|04| ᴇx

677 93 13
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Дахиад нар мандана

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Дахиад нар мандана. Шинэ өдөр эхлэнэ. Сэүн сэрүүлгээ унтраачхаад орон дээрээ хэсэг хэвтэв. Тэгээд толгойных нь хажууд байх Кейн дэр лүү хараад санаа алдана. Юмс яагаад ийм гүн гүнзгий сэтгэгдэл үлдээдэг болчихсонг тэр гайхна. Кей үргэлж төлөвлөгөөгүй Сэүний гэрт хоночихдог болохоор Сэүн түүнд дэр, солих хувцас, оо сойз, тэр битгий хэл дотуур хувцас ч бэлдээд тавьчихдаг юм.

Тэр гэнэт хувьсах сэтгэл хөдлөлөө анзаараад хурдхан шиг шүршүүрт орохоор бослоо. Тэр зүгээр л Кейког санагдуулах зүйлсээс тухгүйг мэдэрч орхидог. Тэгээд цаашаа ургуулан бодно. "Түүнд хуурамч итгэл төрүүлдэг болов уу?", "Түүний ирээдүйд би төсөөлөгддөг байх вий дээ" гэж. Тэр ийм бодлоор өөрийгөө тарчлаах зуршилтай. Учир нь тэр өөрөө өөртөө зовлонг бүтээгээд өгчихсөн болохоор байх.

Сэүн сургуулийнхаа зүг алхахдаа өнөөх л хувьралгүй царайгаа гарган алхана. Сургуулийн хашааны гадна Кейко зогсож байх ба Сэүнийг хараад гараа дохино. Сэүн урьдын адил хуурамч инээмсэглэл тодруулах аж.

Тэгээд дахиад л түүний үйлдэлд чин сэтгэл шингэсэн байгаасай гэж хүснэ. Өөрөө хайрлаж чадахгүй бүр хүсэхгүй байж хэн нэгнээс чин сэтгэл хүсэх нь түүнд ямар санагддаг бол? Магадгүй Кей хичээх юм бол түүний сэтгэл түүн рүү эргэнэ гэж Сэүн итгэдэгт учир байгаа биз.

"Сайхан амарсан уу?" Охин өлмийгөө өргөн хөвгүүний уруул дээр зөөлхөн үнсээд үнссэн газраа хуруугаараа арчина. Хөндлөнгийн хүн тэднийг дурлалдаа шатаж байгаагаар харах ч үнэндээ тэд нэг нэгэн рүүгээ харахдаа л хөлдөж орхисон юм. Хөндий хоосон, юу ч өгүүлэхгүй харцанд.

Тэд хөтлөлцөн алхаж байхдаа сэмхэн нэг нэгэн рүүгээ харан инээмсэглэнэ. Хөвгүүн охиныг ангид нь хүргэж өгөөд уруул дээр нь үнсэнэ. Нэг л хэвийн уйтгартай бас сэтгэлгүй.

Өдрийн хоолны цаг болох үед Кей Хэжигийн гарнаас сугадаад хоолны тэнхим рүү алхана. Хэжи нүдээ эргэлдүүлээд дургүй гэгч нь алхах аж. Хэрвээ Крис байсан бол өөр хэрэг. Тэр бараг Кейког чирээд алхах байсан байх. Гэтэл одоо түүнд хоолны тэнхим орох шалтгаан байхгүй зугтах шалтгаан л бий.

Тэр шалтгаан нь У Сэүн.

Тэр зүгээр л У Сэүнд дургүй, үзэн яддаг хэрэг. Түүний дургүй гэсэн бүхэн Сэүнд нэвт шингэчихсэн байдаг болохоор харахыг ч хүсдэггүй. Хэжи Сэүн хоёр хамт байна гэж сонссон дотны хүмүүс гайхдаг аль эсвэл айж орхидог. Тэд нэг дор байх үед хэзээ ч олигтой зүйл болдоггүй юм.

