[23] Төгсгөл

Start from the beginning
                                    

'Яаж хүний үхлийг авах гэж энэ хүртэл ирж чаддаг байна аа'

Эрэг дээр зогсоосон хөлөг онгоцноос хамтрагчтайгаа зөөврийн орон дээр хэвтэх нас барсан цэргийг хамжлан өргөн алхах аврагч залуу холоос нулимстай нүдээр харан, амьдрах итгэлгүй болсон мэт харцтай залуу руу нүдээ тусгав.

Тэр цагаан давуунаас багахан цухуйсан цэргийн цагтай гарыг цоо ширтэн шоконд орсон мэт гөлийхийг нь аврагч ажаад энэ цэргийн ямар нэгэн ар гэрийн хүн гэдгийг нь мэдлээ.

"Чи нааш ирэхгүй юу"

Аврагч залуу бор үстийг заан дуудахад Жонгүг ухаан оров уу гэлтэй түргэхэн тэдэн лүү гүйн очив.

Ойртож ирээд цагаан бүтээлгийг нь авах гэж оролдоход аврагч залуу түргэхэн болиулаад хэдэн алхамын цаана байх эмнэлгийн машинд очоод хар гэлээ.

"Та энэ цэргийг таних уу?"

Аврагч залуу хар гэсэн газраа ирээд цэргийн нүүрийг бүтээсэн цагаан давууг аван Жонгүгт түүнийг харуулав.

Нулимс нь урсаж, хамаг хүч нь хаашаа ч юм хийсэн одоод, хүнд оргих биеэ дийлэх хүсэл түүнд байсангүй. Харин ч зөнгөөр нь хаян доош хүчтэйхэн уналаа.

"Та бидэнд нэрийг нь хэлэхгүй юу?"

"К-ким Тэхён"

Ямар нэгэн журнаал дээр бор үстийн хэлсэн хариуг тэрээр бичин хармаанаасаа ямар нэгэн зүйл ухсаар гаргаж ирэн Жонгүг руу чиглүүлэв.

"Би түүний атганаас үүнийг олсон юм. Таньд өгөх нь зөв гэж бодлоо"

Аврагч залуу гялгар уутанд сайтар ороосон ч багахан норсон цаасыг Жонгүгийг гарт атгуулахад тэрээр

"Бид хоёрыг түр үлдээгээч"

Гэлээ.

Харин түүний гуйлтыг зөвшөөрсөн залуу хормын дотор тэднээс багахан хол очиж зогсов.

"Ирнэ гэсэн биз дээ. Ирхээрээ гоё бэлэг өгнө гэсэн биз дээ. Суллагдхаараа үерхэх санал тавина гэсэн биз дээ. Яагаад үхэж байгаа юм. Нэг муу гялгар цаасаар бүрхсэн захиа үлдээчихээд...

1984|TK [ДУУССАН]Where stories live. Discover now