|13| ʙʀᴏᴛʜᴇʀ

585 60 5
                                    

ओह! यह छवि हमारे सामग्री दिशानिर्देशों का पालन नहीं करती है। प्रकाशन जारी रखने के लिए, कृपया इसे हटा दें या कोई भिन्न छवि अपलोड करें।

 •| Kim Kai|•

ओह! यह छवि हमारे सामग्री दिशानिर्देशों का पालन नहीं करती है। प्रकाशन जारी रखने के लिए, कृपया इसे हटा दें या कोई भिन्न छवि अपलोड करें।

•| Kim Kai|•

Элит ахлах сургуулийн арын хаашаанд байх том модны сүүдэрт тэд суух бөгөөд Кейко түүний ярих гэж буй зүйлийг тэсэн ядан хүлээнэ. Төд удалгүй эрэгтэйн тослог хоолой өөрт нь харуусал авч ирсэн үйл явдлыг хэн нэгэнд хуваалцахаар зориглон авиа гаргаж эхлэх аж.

•|Flashback|•

Нарны туяа тэнгэрийн хаяаг улбар өнгөөр будах нь үнэхээр үзэсгэлэнтэй харагдах бөгөөд өсвөр насны хөвгүүд өөр өөрсдийн мотоцикл дээрээ мордон Сэүний гэрийн гадаа зогсож байлаа. "Крис яагаад ирээгүй юм?" Жүнмён найзууд руугаа ээлжлэн харах бол Кай зөөлөн хоолойгоор "Намайг байгаа болохоор ирээгүй юмаа" гэв.

Жүнмён юу болсон тухай төрсөн дүү болох Жунинаас аль хэдийн сонссон бөгөөд түүний хариултыг сонсоод толгой дохиод л өнгөрөв. Тэд хоорондоо зарим зүйлсийн тухай ярилцан заримдаа хүн амьтан үргэтэл чангаар инээх аж. Харин энэ үед тэдний хувьд хамтдаа байх жаргалтай өдрүүдийн төгсгөл гэж хэн ч мэдээгүй юм.

Төд удалгүй Сэүн орцноосоо гарч ирэх ба ойртох үед нь түүний царайны хувирлыг ажиглаад ууртай байгааг нь мэдэж авав. Сэүн том том алхан шууд л Жүнмёний ард сундлан суугаад "Хурдан явцгаая" гэж ихэд бухимдалтай хэлсэн юм.

Хөвгүүд нэг нэгэн рүүгээ харж толгой дохьчхоод дуулгаа зүүн мотоциклоо асаан ээлж ээлжээрээ байрны зогсоолоос гарах бөгөөд тэдний унааны сүрдэм дуу хорооллоор нэг дуугаран сүр хүчийг үзүүлж байлаа.

Let's play. Completedजहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें