|08| ᴍɪꜱꜱ ʏᴏᴜ

590 74 20
                                    

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

Кай шинэ сургуулийнхаа хоолны танхимд орж ирээд шууд л олноос онцгойрох том ширээг тойрч суусан хөвгүүдийг харах аж

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

Кай шинэ сургуулийнхаа хоолны танхимд орж ирээд шууд л олноос онцгойрох том ширээг тойрч суусан хөвгүүдийг харах аж. Тэгээд үгээр илэрхиймгүй тийм инээд нүүрэндээ тодруулаад тэдний ширээнээс өөр зүгт хоолоо барин алхаж эхлэв.

"Нэг...Хоёр...Гурав" Кай дотроо тоолон нэг хөмсгөө өргөх бол араас нь "Кай" гэх хоолой дуулдав. Кай угаасаа мэдэж байсан юм. Кейко түүнийг ганцааранг нь хооллуулахгүй гэдгийг мэдээд албаар жүжиглэсэн нь амжиллтай болно гэдэгт ч тун итгэлтэй байсан билээ.

Кай хойш эргэж харахдаа гайхширсан харцаар харах бол Кейко ч бас ёжтой инээмсэглээд "Бидэнтэй хооллочих, манай найзуудтай танилц" гэж хэлээд сул гараас нь сугадсаар үргэлж хооллодог ширээ рүүгээ түүнийг чирэв. Хэжи боль гэж хэлэхийг хүссэн ч Кайд эвгүй санагдах байх гэж бодоод зүгээр л хөмсгөө зангидаад араас нь алхана.

Ширээг чиглэн ирж буй Кай, Хэжи болон Кейко гурав руу ширээнд суусан хэд итгэж ядсан харцаар харна. Кейко Кайг сугадан Сэүний хажууд очиж суугаад "Хамт хоолловол дургүйцэхгүй биз дээ?" хэмээн инээмсэглэнэ. Энэ инээдийг Сэүн үнэхээр үзэн яддаг юм. Түүнийг Хэжигээс холдох шалтгаан болсон инээмсэглэл...

"Хараал ид!" Сэүн амандаа зөөлхөн хэлчхээд толгой дохих бол Кейко инээмсэглээд суудалдаа суув. Ширээнд нэг л жигтэй уур амьсгал бүрдэх ба Тао Кай руу нүд салгалгүй ширтэнэ. Сэүн Кай руу муухай харчхаад гэнэт жуумалзаснаа Кейкогийн уруул дээр хүчтэйгээр үнсэх аж. Кай гайхширснаа Хэжи рүү харах бол Хэжи энэ үйлдэлд нь аль хэдийн дассан мэт урдах хоолоо идэхгүй зүгээр л сэрээгээрээ оролдсон шиг сууна.

Let's play. CompletedМесто, где живут истории. Откройте их для себя