Chapter 7

174 16 2
                                    

Цаад өрөө рүү орвол гарандаа дуслын систем залгуулчихсан, хүнд хүнд амьсгалан хэвтэх нүд хальтрам Жонгүгийн төрх намайг угтлаа.. Би түүн рүү ойртохоос ч эмээн, хүрэхээс ч айж байв..
Хоолой зангиран "Намжүүнаа! Тэр-тэр яачихсан байна? Зүгээр биз дээ?" гэхэд тэр надад үг хэлж зүрхэлсэнгүй.. Миний харц түүн рүү харж зогссон 10-иад минутанд орвонгоороо өөрчлөгдөн удаан хугацааны чимээгүй байдлын дараа сая нэг гарсан хоолойны өнгөнөөс минь тэдний бие жийрхэж байгаа нь мэдрэгдэнэ..
"Юнги ах Жонгүгийг ийм болгосон новшийг бариад ир! Шаардлагатай гэвэл хүн нэмээд авч явж болно! Намжүүн Кан эмчийг дууд! Жимин надтай төв штаб руу хөдөл! Согжин ах эндэх хамгаалалтыг сайжруулж, ойр хавийн хяналтын камераас нотлох баримтыг устга! Бүгд хөдөлцгөө! Яг одоо!" Айдаст автуулам төрхөндөө орсон ахлахынхаа тушаалыг гүйцэтгэхээр ном журмын дагуу хөдөлж эхлэлээ.. 

Төв штаб дээр ирэн
"Шинэ мэдээлэл юу байна?"
"Нөгөө хууль бус эрхтний наймааг судалж байна! Гэхдээ бидэнд Намжүүны чадвар дутаад байна!"
"Ойлголоо.. чадахаараа туслая!"
"Бас.. өчигдөр шөнө инчоны боомт дээрээс зэвсгийн наймаа хийгдсэн.."
"Аав л биз?"
"Сэжигтэй санагдаад замд нь саатуулан шалгахад дотроос нь хөргөөгчтэй агуулах дүүрэн эрхтэн гарч ирсэн.. Гэхдээ яаж ч судалсан Кристиан Хан-аас өөр хүн байна.. Танай аавын үйлдэл зэвсгийн наймаанаас хэтрэхгүй.. ажилладаг арга барилыг нь мэднэ.. харин энэ эрхтний наймааг өөр хүн удирдаж байгаа гэж таамаглаж байна.. ажиллаж байгаа арга барил нь их цэвэрхэн, мэргэжлийн.. олон жил хийсэн байх.."
"Тэр хүнийх нь тухай сэжүүр байна уу?"
"Том дарга.. ямар ч мэдээлэлгүй.. гэвч эрэгтэй, эмэгтэй 2 хүн гэсэн мэдээлэл бий.."
"2 хүн? Сонирхолтой юм болох нь ээ?"

Буцан байрандаа ирэхэд Кан эмч ирчихсэн байх бөгөөд Жонгүг саяныхыгаа бодвол дээрдсэн харагдаж байв..
"Тэрний бие яаж байна?" Кан эмч надад юу ч үл хэлэн зүгээр л толгой сэгсрэв.. Дөнгөж уулзаад л салах хэрэг үү? 
"Одоо яавал дээр вэ?"
"Түүнийг өөрт нь даатга.. бидний хийж чадах зүйл дууссан.." Тэр Солонгосдоо төдийгүй дэлхийд нэрээ цуурайтуулсан чадварлаг эмч.. гэтэл тэр аварч чадахгүй байна гэвэл өөр арга үнэхээр үлдээгүй гэсэн үг байх нь ээ..

Удалгүй Юнги ах хувцсаа гөвөн цусаа арчсаар ирэх бөгөөд
"Зооринд байгаа.." гэхээс өөр зүйл хэлсэнгүй..
"Араас бууж ирэх хэрэггүй!" Би шууд зоорийг зүглэв.. Жонгүгийг ийм болгосон түүнийг яаж мөчилж алахаа бодсоор орлоо.. Тэр хагас ухаантай байх бөгөөд нүүр нь багагүй шархадснаас царайг нь харж чадахгүй байв.. Ус цацсаар "Юу хийж гийгүүлсэн гэж ухаан алдаад байгаа юм?" Тэр одоо ч хагас ухаантай байх бөгөөд нэг зүйлийг давтан давтан амандаа шулганаад байсан юм..
"Ингээд үхэх гэж байгаа өөрийнхөө өмхий амьдралтайгаа салах ёс хийх боломж олгоё!" гээд үсийг нь хойш нь татахад үнэхээр нүүр нь авах юмгүй болжээ..
"Чи юу хийж зүрхэлснээ мэдэх үү? ЧИ ХЭНД ГАР ХҮРСНЭЭ МЭДЭЖ БАЙНА УУ?" тэр миний асуултанд хариулах битгий хэл над руу харах ч үгүй амандаа ямар нэгэн зүйл бувтнасаар байсан юм..
"Юу гээд хуцаад байгаа юм бэ?" Ойртон сонсвол "Бүгд.. найрамдах.. Солонгос.. улс.. Сөүлийн.. тагнуулын.. ерөнхий.. газар.."
"Юу гээд байгаа юм бэ? Ойлгогдохоор хэлээч дээ!" гэхэд тэр над руу араатан шиг орилж эхлэх нь тэр.. Би энд түүнээс нэг ч үг олж сонсохгүйгээ мэдэн дээд давхар луу буцлаа.. Намайг харсан бүгд айх бөгөөд би "Намжүүнаа! Энэ муугийн мэдээллийг олоодох!"
"Заа.."
"Жэннифэр хаачсан юм?"
"Мэдэхгүй ээ.. гараад явсан.." Хусогийн хэнэггүй хариулт хүртэл хангалттай уурыг минь барж эхлэв.. Гэнэт утсанд минь зурвас ирэх бөгөөд харвал "эгчийгээ ирж аврахгүй юм уу? Росианна?" гэсэн дээр Жэннифэрийн хүлээтэй байгаа зураг байв..
"ХАРААЛ ИД!" байдгаараа орилон хараал урсган
"ЮНГИ АХ ХААНА БАЙНА?" гэхэд Хусог надаас эмээнгүй
"Жэннифэртэй цуг гарсан шдээ.. ямар нэгэн юм болоо юу?"
"Хусог Тэхён Жимин 3 намайг дагаад яв! Бусад нь эндээ байж бай! Аюулгүй байдлаа сайн хангаарай! Би арын чинь дааж чадахгүй шүү! Ямар нэгэн юм болвол!!"

Гүйхээрээ гэр лүүгээ гүйн орж ирвэл зочны өрөөнд Юнги ахыг хүлчихсэн аманд нь наалт наачихсан байх дээр тэрээр зогсоо зайгүй үглээд байв.. Хусог очиж суллан амных нь боолтыг авахад
"БОЛГООМЖТОЙ! ЭНЭ БОЛ УРХИ!"
Түүний үгийг ойлгож амжаагүй байтал ар дагзанд минь хүчтэй өвдөлт мэдрэгдэн ухаан балартах нь тэр..

Сэрэхдээ гэрийн зооринд сэрсэн бөгөөд миний дэргэд Жэннифэр ч хүлээтэй байв.. Би сэрсэн даруйдаа
"Чи зүгээр үү? Юу болсон юм бэ?" гэхэд юу ч үл хэлэх бөгөөд гэнэт инээгээд эхлэх нь намайг хангалттай айлгаж байлаа.. Сандалтайгаа гараа ардаа хүлүүлчихсэн байсан тэрээр өөрөө төвөггүйхэн хүлээснээсээ мултрахад харанхуй булангаас Юнги ах буу барьсаар гараад ирэх нь тэр.. Би боож үхэх шахам уурлан шүдээ сийгүүлсээр
"Хараал идсэн та 2 урвагч гэж л битгий хэлээрэй?!" Жэннифэр над руу ойртон
"Росианна.. энэ хөөрхөн нүд чинь надад их таалагддаг.. би нүдийг чинь авмаар байна!"

I'M THE MAFIA, SEASON 2. | JK [ДУУССАН]जहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें