Chapter 4

226 23 0
                                    

"Соль! Чи үнэхээр итгэлтэй байна уу?"
"Өөр арга байгаа гэж үү? Ахаа? Өөрсдийнхөө хүмүүсийг хамгаалахын тулд түүнийг золиослоно.."
"Чи жонгүгт сэтгэлтэй гээгүй юм уу?"
"Ахаа.. тоглоомонд хэн сэтгэл хөдлөлтэй хандана, тэр хүн ялагддаг юм.. амьдрал шиг цус асгаруулсан дайнд тэр тусмаа сэтгэл хөдлөл ямар ч хэрэггүй.. залуусыг хамгаалахын тулд Жонгүгийг ашиглана.. Энэ тушаал шүү!" Би Юнги ахыг тэнд нь үлдээн аавын өрөөг зорьлоо.. Орвол тэр над руу учир битүүлэг харах бөгөөд би "Таны хүсээд байсан тагнуулыг барьчихсан.."
"Үнэхээр үү? Хэн юм? Аваад ир!"
"Би аль хэдийн шийдчихсэн.. тэр миний нууц өрөөнд байгаа.."
"Үнэн биз?"
"Надад худлаа хэлэх шалтгаан байна гэж үү? Харин энэ.." өнөөх гаран дах шархаа харуулаад "Анхааруулга гээд ойлгочихъё.." гээд өрөөг орхихыг зорьлоо.. Гэтэл аав "Тэр тагнуул чинь хэн юм? Хэлэх хэрэгтэй биз дээ?"
Би эргэж харалгүй "Жонгүг!" гэж хэлчихээд хаалга саван гарлаа..

Нууц өрөөндөө очиход Жонгүг Тэхён 2 ярилцаж байх бөгөөд би хэсэг азнан тэдний яриаг сонсож эхлэв.. Жонгүг "Та үнэхээр тагнуул байсан юм уу?"
"Хэтэрхий гайхах хэрэггүй ээ.."
"Яагаад? Бид гайхалтай хамтрагчид байсан шдээ.. хэзээнээс?"
"Надад Mystery-д ажиллаж байсан удаа байхгүй.. энэ бүхэн засгийн газрын, Солийн даалгавар байсан.."
Намайг ороход Тэхён ёслон Жонгүг үзлийн муухайгаар над руу харж байлаа.. Би "Чи надруу ингэж харлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй.. би чамд боломж олгосон.. харин чи алдсан!" гээд цаахан талын буйдан дээр суун тамхи асаалаа.. Жонгүг "Одоо намайг яах юм? Алах уу? Тэгвэл хурдалж үз!"
"Чамд 2 сонголт байна.. Чи угаасаа эндээс гарвал үхнэ.. Аав чамайг тэр тагнуул нь гэж бодож байгаа болохоор.."
"Юу?"
"1т эндээс гараад харамсалтайгаар үхэх.. 2т энэ бүлгэмээс урвах.. сонголт чиний гарт.. энэ тамхийг дуусах хүртэл бодох хугацаа өгье.." гэхэд Жонгүг үнэхээр л нухацтай царай гарган ямар нэгэн юм бодож эхлэв.. Эгдүүтэй юм..

Нөгөө талд~
"Жэннифэр! Миний хэлэхийг сонсооч дээ!"
"Мин Юнги.. би чамд энэ олон жил итгэсэн.. бас хайрласан.. чамайг тагнуулын ерөнхий газарт ажилдгыг мэдсэн ч хайртай болохоор явуулж чадаагүй юм.. Гэтэл юу гэнэ ээ? Росианна хүртэл үү? Тэр хүртэл тагнуул хэрэг үү? Та нар энэ бүлгэмийн сүйрэхийг харах гээ юу?"
"Үгүй ээ, Жэннифэр!"
"Гараа тат! Росианна хаана байна? ХЭЛЭЭЧ ТЭР ХААНА БАЙНА?"

Буцаад миний талаас~
Өнөөх тамхи дуусах дөхөж байтал гэнэт бөөн шуугиан болсоор нууц өрөөнд минь Жэннифэр ороод ирэв.. Би сандарсаар босоход тэр эрчээрээ явсаар намайг алгадчихна тэр..
"Чи тагнуул байсан юм уу? Ямар гээчийн солиорол нь болоод байгаа юм бэ?" Надад хэлэх үг байсангүй.. Тэр цухалдсан бололтой "Соль аа? Үгүй биз дээ?"
"Тийм ээ, би мөн.."
"Юу?"
"Би засгийн газарт ажилладаг.."
"Яагаад? Яасан гэж?"
"Надад ааваар оролдох бодол байхгүй.. гэм зэмгүй хүмүүсийг хохироож байгаа хүмүүсийг шийтгэхийн тулд л би энэ ажлыг сонгосон.. Мафийн гэр бүлд төрлөө гээд би энэ замаар явах албагүй шдээ.. тэглээ гээд гэр бүлээ сүйрүүлнэ гээгүй.. бүх зүйл хэмжээ хязгаартай байх хэрэгтэй.. гэхдээ.. аав ч гэсэн зураасыг давбал би зогсохгүй.." Тэр дахин намайг алгадсан бөгөөд буугаа гаргаж ирэн надруу тулгалаа.. Тэгээд "Чи зогсохгүй бол би ч зогсохгүй.."
"Хан бёль аа~ Гар чинь одоо болтол цусанд хутгалдчихсан байгаа юм шиг санагдахгүй байна уу? Хамгийн анх алсан хүн чинь одоо болтол зүүдэнд чинь ирж чамайг зовоодгыг би мэднэ.. Зөв зүйлд хөлсөө урсгацгаая.. Мм?" гэхэд тэр буугаа цэнэглэв.. Би нүдээ анин "Би чамайг зогсоохгүй ээ.. гэхдээ харамсах сонголт битгий хийгээрэй.." түүний хоолой дааж ядан байх бөгөөд тогтворгүй амьсгал л нь сонсогдож байлаа.. 3 секунд ч хүрэхгүй хугацаанд буун дуу хадах нь тэр.. Тэр сонголтоо хийсэн бололтой.. Нүдээ нээвэл тэр буу барьсан гарынхаа чигийг өөрчилсөн байх бөгөөд хүлээтэй байсан жонгүгийн хөл рүү буудаж орхижээ.. Би гайхсаар асуулт эрэн ширтвэл "Би зөв гэж бодсон талдаа л ажиллана.. Гэхдээ Mystery-с урваж байна гэж үг биш.. Росианна! Зураасыг битгий даваарай.." дааж ядах биеээ зөөсөөр тэндхийг орхилоо.. Би хөл алдан буйдан дээр унаад сая л нэг амьсгал авахтайгаа болов.. Жонгүг рүү харан "Одоо чиний сонголт хийх ээлж.."  Тэр өвдөлтөө тэсэн "Чиний хүссэнийг хийе!"
"Сайн байна.." Тэхён руу дохиход тэр Жонгүгийн хүлээсийг тайлав.. Гэвч бүх зүйл тийм амар болсонгүй.. Тэр хүлээснээсээ мултрагцмаа Тэхёныг цохиж унаган бууг нь аваад над руу сунгалаа.. Чиний сонголт тэгэхээр энэ байсан юм биз дээ залуу минь? Чи хүсэхгүй бол чамайг зогсоохгүй ээ..

I'M THE MAFIA, SEASON 2. | JK [ДУУССАН]Where stories live. Discover now