрийн баруун бугалга руу нь буудаж орхилоо.. Тэр гэнэтийн болсон явдалд гайхах уурсахын завсараар эргэж харвал хөлс нь урсчихсан байсан нь энэ байдлаараа нилээн удсаныг нь илтгэж байв..
Тэр аймшигтайгаар инээн "Энэ чинь хэн бэ? Миний хайртай дүү юу? Яасан? Уйдаа юу?"
Би "Наадхаа газар хаяаад наанаасаа холд!"
"Би яагаад тэгнэ гэж? Аан.. дурлалт залуугаа ийм байдалтай харах хэцүү байгаа байх нь, тийм үү?"
Миний харц ч тэр, хоолойны өнгө ч тэр хэмнэлээ алдан "ӨЛӨГЧИН МИНЬ! ЯГ ОДОО ЖОНГҮГИЙГ СУЛЛА ГЭЖ БАЙНА!"
Тийм ээ, түүний хөлсөө гартал халуун төмрөөр шарж байсан хүн нь түүнтэй удахгүй хуримлах гэж байгаа хүн.. миний хайртай хүн.. Жон Жонгүг байсан юм.. Түүнийг яагаад ингээд байгааг мэдэхгүй ч Жонгүгийн байдал үнэхээр хүнд харагдаж байсан тул эхлээд аврахыг хүсч байлаа.. Жэннифэр инээсээр
"Өлөгчин гэнэ шүү, эгчийгээ! Энэ гөлчгийг барь!" Харанхуй байсан зоорьноос гэнэт тоолж барамгүй хүмүүс гараад ирэх нь тэр.. Мэдээж хариу зодолдон бараг дийлж байсан ч Жэннифэр дахин Жонгүгт өнөө төмрөө хүргэж эхлэх нь тэр.. Жонгүгийн орилох чимээнээс болоод сатаарах хооронд тархин дундуур минь тоосго нэргэж орхив.. Толгойноос минь цус гаран дийлдэж эхлэхдээ ухаалаг цагаараа залуус руу дуудлага хийлээ.. Гэвч юм ярьж чадна гэж үү? Нилээн удсаны эцэст тэр зоорь цогцосоор дүүрч толгой эргэмээр цусны үнэр ханхалж дотор муухайруулж байлаа.. Би Жэннифэрт эцсийн удаа анхааруулга өгөхөд тэр намайг дахиад л сонссонгүй.. Би ойртон шилэн хүзүү рүү нь цохин ухаан алдуулж орхиод Жонгүгийн суллан
"Явж чадах нь уу?" Түүнийг ядаж хагас ухаантай гэж хэлэхэд ч хэцүү байв.. Биеийнх нь бүх хэсэг түлэгдэж хүрэх төдийд асар их өвдөлт ирж байгаа түүнд хүрэхээс ч эмээж байлаа..
"Жоохон тэсчих!" Түшин зоорьноос гарахаар хурдалж эхлэв.. Намайг орж ирэхэд угийн хүн харагдаагүй тул бушуу гарахад үүдэнд залуус ч яг ирж тааран биднийг тоссоор гүйлдлээ.. Жонгүгийг машинд суулгаад бид ч тэндээс хөдөлцгөөсөн юм..

Кан эмчийг дуудан түүнд эмчилгээ хийлгүүлж байх хооронд Тэхён
"Үнэхээр Жэннифэр түүнийг ийм болгосон гэж үү? Яагаад? Яасан гэж?"
Би зүгээр л толгой сэгсрэв.. Тэгээд
"Тэр 2-г гэрлэх гэж байгаа гэж сонссон.. гэхдээ гэнэт ингэж хүч хэрэглэснийг нь бодвол нэг л юм болсон бололтой.. Тэр мэдээж эсэргүүцсэн байх.. гэхдээ дийлээгүй!"

Кан эмчийг гарч ирэхэд бид тосч очин бүгд асуулт эрнэ. Тэр
"Их хүнд байна! Яаралтай том эмнэлэг рүү хүргэж илүү нарийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй!"

