|18| ʜᴜʀᴛ

452 56 9
                                    

Толгойн дотор нь ямар нэгэн зүйл лугшин өвдөх өвдөлтөөр Сэүн нүдээ нээлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Толгойн дотор нь ямар нэгэн зүйл лугшин өвдөх өвдөлтөөр Сэүн нүдээ нээлээ. Тэр шал танихгүй газар хэвтэж байгаагаа анзаарав. Бас нар мандаж өглөө болсныг ч.

Сэүн эргэн тойрноо сайтар ажигласны эцэст өчигдөр үдэшлэг болсон газарт байгаа гэдгээ ойлгох аж.

"Өө сэрчихсэн үү?" гартаа шилтэй ус барьсан Бэкхён түүнийг сэрсэнд баярлаж байгаа бололтой инээмсэглэж байлаа. Гэхдээ энэ инээд баярласандаа тодордог эд биш, ямар нэгэн заль зохиохдоо гаргах инээд гэдгийг өчигдөр орой Сэүн гадарлаад амжсан билээ.

"Би яагаад энд байгаа юм?" Сэүн хэвтэж байсан буйдан дээрээсээ огцом боссоноо хамаг арьсаа нүүрэндээ бөөгнүүлэх мэт ярвайгаад баруун гараараа нүдээ даран гуйвна. Яг юу болоод байгааг мэдэхгүй ч толгой доторх нь урьдынхаасаа өөр болсон мэт түүнд санагдах аж.

"Новш гэж!" Сэүн ууртай гэгч нь исгэрээд "Өчигдөр надад өгсөн зүйл чинь юу байсныг хэлсэн чинь дээр шүү хөгийн новш минь" гэв. Харин түрүүнээс хойш түүнийг ажиглаж байсан Бэкхён хана налан тийм гэхийн аргагүй царайны хувирал гаргав. Магадгүй Сэүнийг шоолох мэт.

"Би юу байсан гэдгийг хэлдэггүй. Ямартай ч чи дахиж мэдрэхийг, юу байсныг олж мэдэхийн тулд ардаас минь чаргууцалдана гэдэгт л итгэж байна. Харин одоо гэртээ харь даа. Би амралтын өдрөө ганцаараа өнгөрүүлэхийг хүсдэг. Чи гэрт минь арай л их унтчихлаа" Бэкхён ингэж хэлээд хойд талдаа байрлах шат өөд өгсөж байгаад эргэж харснаа "Хаалга хаана байгааг мэднэ биз дээ?" гээд инээмсэглэнэ. Сэүн хаалга хаана байгааг мэдэхгүй байсан ч тэр зааж өгөхгүй нь ойлгомжтой.

|MONDAY|

Сэүн бараг л амьд үхдэл мэт царайтай болчихсон байлаа. Амралтын өдрийг гэртээ унтаж өнгөрөөсөн хэдий ч тэр хэдэн хоног нойргүй байсан аятай харагдана. Кейко түүнийг сургуулийн хаалгаар орж ирэхэд нь л харсан бөгөөд урьд өмнө нь ийм байхыг нь харж байгаагүй болохоор санаа нь үнэхээр их зовж байлаа.

Let's play. CompletedWhere stories live. Discover now