Хоолны ширээнд Сэүн ба түүний найзууд аль хэдийн суудлаа эзэлсэн байх ба Хэжи Кей хоёрт аль хэдийн зай гаргасан байлаа.

"Сайн уу Тао,Чанёол, Лу" Хэжи ширээнд сууж буй бүх хүнтэй мэндлэв, Сэүнээс бусадтай нь. Тэд бүгд дээд ангид сурдаг хэдий ч багаасаа найзалсан болохоор хамаагүй байдаг хэрэг. Тао нүдээрээ инээн толгой дохиж Лухан хажуудах сандлаа татан Хэжиг суулгана. Чанёол харин Сэүн Хэжи хоёр луу ээлжлэн хараад бага зэрэг жуумалзана.

Кей Сэүний хажууд суухдаа уруул дээр нь зөөлхөн үнсэнэ. Чанёол байнга энэ үйлдлийг хардаг хэдий ч үргэлж сандарна. Тэгээд Хэжи рүү гэмшсэн харцаар харна. Хэжи Сэүний өөдөөс харсан суудалд суух ба юунд ч ач холбогдол өгөхгүй байгаа нь хайнга үйлдлээс нь ажиглагдана.

"Хэжи май. Гүзээлзгэнэтэй сүү, нэг охин өгсөн юм. Чи уучих" Тао юу ч бодолгүй Хэжигийн урд гүзээлзгэнэтэй сүү тавих бол Сэүн Кейн гарнаас атгасан чигтээ "Хэжи гүзээлзгэний харшилтай, жүржинд дуртай" хэмээн тоомжиргүй хэлнэ. Чанёол сандарч орхив. Учир нь Кей Сэүн рүү гайхширсан харцаар харж байсан болохоор. Кей ч гэлтгүй ширээ тойрж суусан бүх хүн.

"Чи гүзээлзгэний харшилтай юм уу?" Кейко нүдээ томруулан Хэжигээс асуух бол Хэжи толгой дохино. "Би мэдэхгүй байхад Сэүн яахаараа мэддэг юм?" Кей бага зэрэг урам хугарсан хоолойгоор ийнхүү хэлэв. Тэр хамгийн сайн найзынхаа харшилдаг хүнсийг ч мэддэггүй дээ гутарсан юм. "Сэүн Хэжи бид гурав багаасаа хамт байсан болохоор л" Чанёол сандарсан хоолойгоор хэлэхдээ хурдхан шиг уур амьсгалыг хэвийн болгохыг хүссэн юм.

Кей зүгээр толгой дохиод өнгөрсөн бол Сэүн Хэжигийн зүг сэмхэн харна. Тэр одоо хүртэл Хэжигийн эгдүүтэй хэрнээ тоомжиргүй байдлыг хайрладаг хэвээрээ. Даанч өөрийнхөө буруугаас болж амьдралдаа тэгж их хайрладаг охиноо хажуунаас нь харахаас өөр сонголтгүй үлдсэн юм.

"Би болчихлоо" Хэжи талыг нь идэж чадаагүй хоолоо гартаа барьсаар ширээнээс босох бол Сэүн хөмсгөө зангидах аж. "Гүйцэт ид. Чи ойрд тураад байгаа" Сэүн таваг руугаа харсаар ийнхүү хэлэв. Энэ дунд үмхэлзэг нь хагарчих шахам суух Чанёол хөмсөг зангидан Сэүнийг нударна. Гэсэн ч Сэүн хамаагүй гэсэн шиг Хэжи рүү харна.

"Чамд хамаагүй" Хэжи ширүүхэн шиг хэлчхээд тэднийг байсан газарт нь орхиод өөрөө анги руугаа явлаа.

A/N: Toxic цаашаа харилцаа энд өрнөнө🥀 Сэтгэгдэл үлдээгээд өгөөрэй, шинэ бичвэр болохоор урам зориг чүд чүд хэрэгтэй байна😅

Let's play. CompletedWhere stories live. Discover now