[17]

256 70 0
                                    

Rất tiếc! Hình ảnh này không tuân theo hướng dẫn nội dung. Để tiếp tục đăng tải, vui lòng xóa hoặc tải lên một hình ảnh khác.


•1988•

.:Black.D:.

~~

Мянган есөн зуун наян найман он.

Түүнтэй уулзалгүй нийт дөрвөн жил болжээ.

Барааг нь үзэлгүй дөрвөн зуныг үдэж орхижээ.

Цэлмэг хөх тэнгэрээс илүү үзэсгэлэнтэй тунгалаг бор нүдийг нь харалгүй дөрвөн өвлийг би гэдэг хүн ардаа орхиж.

Хамар сийгүүлэм ванилын үнэрийг нь би бараг л мартсан байв. Өдөр шөнийн зүүд болж тархи минь нэхэн орилдог байсан тэр хүнийг сүүлийн нэг жил би умартаж орхисон байлаа.

Ванилын үнэртэй лаа гээч үнэтэй эдийг даргынхаа өрөөнөөс үнэртэхдээ тэрүүхэн тэндээ бодолд минь Жонгүг орж ирсэн нь энэ байв.

Энэ зун солонгост олимп болох гээд гадаад дотоодын хүмүүс ихтэй, дэг журам, шөнийн хорио цээр их л хатуухан байгаа сурагтай.

Бас би өмнө онд хорин зургаа хүрч эртхэн цэрэгт татагдахаар болсон. Тийм ч учраас одоо ингээд куб хэлбэрийн зузаахан зурагт ширтээд олимпийн эхлэл наадмыг үзээд сууж буй минь энэ.

Гэвч... Олимпын нижгэр наадмыг зурагтаар ширтэх ч бодол тархинд минь зөвхөн тэр залуу л эргэлдэн наадна.

"Нөхөр Ким Тэхён. Эргэлт ирлээ."

Бодлыг минь таслах мэт жагсаалын даргын чанга хоолой тархийг минь цохин холдож би гэдэг хүн ухаан орсон мэт дээш хариан бослоо.

Над дээр ирэх хүн Юнги ахаас өөр нэгэн үгүй. Гэтэл тэр хэдхэн цагийн өмнө ирээд явсан атал ямар хэргээр буцаад ирэв гэдэг нь сонирхолыг минь их татав.

Уулзалтын ногоон дээвэртэй нэг давхар бүхий байшин луу ойртох тусам зүрх минь өөрийн эрхгүй түгшиж, дотор минь орших өөр нэгэн хүн зүгээр л 'уулзахгүй' гээд буц хэмээн намайг ятгах аж.

Зөв совин минь 'буруу зүйл хийж байна' гэж хэлэх ч сониуч зан минь 'зүгээр л очоочдээ' гэж дуугаран давамгайлж байшингийн цагаан хаалганаас гар минь зүүгдлээ.

Тэгээд би хаалгыг доош даран нээв. Цайвар арьс, эрүү татах хэмжээний буржгар хар үс, тэгээд... т-тэгээд алаг бор нүд.

Тунгалан давхраатай миний дурласан хайрлам нүд.

Түүнээс минь юу ч өөрчлөгдөөгүй байлаа.

Нулимс минь цийлгэнэж, сормуус минь чийгтэв. Би түүнийг ингэтлээ сансан гэж төсөөлөөгүй атал зүрх минь надад шивнэн сануулан хэлэх ажээ.

'Чиний дөрвөн жил үхэн хатан санаж бэтгэрсэн нэгэн чинь хамрын чинь үзүүрт, нүдний чинь өмнө хүрээд ирлээ'

Гэж.

Би үг дуугарч чадсангүй. 'Сайн уу ямар хэргээр ирээв' гэж мэдэн будилаад мэнд ус мэдэлцмээр байвч хоолой минь сааралтаж, төвөнх минь зангиран дотроос минь дуу гаргасангүй.

Харин бие минь түрүүлэн хөдөлж харалдаа урд нь суулгалаа.

"Чамайг тэнгисийн цэрэгт орчих нь гэж бодсонгүй. Өө нээрээ юугаа ч яриад байна даа. Сайн уу? ...Намайг таньж байна уу?"

Яаж танихгүй байх билээ. Яаж энэ үзэсгэлэнтэй нүдийг тархинаасаа авч хаяж чадах билээ. Мэдээж би санаж байна.

~~

B.d~ ойрд бүр ямар ч санаа орж ирдэггүй. Хх. Зөндөө удаан хүлээлгэсэн бол уучлаарай. Бас энэ цаг хугацааг би гэдэг хүн арай л хурдан явуулаад байх шиг ээ. Хх.

1984|TK [ДУУССАН]Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