|22| ʟᴇᴛ'ꜱ ʙʀᴇᴀᴋ ᴜᴘ

387 58 11
                                    

"Мэдэхгүй ээ юу ч болоод байгаа юм!" хичээл тарсны дараа Кейко Таотай уулзсан бөгөөд тэд хамтдаа дээвэр лүү гарахаар алхаж байлаа. "Очиж очиж Сэүн тийм зүйл хийсэн гэхээр би лав гайхаж байна. Тэр намайг хэрэглэж байх хугацаанд үргэлж л болиулахыг хичээдэг, надтай ярилцдаг байсан. Харин одоо... мэдэхгүй юм даа түүнд лав хэцүү байгаа гэдэгт арван хуруугаа тавьсан ч чадна." Тао эргэж харан ийн хэлээд дээврийн хаалгийг онгойлгоход өдрийн хурц нар болон бага зэрэг зэврүүн салхи өөдөөс нь угтана. Бас дээврийн голд хэвтэх Сэүн. Ойр хавиар асгарсан нунтгийг хараалаа урсган цуглуулах хэн нэгэн.

Сэүн унтаж байгаа ч юм шиг эсвэл бүр үхсэн ч юм шиг хэвтэх бол өнөөх хөвгүүн үүнийг нь тоож байгаа ч шинж байсангүй. Кейко бага зэрэг сандран Сэүний байгаа газар луу гүйн очих бол Тао өнөөх хөвгүүний зүг том том алхан очоод өөр лүүгээ харуулахад тэрээр Бюн Бэкхён байсан юм.

"Чи энэ сургуулийн юу гэж бодоов? Гэмт хэргийн гудамжтайгаа битгий андуур!" Тао түүнийг заамдан хэлэхэд Бэкхён доогтой нь аргагүй инээгээд Таог цааш нь түлхэх бол энэхүү үйлдэлд Тао гайхширч бас шар нь гозойсондоо түүнд дахин ойртоно.

"Юу гэнээ? Гэмт хэргийн гудамж аа?" Бэкхён лавлах мэт ийн асуухад Таон хөмсөг улам гүн зангирч харагдана. "Тийм ээ зөв сонссон байна муу мансуурагч минь!" Таон үгийг сонссон Бэкхён энэ удаа элэг нь хөших нь үү гэлтэй чангаар инээх бөгөөд "Хуан Зи Тао байх аа? Бурхан минь. Хэрээ хэрээнийхээ харыг гайхна гэгчээр! Чи бүр донтогч биз дээ?" гэснээ инээдээ дарах аятай гараа уруулныхаа урд барин хоолойгоо засна. Тэгээд Таод ойртон "Чи манай найзаас гуйгаад шөнө хүртэл тайван унтуулдаггүй байсныг чинь саначихлаа." гэснээ түүний цээж рүү багагүй хүчтэй цохисон бөгөөд инээд алдсаар дээврийг орхисон юм.

Түрүүнээс хойш тэднийг харж байсан Кейко яг л кино үзэж байгаа юм шиг сууж байх бөгөөд Сэүн хүртэл нүдээ нээчихсэн тэнгэр ширтээд хэвтэж байх нь тэр. Тао гэнэт л бантаж бас ичсэндээ Кейко руу баяртай гэх шиг даллачихаад яваад өгөв.

Ингээд тэд дээвэр дээр хоёулханаа үлдсэн байх бөгөөд юм ярих гэж хэн хэн нь ч яарсангүй. Сэүн бараг хагас цаг хиртэй тэндээ хэвтэж байгаад сая л нэг өндийсөн бөгөөд уртаар санаа алдаад өвдөж байгаа бололтой толгойгоо салаавчлан бариад "Хэлэх юмаа хурдхан хэл Кей. Тэгээд намайг ганцааранг нь орхиод өг" гэж залхсан эсвэл бүр тарчилсан ч юм шиг өнгөөр хэллээ.

Кейко ч бас түүнийг уучлалт гуйна гэж горьдоогүй билээ. Тэр уучлалт гуйж ядаж бага ч болтугай сэтгэлээ хөнгөлдөг хүн биш. Тэр тарчлах дуртай нэгэн шүү дээ. Гэмшиж байгаа ч уучлалт гуйх зориггүй нэгэн.

"Тэгэхээр Сэүн. Бид хэзээ нэгэн цагт ийм зүйлтэй нүүр тулах нь ойлгомжтой байсан, яг одоогийн байдал хэзээ ч засаж залруулж чадахааргүй тийм нөхцөлд ирчихсэн гэдгийг ч чи мэднэ. Одоо зүгээр л салцгаая" Кейког ингэж хэлэхэд Сэүн толгойгоо дээш өргөх бөгөөд хувиралгүй царайгаа гарган түүний өөдөөс харна.

"Сална уу байна уу өөрөө мэд. Ийм зүйлийг надаас асуухгүй байсан ч болно штээ. Зугаалга дээр Жунин чиний араас явсан цагаас эхлээд л бид хос байхаа больчихсон шүү дээ." Сэүнд Кейкогийн хариулт чухал биш байсан бололтой ингэж хэлчихээд л яваад өгсөн бөгөөд хоцорч үлдсэн Кейко гонсойсон хэдий ч цээжин дээр нь дарчихаад байсан асуудал шийдэгдсэнд сэтгэл нь амарна. Гэхдээ л тэр Сэүнийг иймэрхүү үг хэлсэнд шархалж байсан юм.

Харин Сэүн дотроо өөрийгөө хараасаар байх бөгөөд дахиж хэн нэгнийг хайрлахаас, хэн нэгнийг өвтгөж үлдээхээс үхтлээ айж байлаа.  Тэр хэдий буцаж очоод уучлалт гуйгаад дахиж битгий гуниглаарай гэж хэлэхийг хүссэн ч хөл нь яагаад ч юм хөдөлж өгсөнгүй.

Ким Жунин. Түүнд хэний ч мэдрүүлээгүй халамж хайрыг харамгүй өгөөрэй. Над шиг нэгнээс болж амссан бүхнийг анагаагаасай гэж гуйж байна.


________

a/n: сайн уу манайхаан энэ хэсгийг бичих гэж бүр үнэхээр олон юм боллоо. Бичсэн хэсэг бүр хоёр удаа алга болоод бүр ор сураг ч байхгүй. Эхнийх дээрээ гайгүй биччихсэн байсан алга боллоо за яахав гээд хоёр дох хэсгээ бичлээ өмнөхөө гүйцэхгүй ч болчихмоор. Харин тэр хэсэг маань устаад алга болоход бүр үнэхээр уур хүрээд энэ хэсэг ч таалагдахгүй тэгээд бүр устгаад хаячихмаар санагдаад байх юм. Ямартай ч энэ хэсгийг өгөөд хэсэгтээ бас завсарлага авсан нь дээр юм шиг байна уучлаарай🙇🏻‍♀️

Let's play. CompletedWhere stories live. Discover now