|03| ᴋɪᴍ ᴋᴀɪ

825 103 11
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

У Сэүнд амласан юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

У Сэүнд амласан юм. Түүнийг хайрлах болно гэж. Гэхдээ тэр үед, тэр хугацаанд, тэрхүү нэгэнтэй учрах үедээ түүнд амласан амлалт ямар ч үнэ цэнэгүй болж буйг ухаарсан юм.

Гадаа харанхуй болсон байх бөгөөд Сэүний гэрээс гараад өөрийнхөө гэр лүү алхаж байхдаа намрын хамгийн сүүлчийн дулаахан оройг таашааж байв. Хаа нэг салхилах үед шарлаж гандсан навчис газарт наалдаж хөлөн доор минь бяцарна. Энэ бүхэн надад тайвшралыг бэлэглэх шиг болж байв.

Дүрэмт хувцсан доогуураа өмссөн хар урт оймс нь доошилсоор аль хэдийнээ өвдөгнийх нь доор ирчхэж. Кей нүдээ эргэлдүүлэн доош бөгтийн оймсоо буцаан өвдгөө давуулан татах бол хажуугаар нь дуу шуу болсон мотоцикл салхи татуулан давхина. "Галзуу амьтан бэ?" мотоциклны мотор зүрхнийх нь хэмийг алдагдуулж орхисонд охин хөмсөг зангидан араас нь хараана. Өнөөх мотоцикл охиноос холгүйхэн зайнд гэнэт зогсох ба дээр нь суусан залуу бууж ирээд Кейн өөдөөс ихэмсэг алхана. Харин охин түүний алхаа, үйл хөдлөл болгоныг ёжтой нь аргагүй ажиглана.

Залуу толгойдоо зүүсэн хамгаалалтын малгайгаа тайлах үед түүний бага зэрэг урт үс нь доош унах бөгөөд үнэхээр царайлаг залуу байсанд охин бахдалтай инээмсэглэл тодруулна. Залуу хажуу тийшээ харан шүлсээ хаях үед шанааны яс нь тод харагдаж охиныг шүлсээ залгихад хүргэв. Хэдэн алхмын зайд өнөөх залуу алхаагаа зогсоох ба ёжтой инээмсэглэл нүүрэндээ тодруулаад

Let's play. CompletedWhere stories live. Discover now