|26| H A T R E D

369 56 7
                                    

"Чи арилаад өгч болох уу?" Кёнсү ууртай гэгч нь хэлэх бол нүд нь гархилсан хөвгүүн түүн рүү нэг алхам ойртоно

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Чи арилаад өгч болох уу?" Кёнсү ууртай гэгч нь хэлэх бол нүд нь гархилсан хөвгүүн түүн рүү нэг алхам ойртоно. "Чи надад яагаад ийм их дургүй юм бэ?" Тао ингэж хэлэх үед хоолой нь бага зэрэг солгойрох нь сонсогдоно. Тэр өөрийг нь үхтлээ үзэн ядах хөвгүүнд яагаад ингэж их татагдаад байгаагаа мэдэхгүй. Гэхдээ тэр зүгээр л мэдрэмжээ дагаж байгаа хэрэг.

"Чамайг харахаар дургүй хүрээд байна. Юу ч дутахааргүй амьдралтай хэрнээ ийм замыг сонгож байдаг. Хэдий би энэ зүйлийг зарж мөнгө олдог ч гэсэн энэ бүхнийг би үхтлээ үзэн ядаж байна. Чамд энийг зарах гэж ирэхдээ, чиний царайг харна гэхээс дургүй хүрч байна. Бусдад нь энэнээс өөр мөнгө олох арга байхгүй байхад зарим зүгээр л ингэж хог новш шиг амьдарч байгаад..." Кёнсү хөмсөг зангидан сүүлдээ ярихаас ч залхсан бололтой санаа алдан явахаар эргэтэл "Тэгвэл надтай хамт бай. Би чамд хэрэгтэй бүхнийг чинь өгье" гэх Таон хоолой түүнийг зогсоосон юм.

"Юу гэнэ ээ?" Кёнсү итгэж чадахгүй байгаа бололтой ам нь ангайн ийн асууна. "Надтай байвал би чамайг юугаар ч дутаах..." Таон үгийг гүйцээлгүй Кёнсү түүний шанаан дундуур буулгаад авсан ба уурандаа улайсан нүд нь хэнийг ч хамаагүй алахад бэлэн харагдаж байсан юм. "Наадах чинь чиний сүүлийн мансууралт байг. Амьдрал гэдэг хүний хүссэнээр байдаггүй гэдгийг өвсөөр дүүрсэн тархиндаа суулгаад авчих. Чамайг ухаан сууна гэж найдъя"

Ду Кёнсү ингэж хэлээд өнгөрсөн хугацаанд тэд дахиж хэзээ ч таараагүй юм. Кёнсүгийн хэлснээр тэр өдөр Тао хамгийн сүүлийн удаа мансуурсан юм. Гэхдээ тэр тунгаа хэтрүүлж эмнэлэгт очтолоо,түүний хэлсэн үгэнд гомдсоноо хэн ч ухаарахгүй газарт ухааруулах гэж үхэх дээрээ тулсан юм.

________

Тэр өдрөөс хойш хэдэн хоногийн турш тэд өнгөрсөнд болсон зүйлийг бодож өнгөрөөсөн байв. Хэн нь ч буруутай байлаа гэсэн ард үлдсэн зүйлсийг тэнд нь үлдээж нэгнээ уучлах нь зөв гэж тэд бодож байлаа. Хэрвээ яг одоо л энэ бүхнийг хаячихвал ирээдүйд тэр үед тэгчихдэг байж гэсэн харууслын хайрцагт түгжигдэхээ мэдэж байсан юм.

Let's play. CompletedWhere stories live. Discover now