Chapter 9

146 16 0
                                    

Гүйхээрээ Жонгүг дээр очин бараг л найдваргүй гэсэн хүн босоод ирснийг харахад баярлахын сацуу гайхаж байлаа.. Би түүнийг буйдан дээр суулган уух юм хийж өгөөд "Юу болсон юм? Зүгээр үү?" гэхэд тэр одоо ч толгойгоо барьсаар байх бөгөөд урдхан талд нь суух Ким Жунин мөрдөгч рүү цоо ширтэж байх нь тэр.. Гэтэл тэр мөрдөгч "Би жоохон амармаар байна! Болох уу?" гэхэд Хусог түүнийг дагуулан цаад өрөө рүү оров.. Би "Тэр хүн мөн биз дээ? Чамайг ийм болгосон хүн!" Жонгүг зүгээр л толгой дохив.. Би түүнийг тэврээд "Ухаан орсонд чинь баяртай байна.. ашгүй дээ.."
"Бид хаана байгаа юм?"
"Бидний нууц байранд.. өлсөж байна уу? Хоол идэх үү?" Гал тогоо руу дагуулан идэх юм хийж өгөхөөр орлоо..

Нөгөө талаас~
Хусог Жуниныг өрөөнд нь оруулж өгчихөөд гарах гэж байтал тэрээр
"Хан ахлах энэ Жонгүг гэж хүнтэй их дотно бололтой.." Хусог шилэн хүзүүгээ маажсаар эв хавгүй инээн
"Аан харин тийм ээ, хайртай хүн нь байгаа юм!"
"Үерхдэг гэсэн үг үү?"
"Бараг тийм юм уу даа! Яасан?"
"Аан зүгээр л.." гээд цааш хараад хэвтчихэв.. Хусог нэг их зүйл бодсонгүй бусадтайгаа нэгдлээ..

Жимин чимээгүй байдлыг эвдэн "Гэхдээ.. тэр хууль бус наймааны ард 2 хүн байгаа гэсэн.. нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүн.. хэрвээ эмэгтэй нь Жэннифэр юм бол, эрэгтэй нь.. хэн болж байна?"
Намжүүн "Яагаад ч юм бидэнтэй ойрхон байгаа байх.."
Тэхён "Бид энэ бүлгэмд удсан болохоор таньдаг хүн л байх.. сэжиглэж байгаа хүн байна уу?"
Бүгд дор бүрнээ бодолд автах бол Тэхён
"Би бол Юнги ахыг гэж бодож байна!" хүйтэн өнгөөр ийн хэлэхэд бүгд гайхсаар тэр 2 дээр харцаа тогтоов.. Юнги "Юу солиороод байгаа юм?"
Тэхён "Танд тэгвэл тэр хэрэгтэй хамааралгүй гэх баталгаа байгаа юм уу? Жэннифэртэй 5 гаруй жил үерхсэн биз дээ? Найз бүсгүй чинь тийм хэрэг хийж байхад мэдсэн л баймаар юм!"
"Би юу ч мэдээгүй!"
"Байж болно гэж үү?"
Согжин "Маргалдахаа больцгоо! Юнги мэдсэн бол чимээгүй байхгүй байх байсан! Өөр таамаглал байна уу?"
Жимин "Хан захирлын туслахуудын нэг юм болов уу?"

Тэднийг ийн мэтгэлцэх хооронд нөгөө талд гал тогоонд тайван хооллох нэгнийг харан нүүр дүүрэн инээмсэглэх би.. Зүгээр л жаргалтай байсан.. энэ жаргал удаан үргэлжилэхгүйг мэдэж байсан ч одоо байгаа дээр нь хангалттай мэдрэхийг хүссэн..

Шөнө дунд болохын алдад бүгд зүүднийхээ ертөнц рүү явцгаажээ.. Тэнд нүдэнд харагдахаар зөвхөн нэг л хүн сэрүүн байсан юм.. Юнги урдах сөжүгээ хөнтөрсөөр утсаа гаргаж ирэн хэн нэгэн рүү дуудлага хийнэ..

