|14|ᴘᴀꜱᴛ ᴀɴᴅ ꜰᴜᴛᴜʀᴇ

464 70 8
                                    

Чи бол өнгөрсөн цагийн нэг хэсэг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Чи бол өнгөрсөн цагийн нэг хэсэг. Бас ирээдүй.

Жүнмёний зургийг харан зогсох Кейко бодолд автсан байх аж

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жүнмёний зургийг харан зогсох Кейко бодолд автсан байх аж. Жүнмён Сэүний гэрт байдаг жаазтай зургийн эзэн байсан юм.

Сэүн заримдаа жаазтай зургийг гартаа барин гунигтай гэгч нь ширтдэг. Харин ууртай үедээ доош нь харуулаад тавьчихдаг байсныг Кейко санав. Сэүнд ч бас хэцүү байдаг гэж тэр бодлоо. Сайн найзыгаа алдаж, Кай түүнийг үхэн үхтлээ буруутгаж явна гэдгийг таамаглаад түүнийг бага зэрэг өрөвдсөн юм. Эцсийн эцэст Сэүн түүний найз хөвгүүн шүү дээ.

Кайд яаж ч татагдсан байлаа гэсэн Сэүн Кейко хоёрын хооронд маш их дурсамж бий. Хэний ч мэдэхгүй тийм нандин. Жижиг үйл явдал нь хүртэл зүрхэнд нь гүн хөх өнгөөр шивээс болгон шивчихсэн мэт. Бас түүний анхны эр хүн байсан болохоор улам их нандигнадаг байж магадгүй юм.  Яаж ч хөгийн аашилсан хүний үнэр үнэртүүлж явдаг юм болохоор найз хөвгүүндээ бурууг өгч Кайд ярихыг ч хүссэнгүй зүгээр л гунигтай нүдээр ахынхаа инээж буй зураг руу харах түүний нурууг зөөлхөн илнэ. Түүний нүдэнд нулимс хурж байсан хэдий ч уруулаа хүчтэй хазан хөмсгөө зангидаж байгааг охин анзаарчхав.

"Олон зүйлийг үзэж туулсан чамд гунигтай байгааг гадарлаж байна. Тэглээ гээд өөрийгөө гэмтээх ёстой биш шүү дээ Кай. Чи илүү хүчтэй болох ч шаардлагагүй. Чамайг байгаагаар чинь хайрлах хүн байгаа шүү дээ."

Кай түүний зүг харцаа эргүүлэн удаан гэгч нь харсны эцэст "Чи намайг хайрлах уу?" гэв. Кейко хэлэх үггүй болж орхив. "Гарыг чинь дэрлэдэг байх нь л надад хангалттай... Гэхдээ Кай надад Сэүн байгаа шүү дээ."

Let's play. CompletedWhere stories live. Discover now