|05| ꜰʟᴀꜱʜʙᴀᴄᴋ

589 75 15
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хичээл тарсны дараа Сэүн дахиад л Кейког хөтлөн гэр лүүгээ алхана

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хичээл тарсны дараа Сэүн дахиад л Кейког хөтлөн гэр лүүгээ алхана. Өдрийн хоолноос хойш хачин аашилж буй найз залуугаасаа ийм байх шалтгааныг нь асууя гээд ч зориг нь хүрэхгүй охин. Тэр ийм хулчгар биш хэдий ч Сэүний харц түүнийг дэмий юм ярих шаардлагагүйг хангалттай хэлж өгөх аж.

"Би харих ёстой" охин хөтлөлцөж байсан гараа зөөлхөн татаж авах ба доошоо харсан чигтээ ингэж хэлэв. "Ээж чинь дуудсан юм уу?" Сэүн одоо л нэг юм бодит байдалдаа буцаж ирэх шиг болсон юм. "Өчигдөр оройтсон, уржигдар бүр гэртээ хоноогүй болохоор одоо бараг галзуурч байгаа байх. Аавд хэлж карт хураалгахаас нь өмнө загинуулчихвал амар. Бүр уурыг нь хөдлөгөвөл ахыг зовоох байх" Кей санаа алдан ийнхүү хэлэхэд Сэүн хальт толгой дохьсон болоод духан дээр нь үнсэх аж. Охин түүн рүү хараад хальт инээсэн болчхоод гэр лүүгээ явахаар түүнээс саллаа.

Сэүний толгойд дахиад л өмнө нь болж байсан дурсамжууд эргэлдэнэ. Тэр яаж ч хичээсэн энэ бүхнийг зогсоож чаддаггүй. Зүгээр л дурсамжаа бодох зуршилтай. Тэр нь мөнхөд үргэлжлэнэ.

|•Flashback•|
Тэд дунд ангиа төгсөх сурагчид байсан үе, урт хугацааны өмнө гэр лүүгээ тэр нэгэн охины гарнаас хөтлөөд доороо бага зэрэг үсрэн ихэд аз жаргалтай алхаж байсан юм. Тэдний гэр бүл Сэүн болон Хэжи хоёрын үерхлийг үнэхээр нааштай хүлээн авч бас хамгийн сайнаараа дэмждэг байсан юм.

Сэүн багаасаа биеэ даасан хөвгүүн байсан болохоор сургуулийнхаа хажууд тусдаа амьдардаг байв. Сэүний гэр сургуулиас хол учир аав ээж нь ч бас түүнийг хичээлдээ илүү цаг гаргаасай гэсэндээ эсэргүүцэх зүйлгүй зөвшөөрсөн юм. Хэжи харин Сэүний гэрт бараг л хамт амьдардаг байлаа. Тэд хичээл тарсны дараа хамт гэрийн даалгавараа хийж үлдсэн цагийг зөвхөн бие биедээ зориулж өнгөрөөдөг байв. Нар жаргах үед Сэүн Хэжиг гэрт нь хүргэж өгнө. Заримдаа тэд заль гарган хамт хононо. Тэд нэгэндээ үнэхээр чин сэтгэлээсээ хандаж, гэнэн хайраар хайрладаг байсан юм.

Let's play. CompletedWhere stories live. Discover now