Өглөө унтаж байх хооронд бүгд бөөн шуугиан болоод байсанд сэрэхээс өөр арга байсангүй.. Нойрондоо их харам учир бухимдсаар өрөөнөөсөө гарвал Тэхён байдгаараа сандарчихсан гүйхээрээ ирэн "Ким Жунин мөрдөгч нас барчихсан байна!"
"ЮУ?"
Түүний хоносон өрөөнд ороход Жин ямар нэгэн зүйлийг шинжлэн сууж байх бөгөөд өнөөх мөрдөгч өөрийгөө дүүжилчихсэн бололтой байдалтай нас барсан байв.. Би очин "Юу болсон юм?"
"Харж байгаачлан амиа хорлочихсон юм шиг байна!"
"Яасан гэж?"
"Шалтгааныг нь хэлж мэдэхгүй байна.. угаасаа нилээн шархадчихсан байсан болохоор аль шарх нь хэзээ үүссэн, эсвэл хүн дайрсан гэдгийг ч мэдэх арга алга.."
"Хараал ид! Түүнтэй хамгийн сүүлд хэн уулзсан?" гэхэд Хусог гарч ирэн
"Би сүүлд өрөөнд нь оруулж өгсөн.. тэрнээс хойш өрөөнд нь хүн орохыг хараагүй.." хэмээн эмээнгүй хэлж буй нь яг л намайг сэжиглэж байх вий гэсэн айдастай байгаа нь мэдрэгдэв..
"Өрөөнд нь оруулж өгөхөд юм хэлсэн үү?"
"Аан.. Жонгүг та 2-н ямар холбоотойг асуусан.. дотно юм уу гээд.." би бодолд дарагдан "Яах гэж?" түүний цогцосыг тойруулан ажиж эхэллээ.. Үнэхээр сэжүүр болчих зүйл харагдахгүй байв.. Бээлий өмсөн амыг нь нээж үзвэл
"Согжин ахаа! Энийг хар даа!"
"Энэ чинь.."
"Хэсэгтээ залууст амиа хорлосон гэж хэлье.."
"Заа.."

Шүүх эмнэлгээс хүн дуудан түүний цогцосыг өгч явуулан бид ширээ тойрон сууцгаалаа..
Тэхён гэнэт "Би өчигдөр шөнө Юнги ахын сэрүүн байхыг харсан!"
Юнги "Наад үгээрээ юу гэх гээв?"
Тэхён "Та алчихсан юм биш үү?"
Юнги "АМИА ХОРЛОЧИХСОН ГЭСЭН ШДЭЭ! Тэхёнаа? Чи яагаад өчигдрөөс хойш намайг сэжиглээд байгаа юм?"
Тэхён "Бидэн дундаас хамгийн сэжигтэй нь та болохоор!" шүдээ сийрүүлэн хэлсэн түүний үгэнд Юнги ах уурсан босч ирэхэд нь би "Сууцгаа! Та 2 зодолдоод энэ асуудал дуусчихвал би яг одоо та 2-г алсан ч чадахаар байна шүү! Намжүүнаа хай гэсэн юу болсон?"
"Урд шөнө дахиад инчоны боомтноос том усан онгоц хөдөлсөн!"
"Жэннифэр?"
"Тийм ээ, тэнд байсан.. гэхдээ манай мэдээлэгчийн хэлж байгаагаар.. өмнө нь дандаа эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирдэг байсан ч өчигдөр ганцхан эмэгтэй хүн л байсан гэсэн.."
Тэхён дахин "Тээр хар л даа.. Юнги ах өчигдөр энд байсан тэгээд л очиж чадаагүй байна шдээ.. өмнөх наймаа хийгдэх үеэр түүнийг хаана байсныг бид мэдэхгүй шдээ!"
Би "Ким Тэхён хангалттай! Суу!"
Тэхён "Ахлахаа! Та яагаад Юнги ахыг ингэж их өмөөрөөд байгаа юм? Арай та ч гэсэн холбоотой юм биш биз дээ? Таны ихэр эгч чинь энэ хэргийн гол хүн болохоор та ч гэсэн нэг тал юм уу?"
Би хангалттай уураа тэвчсээр шүдээ сийрүүлэн "Ким Тэхён! Надаар оролдох хэрэггүй! Би бол цагдаа хүн!! Заавал нотлогоо хэрэгтэй юу?"

I'M THE MAFIA, SEASON 2. | JK [ДУУССАН]Where stories live. Discover now