Chapter 11

155 19 0
                                    

Төв штаб дээр очиход даргын алга хацар дээр минь буусан юм..
"Ийм аюултай ажлыг өөрийнхөө хайр сэтгэлтэй хольж хутгаж явсаар ийм байдалд хүргэчихлээ.. Бүхэл бүтэн 2 хүний амь эрсдүүлчихээд яаж энд ингээд зогсож чадаж байна аа? Хариуцлагаа хүлээж чадах юм уу? Хан Ахлахаа?" Надад хэлэх үг байсангүй..
"Дахиж нэг л удаа ийм зүйл болвол зүгээр мултрахгүй гэж мэдээрэй.. албан тушаалаас чинь буулгаж ял тохох болно шүү! одоо гар!"

Flashback

Бид тэр илгээмжийг ирсэн даруйд Намжүүн Жонгүгийн байршлыг тогтоохоор ажиллаж залуус тулаанд бэлдэж эхэлсэн юм..
"Тийм ээ, чиний таамаг зөв байж! Жимин, Жонгүг 2-н байршил нэг газар.. тэгээд бүр танай гэрт байна!"

Бид шууд хөдлөн намайг гэр лүү ороход төсөөлж байснаар аав, Жэннифэр болон Жонгүг 3 биднийг угтлаа..
Би "Арай ч үгүй байх гэж бодож байсан юмсан.. Үгүй байгаасай гэж итгэж байсан юмсан.."
Аав "Росианна, энэ гэр бүлээс урвасан хүн нь чи өөрөө байхад одоо хэнд яасан гэж гомдоллоод байгаа юм? Чи өөрийнхөө сонгосон замыг хар! Сайхан байна уу?" Жэннифэр үнэхээр тэс өөр харагдаж байх бөгөөд тэр яг л үнэг шиг санагдаж байлаа..
Жэннифэр "Ааваа! Үг чинь хатуудаж байна! Хөөрхий муу дүү минь!" гэсээр инээдээ барьж ядан айлгүйтнэ.. Би шууд л очиод алгадаж орхисон бөгөөд Жэннифэр орилсоор босч ирэхэд нь би дахин алгадаад үснээс нь хойш зулгаан "Цогцосны үнэрээс ялгарахгүй болсон илжирч муудсан хог шаарнуудаа! Та нар одоо БНСУ-н цагдаагаар оролдож байгаагаа мэдэх үү?"
"Тавиач!" Үснээс нь зулгаасанд тийичигнэх бөгөөд
Би "Хан Бёль гуай! Хэрээ мэдэж далдаганаарай! Таарсан болгондоо доромжлуулаад явдаг нь биш болохоор!" гээд түүнийг буцаан буйдан руу түлхэхэд тэрээр дэргэд нь сууж байсан Жонгүгт хандан "Чи яагаад намайг өмөөрөхгүй байгаа юм?" гэхэд Жонгүг ч мөн инээдээ барьж ядан суух ажээ.. Жэннифэр одоо байдгаараа муухай харан хамгаалагч нар луу "Энэ мууг яг одоо барь!"
Би шууд зүүн гартаа буугаа барин тулгаж баруун гартаа хутгаа атгасаар хутгаа Жэннифэрийн хоолойнд тулган чихэнд нь ойртоод "Жонгүг надтай унтсан гэдгээ чамд хэлсэн үү?" гээд аав руу харан "Ааваа! Та мэднэ биз дээ? Би энэ гэрт байгаа бүх хамгаалагч нарыг чинь ганцаараа алсан ч дөнгөнө! Энэ зальт үнэгийн хоолойг одоо ч хэрчиж чадна! Анхааруулга шүү! Дахиж бид нараар оролдох хэрэггүй.. Солонгосын цагдаа зүгээр хараад суухгүй шүү!" гээд өнөөх хутгаа доошлуулан Жэннифэрийн бугалгыг зүсч орхин тэндээс гарлаа.. Эргэн машиндаа очиход нүд хальтрам төрх намайг угтсан юм.. Арын суудал дээр нэг гишүүний минь цогцос байх нь тэр..

Пак Жимин.. сайн ажиллалаа..

