|30| La fin.

399 40 7
                                    

Өвөл аль хэдийн биднийг орхин оджээ. Бидний хүйтэн өнгөрсөнтэй цуг.

  Хаа сайгүй цэцэг дэлгэрэх нь хүн бүхнийг догдлуулж байлаа. Үүний хажуугаар тэд ч мөн адил цэцэглэж байв. Сэүн энэ бүхний эцэст өөрийгөө бүтээж мөн үүрд алдах шахсан хайртынхаа үнэ цэнийг илүү мэдрэн нас балчир хэдий ч амьдралын тухай илүү их зүйлийг сурч мэдсэн байв.

  Тэр минь ямар эмзэгхэн, тэр минь ямар хайрлам, тэр минь ямар уярам байсан юм бэ? Би яагаад өмнө нь түүнийг нэг удаа ч болтугай ингэж харж байгаагүй юм бол?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

  Тэр минь ямар эмзэгхэн, тэр минь ямар хайрлам, тэр минь ямар уярам байсан юм бэ? Би яагаад өмнө нь түүнийг нэг удаа ч болтугай ингэж харж байгаагүй юм бол?

Тэр миний мэдэх хамгийн үзэсгэлэнтэй нэгэн байж шүү дээ. Яагаад гэвэл миний хайранд сэтгэл хангалуун умбадаг болохоор. Энэ л байж шүү дээ. Түүнийг хайрлах.

-

  Хайр дурлал гэх зүйлийн ялгааг олж харсан Кейкогийн хувьд амьдрал өмнөхөөсөө тэс өөр харагдах болов

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

  Хайр дурлал гэх зүйлийн ялгааг олж харсан Кейкогийн хувьд амьдрал өмнөхөөсөө тэс өөр харагдах болов. Тэгж их хатуурхаж хүйтэн ханддаг байсан нэгэн нь одоод мөн ирээдүйд ч тэр нүүр буруулахгүй гэсэн итгэлийг өөрт нь цаг мөч бүрт мэдрүүлэх нь түүнд хичнээн сайхан санагддаг гэж бодно. Тэр эцэст нь хайрласан нэгнийхээ хайрыг хүртэж чадсан юм, хэмжээлшгүй их болгон үржүүлж өөртөө аваад.

Буцлам халуун бас царцам хүйтэн олон мэдрэмжээр дүүрэн өсвөр нас. Бидний хувьд хорвоогийн төгсгөл мэт санагдах бүхэн томчуудын нүдээр зүгээр л байдаг л зүйл биз. Гэхдээ бид өсч томорно. Бүхнийг өөрсдөө хийж үзсэнийхээ дараа л ойлгох болно. Энэ бүхэн ямар хурдан өрнөөд дуусчихваа?

-

  Хэрвээ чамд муухай санагдвал дээшээ тэнгэр лүү хараад миний юу гэж хэлснийг үргэлж санахыг хичээгээрэй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

  Хэрвээ чамд муухай санагдвал дээшээ тэнгэр лүү хараад миний юу гэж хэлснийг үргэлж санахыг хичээгээрэй. Тэгээд өөртөө хадгалсан бүхнээ тэнгэрт хандаж хэлчихээд дотроо буглах зүйлгүйгээр сайхан амьдраарай. Олон хоног өнгөрч чи бид хоёр найзууд болох өдөр хүртэл.

-

  Алдаж онож, унаж бүдэрч явсаар нэг мэдэхэд л их сургууль гэх шинэ ертөнц рүү орох болсон байлаа. Өдийг хүртэл туулсан хугацаа хэдий богино байгаагүй ч энэ зүгээр л бидний амьдралын эхлэл гээд бод доо.

Крис, Лухан, Лэе болон Дану нар аль хэдийн ахлах сургуулиа төгсөн шинэ алхамаа зоригтой хийж байгаа билээ. Үлдсэн хэд нь энэ жил сураад л араас нь ирэх тул магадгүй хамгийн завгүй бас ачаалалтай жил тэдний хувьд байх болов уу гэж бодно.

Ойлгомжгүй бас хэн хэнийх нь хувьд хар дарсан зүүд шиг өнгөрсөн тэр бүх цаг хугацаа энэ хүрээд дуусав. Тэд нэгнийхээ дотор орших үнэ цэнэтэй оршихуй гэдгээ мэдсэнээс хойш өмнөх шигээ аз жаргал дүүрэн нөхөрлөх болсон юм. Топ болон Элит ахлах сургуулийн дайн энэ хүрээд дууссан гэж найдна.

-

   Хэн нэгнийг хийдэг зүйлсээр нь дүгнэх. Тэд өмнө нь ийм л байлаа.

Бэкхён, Чэн мөн үл мэдэх эрхэм Ду Кёнсү. Тэд хар тамхинд хэдэн хүүхэд оруулсан нь тааж чадамгүй зүйл хэдий ч Сэүн Бэкхёны амьдралыг хажуунаас нь харсныхаа дараа л түүнийг өөр нэгнээр, Бюн Бэкхёны хувьд харж үзсэн юм.

Хүүхэд наснаасаа томчуудын хориотой ертөнцөд хөл тавьсан түүнд ингэж өсөхөөс, амьд үлдэхийн тулд дүрмийг дагахаас өөр арга байгаагүй юм. Бусад нь ч мөн адил.

Мөнгөтэй л бол аз жаргалтай юм шиг харагддаг ертөнцөд тэд өсөхөд тун хэцүү байсан билээ. Өрсөлдөөн, дарамт шахалт.

Эцсийн эцэст бид бүтэн болохын төлөө хагас дутуу төрсөн хүмүүс шүү дээ.









a/n: omg it was too hard although i can do this😮‍💨 хагас дутуу өгүүллэг маань энд хүрээд дууслаа. зөндөө олон удаан энэ төгсгөлийн хэсгийг бичих гэж үзсэн ч төгсгөл бичих бол хамгийн хэцүү байдаг нь хэвээрээ бололтой. баяртай энд хүрээд хайртай дүрүүдээсээ хагацъя даа♥️

Хамт байсан та бүхэндээ маш мх баярлалаа. Loff u🫶🏻

Let's play. CompletedWhere stories live. Discover now