|02| ᴄᴏɴꜱᴄɪᴇɴᴄᴇ

906 116 7
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Охидын харцыг татах хөвгүүн

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Охидын харцыг татах хөвгүүн. Сэүн албан ёсоор Кей гэх охинтой үерхэхээсээ өмнө бараг л сургуулийнхаа ихэнх охидтой болзох, нэг шөнийг хамт өнгөрөөх гэх мэтийн зүйл хийгээд үзчихсэн. Гэтэл одоо хүртэл түүнд охид унаж тусаж, ядаж ганц удаа ч болтугай шөнийг хамт өнгөрөөх юмсан гэж боддог хэсэг бүлэг охид бий.

Аз болж Сэүний сонирхлыг тийм зүйлс татахаа болиод удаж. Тэрээр албан ёсны харилцаагаа цэвэр байлгахыг тун их хүсдэг. Гэсэн ч хайрлахыг хүсдэг хүн нь иймэрхүү зүйлд тийм ч их ач холбогдол өгдөггүйн дээрээс түүний гаргаж буй чин сэтгэл, хайр халамжийг үргэлж худал болгон мурийлгаж орхидог нэгэн юм.

Сургуулийн хонгилд хөтлөлцөн алхах хосууд хүн бүхний атаархлыг төрүүлэх аж. Охин хөтлөлцсөн байх гараа дээш өргөөд хөвгүүний гар дээр зөөлхөн үнсэнэ. Гэвч энэ бүхэн зүгээр л хуурамч дүр.

Хөвгүүн энэ үйлдлийг догдлол дүүрэн мэдэрнэ. Тэгээд энэ түүний сэтгэлээсээ хийсэн үйлдэл байгаасай гэж хүснэ. Харин охин дотроо энэ үйлдэлд минь хэчнээн их хайр шингэсэн гэдгийг ойлгодог ч болоосой гэж бодно.

Залуусын хувьд хамгийн эмгэнэлтэй зүйл. Мэдрэмжээ илэрхийлэхгүй хоёр талд төсөөлөлдөө автана, нэгнээ ойлгохгүй явсаар нэг л мэдэхэд бүх зүйл дуусчихна.

Өрөөлийг бид хэцүүхэн хайрладаг. Тэгээд өөрсдөө тэр хайрандаа шатчихдаг.

"Өдрийн хоолны цагаар уулзъя" Сэүн түүнийг ангийнх нь гадаа хүргэж өгөхдөө уруул дээр нь зөөлхөн үнсчхээд ингэж хэлээд яваад өгөв. Жаахан л хичээх юм бол, жаахан л сэтгэл гаргавал бадамлан асах боломжтой тийм л хайр тэдний дунд оршиж байсан юм.

Кей ангидаа ороод хамгийн түрүүнд сайн найз болох Хэжи дээрээ очоод "Ээж чам руу залгасан уу?" хэмээн сандрал дүүрэн асууна. Хариуд нь Хэжи нүдээ эргэлдүүлээд "Манайд хонож байна гээд аргалчихсаан. Дахиж битгий намайг асуудалдаа оролцуул гуйя" гэснээ бухимдалтай гэгч нь дэвтэр номоо гаргана. Би түүний урд Сэүний авч өгсөн жүржтэй ундааг тавиад аргадах мэт гарнаас нь атгах бол тэр өмнөө байх жүржийн амттай ундаа руу тасралтгүй ширтэнэ. "Сэүний авч өгсөн зүйлийг надад битгий өг!" Хэжи үнэхээр залхсан хоолойгоор ийнхүү хэлэхэд Кей гэмшсэн царай гаргаад "Энэнээс өөр чамайг аргадах зүйл алга. Тэгээд ч чи жүржинд үнэхээр дуртай штээ"

Хэжи түүнд хариу хэлэх гэж амаа нээсэн ч завсарлагааны хонх дуугарахтай зэрэгцэн Химийн багш орж ирсээр Кей өөрийнхөө суудал руу яваад өгөв. Хэжи хэдий түүний найз хэдий ч түүний байгаа байдлыг хэзээ ч таашааж байсангүй. Хамт байхыг хүсдэггүй хэдий ч бас л өнгөрсөнд болсон сайхан дурсамжиндаа хоргодсон хэрэг. Тэдний харилцаа ийм байгаагүй юм.

"Ах нь хурдан ирээсэй" Хэжи амандаа үглэн дэвтэр дээрээ он сараа сийрүүлнэ. Хэрвээ Кейн ах ирвэл тэр яг одоогийнх шигээ дураараа дургиж явахгүй. Учир нь түүний ах л түүнд хяналт тавьж хязгаар тогтоож чаддаг нэгэн, Кей ч бас зөвхөн түүний л үгэнд ордог. Гэвч хүсэл нь тийм ч хурдан биелэх боложгүй гэдгийг тэр санахдаа санаа алдана.

Кейкогийн ах саяхан улсынхаа зүүн захын аварга шалгаруулах тэмцээнд явсан бөгөөд энэ долоо хоногтоо ирэх нь худлаа гэдгийг хүн бүхэн мэдэж байв. Кейко Вугийн ах Крис Ву. Тэд энэ сургуулийн хамгийн алдартай хэдэн сурагчдын тоонд зүй ёсоор багтдаг билээ.

Крис Ву бол царайлаг, үнэхээр ухаалаг бас чадварлаг сагсчин нэгэн гэдгээрээ алдартай бол Кейко түүний дүү, сайхан бие төгс төрхөөрөө алдартай болсон юм.

Хэжи гэнэт Крисийн тухай бодоод суучихсандаа толгойгоо сэгсрэн өөрийгөө шоолох мэт инээмсэглэнэ. Тэр Крисд тийм ч муу биш, бараг л сайн гэж хэлэхэд болно. Гэхдээ нэг удаа Кей ахынхаа тухай Хэжид ярьж байхдаа ам алдчихсан юм.

"Ахад нэг үерхдэг охин байсан юм. Тэр одоо хүртэл тэр охиноо мартаагүй, бас маш их шархалсан болохоор ийм хүйтэн хөндий байдаг юм. Тэр хүнтэй үерхэх гэж нэлээн их хугацаа зарцуулах байхдаа" тэр ахынхаа төлөө санаа зовохдоо найздаа ядаж хэлж сэтгэлээ онгойлгоё гэж бодсон ч найзынхаа сэтгэлийг буглуулж орхисон байв.

Хэжи хэн нэгнийг мартахын тулд Крисыг хүчээр шохоорхож эхлэсэн ч нэг л мэдэхэд тэр сэтгэл нь чин үнэн болоод хувирчихсан юм. Үнэхээр адармаатай.

Бодлоосоо салан хойшоо харвал хамгийн арын ширээн дээр Кей залхсан шинжтэй утсаараа оролдоно. Тэгээд яг л мэдсэн юм шиг Хэжи рүү хараад бага зэрэг ярвайн нүдээ эргэлдүүлнэ. Түүний үйлдлийг хараад Хэжи зүгээр л инээд алдав. Байдал улам яршигтай болж байгааг хэн ч гадарласангүй.

A/N: Hi🙋🏻‍♀️ Энэ өгүүллэгт үнэхээр их санаа тавьж хичээх зорилготой байгаа🌙 Таалагдаж байвал сэтгэгдэл үлдээхээ мартваа🧏🏻‍♀️

Бас гэгээлэг ахлах сургуулийн романс биш шүү🥀

Let's play. CompletedWhere stories live. Discover now