Бороо хур хосолсон энэ өглөө.. бид сайн анд нөхөр, сайн ажлын хамтрагч, гэр бүлийнхээ нэг гишүүнийг алдсан аймшигтай өглөө болж байна.. Түүнийг газар доор оршуулсан бөгөөд бунхны нь  чулуун дээрх цэвэрхэн сийлсэн Пак Жимин (1995.10.13-2021.09.10) гэсэн бичиг л нүдэнд тодрон харагдаж байв.. Энд хэн ч нулимсаа тэвчихыг хүссэнгүй.. Тэвчих чадал ч байсангүй..

Оршуулах ёслол нь дуусан 4 хоногийн дараа бид буцан ажилдаа орсон юм..

Flashback end

Буцан нууц байрандаа ирэхэд надад залуусын нүүрийг харах эрх байсангүй.. Анхнаасаа жонгүгийг өөрөөр хараагүй бол.. тэр өдөр явуулаагүй байсан бол.. тоо томшгүй олон шалтгаанаар өөрийгөө хараан сууж байтал Намжүүн
"Өнөө орой инчоны боомт дээрээс дахиад нэг усан онгоц хөдлөх юм байна!"
"Яг одоо хөдөлцгөөе!" Өөрийгөө буруутгаж суухыг хүссэн ч Жиминий амийг үнэгүйтүүлэхийг хүссэнгүй.. өөрийнхөө амиар солиод ч болтугай тэднийг барихыг хүсч байлаа..

Оройн 20 цаг.. Инчон хот, Солонгос улс..

Хил давуулахаар бэлдсэн маш олон контейнер байх бөгөөд алийг нь гэдгийг таах арга байсангүй.. Төсөөлж байснаар удалгүй хар машин ирэн дотроос нь эрэгтэй, эмэгтэй 2 хүн бууж ирэх нь тэр.. Харвал Жэннифэр болон Жонгүг байх ажээ.. Тэдний явуулах контейнер зөөгдөж эхлэхэд би шууд тэдэн дээр очин
"Ямар гайхалтай дүр зураг вэ?"
"Росианна?" Жонгүг бага зэрэг сандарч эхлэв.. Харин Жэннифэр залхсан янзтай
"Чи бас яах гээд байгаа юм? Зайлаач!"
"Юу гэж ийм үзүүштэй юмнаас хоцрох юм? Бас би бодлоо л доо.. адгийн амьтадтай адгийн амьтан шиг харьцдаг юм уу гээд.."
"Чамтай олон юм ярих зав алга! Тонилж үз!"
"Жэннифэр! Чи яагаад өөртөө ийм итгэлтэй байгаа юм?"
"Чи хэн юм?"
"Би бол цагдаа!"
"Хуцна биз?" Түүнтэй зэрэгцэн цагдаагийн машины дуу хадаж эхлэв.. Жэннифэр сандран "Энэ муу новш чинь!"
"Би чамтай тохиролцох гэсэн төдий.."
"Юу гээд байгаа юм бэ?"
"Жиминий нүд хаана байна?"
"Аан.." гэнэт ойлгосон бололтой инээж эхлэх бөгөөд
"Тэрний нүд нь угаасаа л их гоё санагддаг байсан юм.. их үнэд хүрэх байх даа.."
Би өөрийгөө арай ядан барьж байлаа..
"Жиминий нүдийг өг! Тэгвэл энэ удаа чамайг явуулъя!" гэхэд тэр цүнхнээсээ нэг шилтэй юм гаргаад ирэх нь тэр..
"Энэ үү?" Шилэн дотор 2 бөөрөнхий зүйл нааш цааш хөвж байх нь тэр..
"Нааш нь өг!"
"Чадахгүй нь дээ! Эсвэл оронд нь чи нүдээ өгч болох юм!"
"Чадахгүй нь дээ эгч минь! Тийм болохоор ингээд үх!" гэсээр буугаа чиглүүлэн тэр дор нь буудаж орхилоо..

Тамд уулзацгаая эгчээ!

Миний буудсан сум буруу байгаа оносон бөгөөд Жэннифэрийн урдуур Юнги ах орчихсон байх ажээ.. Үнэхээр түүний үг зөв бололтой..

Росианна, эцсээ хүртэл яваад үз! Наад гэрт чинь чиний дэргэд зогсож байгаа хүн болгоны амь тасартал..

Би зогсох хэрэгтэй юм болов уу? Бууж өгөх хэрэгтэй юм болов уу?

I'M THE MAFIA, SEASON 2. | JK [ДУУССАН]Where stories live. Discover now