Бид түүний хэлснээр шууд Сөүлийн их сургуулийн эмнэлэгт хүргэн улсын тусгай ажилтан тул бүх анхаарал болоод хүчээ дайчлахыг хүслээ..

Би "Болохгүй нь ээ.. буцацгаая.. өнөөдөр дуусгацгаая! Бүгд бэлд! Өнөө шөнө харш руу дайрна!"
"Мэдлээ!"

Оройн 23 цаг. Сөүл хот, Солонгос улс

Гэрийн ойролцоо ирэн зогсоход гэрэл нь унтраалттай хүн байгаа үгүй нь ч мэдэгдэхгүй байв.. Шууд дайрахаар төлөвлөн хөдөлцгөөлөө.. Гадаа хамгаалагч гэхээр юм байгаагүй тул шууд дотогш нэвтрэхэд тамхины очны гэрэл л харагдах энэ том танхимд харанхуйд ялгаж харагдахгүй олон хүмүүс байх нь тэр.. Өнөөх тамхины оч гарах хэсэг рүү харвал тэндээс "Дүү минь! Чамайг хүлээж байлаа! Нэвтлээд хүрээд ир! Өнөөдөр 2-лаа эцсийг нь үзье!"

Түүний хүссэнээр ч гэх юм уу өөрийн хүслээр ч гэх юм уу өнөөх танхимыг морго болгох тийм ч амар байсангүй.. Нилээн удаан явсны эцэст Жэннифэр дээр ирэхдээ би багагүй шархаджээ.. Бас туйлдсан байв.. Жэннифэр инээсээр "Чи ийм сульдаа байж намайг дийлэх юм уу?"
"Амаа татаад хүрээд ир!"
"Таны тааллаар!" Тэр над руу дайрах нь тэр.. Бид 2-уул хутгатай байх бөгөөд Жэннифэр шууд 2 алхам хийн гарыг минь зүсэн хэвлий хэсгийг минь шүргээд өнгөрөв.. Тэр их сайжирчихаж.. Би ч мөчөөгөө өгөхгүй байх бөгөөд удалгүй харанхуй байсан энэ танхимд гэрэл асах нь тэр.. Жэннифэрийн царай намайг хангалттай айлгаж байв.. Цонхийж, тураад нүд нь ув улаан болоод тойроод харалчихсан.. Анхаарал сарних хооронд түүний хутга хэвлийд минь зоогдож орхилоо.. Өвдөлтөө тэсэн хөмсөгөө зангидахад тэр "Чи намайг хэзээ ч дийлэхгүй.. бас юу гээч!" Тэр чихэнд минь ойртон "Би чиний хайртай гэсэн болгоны амийг тасдах болно.. яг л араатан шиг.. Жонгүг өдийд бараг үхээ биз? Харин аав.. яагаад өнгөрчихсөн юм бол? Тэр 2-н ижил тал юу байсан гээч? Тэд 2-уулаа чамайг санаж байсан.. чамайг бодож, чамд санаа зовж байсан.. тэгээд л би 2-ууланг нь хөнөөхөөр шийдсэн.. жонгүгийг яг алах гэж байхад чи гэж лай өөрөө ороод ирсэн.. гайтай амьтан!" Түүний үг хангалттай уурыг минь хүргэн би орилсоор түүнийг хананд шахлаа.. Одоо ч надад зоолттой байх хутга хөдөлгөөнийг минь хорьж байсан ч би Жэннифэрийн мөрөнд хутга зоон холдоод "Эгчээ! Би таньд ч гэсэн хайртай.. тэгвэл та ч гэсэн ингээд үхэх хэрэгтэй юм байна.. удахгүй очиноо.. аавд амалчихсан.. Жэннифэрийг аваад очно гээд.. баяртай.." түүний амийг таслахад 2 сум л хангалттай байсан..
1   2

Ингээд дуусгацгаая даа..

I'M THE MAFIA, SEASON 2. | JK [ДУУССАН]Där berättelser lever. Upptäck nu