[4]

382 79 0
                                    

~~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~~

♡Буруу ойлголцол♡

.:Black.D:.

Бор модоор хоолны газрынхаа гадрыг чимэж, нүүрэн урд нь хөөрхөн жижигхэн хиймэл цэцэрлэг бий болгосон нь манай шинэхэн хоолны газарт ихээхэн зохих аж.

Бас дулаахан санагдах аж.

Шинэхэн хоолны газрынхаа нээлтийг хийгээд дууссан учир ажилчид бидэнд хэрэг болоод байлаа.

Тийм ч учраас Дэгү-гээс ирсэн хамаатны эрэгтэй дүүгээ ажлуулхаар санал болгож, тэр ч энд их сургуульд сурч байгаа учир татгалзах зүйлгүй зөвшөөрсөн.

Бас тэр надтай дэндүү төстэй гэдгээрээ хамаатнууд дундаа алдартай.

Алаг хар нүд, жижигхэн царай, цэцгийн дэлбээ мэт уруултай түүнийг би хэдхэн жилийн дараа солонгосын нүүр царай болох хэмжээний алдартай жүжигчин болно гэж төсөөлөөчгүй явсан тэр намар.

"Ахаа тэр ширээний хүмүүс явчихжээ. Би очоод цэвэрлээд ирье"

Намуухан аядуухан хоолойтой, бүрэг ичимхий тэрээр надаас өнөөдөр ер салсангүй.

Хоол хийсэн ч төмс арилгаж өгнө гээд хажууд суучихна.

Заримдаа би өөрийгөө түүний хажууд байхаараа айлын том юм шиг л мэдэрдэг юм.

"Сайн уу? Жонгүг?"

Жүхёгийг ширээ цэвэрлэлээ гээд яваад удаагүй байхад чихэнд минь нэг л дассан, бүдүүвтэр хоолой сонорт минь хүрэхэд би урагш харлаа.

Вантэ...

Түүний дандаа л хойш самначихдаг үс нь доош буугаад, духных нь урдуур орон халхалж, цэвэрхэн цагаан арьсан дээрээ нимгэн цамц, гэрийн өмд өмссөн байв. 

1984|TK [ДУУССАН]Where stories live. Discover now