|25| L O S E R

440 61 14
                                    

Тэд хамт байх үед үргэлж ийм зүйлс болж дуусдаг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэд хамт байх үед үргэлж ийм зүйлс болж дуусдаг. Гэхдээ энэ удаагийнх хамгийн сүүлийнх байсан юм. Тэд дахиж уулзахааргүй, магад уулзсан ч маргалдах хэмжээний халуун дотно уур амьсгалтай байхааргүй болж байлаа. Нэг газарт хамт байсан ч танихгүй царайлсаар нэгнээсээ холдож өнгөрөхөөр...

Гэхдээ азаар тэд өмнөх шигээ балчир биш шүү дээ. Тэд асуудлыг шийдвэрлэх чадвартай том болцгоосон охид хөвгүүд. Үргэлж хагацаж дуусна гэдэг эмгэнэл. Тэд хэдий бүхнийг засаж чадахгүй ч хийсэн алдааг нь уучилж урагшлах болно...

"Энд юу болоод байгаа юм?" охид гүйлдсээр тагтан дээр гарч ирээд цочирдож орхив. Хөвгүүд зодолдсон гэдэг нь харваас илт. Дану бусдаас нь яасан тухай асуун зарим руу нь зандрах бол Хэжи байдлыг ажиглан холоос харна.

"Ахаа юу болоод байна аа?" Кейко Крис рүү очин гараас нь барих бол уур амьсгал арай зөөлрөн Крис тайвшраад ирэв. Жунин ч бас биеэ барихыг хичээн зогсоно.

FLASHBACK


"Чи энэ талаар юу гэж бодож байна?" Дануг ингэж хэлэхэд тольны өмнө нүүрээ ихэд хичээн будаж байсан Хэжи залхсан мэт санаа алдаад "Чи Крисд сайн биш бол зүгээр л хол байх хэрэгтэй штээ. Заримдаа найз юм чинь гээд хэтэрхий дотно байх дэмий шүү дээ. Чи Крисд сайхан хандах тусам чамайг өөрт нь сайн гэж ойлгоод хоосон горьдлого өөртөө үүсгээд байна. Түүнийг ийм хэцүү байдалд битгий үлдээ Дану!" тэр бага зэрэг ширүүхэн хэлж орхисонд Дану эвгүй царайлна. Үүнийг нь ажигласан Хэжи түүний хажууд очин суугаад "Муухай хэлсэнд уучлаарай. Гэхдээ Крис ийм байдалтай үнэхээр удаан байлаа шүү дээ. Чи найзаа алдахгүйн тулд ингээд байгааг мэдэж байгаа ч гэсэн гомдоогоод ч болтугай сайн биш гэдгээ хэлсэн нь дээр. Ойрд Сэүн бид хоёрын харилцаа дордоод байгаад би буруутай юм шиг санагдаад байна их хэцүү юм. Тэгээд л би ойрд их ууртай байгаа. Тэр гэртээ ч харагдахаа больчихсон... би яахаа ч мэдэхээ больлоо" Хэжи бухимдан ор луу тэрийн унана.

Let's play. CompletedWhere stories live. Discover now