[21]

275 69 3
                                    

:Black

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

.:Black.D:.

~~

Тэхёнийг тэнгист харуулд гарна гэж хэлсний шөнө Жонгүг цурам хийж чадсангүй. Шведээс түүнд зориулж авсан үнэтэй цагаа бугуйнд нь зүүж өгсөнгүй гэх бодол нь сэтгэлийг нь зулгаана.

Сайхан царайг нь дахиад нэг удаа харчих юмсан гэсэн хүсэл нь нойрыг нь хумслана.

Шөнийн хорио цээр суллагдах таван цаг хүртэл орныхоо буланд суусан тэрээр дөнгөж цагийн зүү хоёрыг заах зүг лүү гунигтай гэгч нь ширтлээ.

Эртхэн л очиж уулзахгүй бол Тэхён өглөө эрт тэнгист гарчихна гэдгийг бор үст мэдэж байлаа. Цэргийн амьдрал ямар түргэн шуурхай эртэч билээ дээ.

Зүйрмэглэх аядаад байж байтал түүний хүсэн хүлээсэн үүрийн таван цаг болж харанхуй хотод зөөлхөн хонхны дуу гурав цохигдон дуугүй боллоо.

Хамаг хурдаараа л дээш өндийн босоод гэрийн хувцсан дээрээ хар хүрэн цув өмсөн, өмссөн байсан углааштайгаа шууд Тэхён луу тэрээр гүйв.

Гүйх тусам амьсгаа нь давхцаж, аманд нь цус амтагдан хоолой нь ус нэхэн гянганах авч Жонгүгт зогсох бодол байсангүй.

Тархиа хүчлэн хөлөө хурдлан хэдхэн метрийн цаана машины бүхээгд суух гэж буй хар үст рүү яаравчлана.

"Х-хүлээ"

Бор үст хоёр өвдөг дээрээ гараа тавин амьсгаагаа дарах гэж хичээхдээ ийн орилсонд баазын гадаа зогсох арав гаруй цэрэг түүн лүү анхаарал хандууллаа. Тэхён ч тэр.

Хар үүрээр өөр дээр нь гэрийн хувцас бас углааштай гүйгээд ирнэ гэж төсөөлөөгүй Тэхён ихэд балмагдан ахмад дэслэгчээсээ бор үсттэй уулзаж болох зөвөөрөл асуулаа.

"Хар үүрээр гүйгээд ирсэн дүүтэй чинь уулзуулахгүй гээд байх нь ч хаашаа юм.  Уулзчихаад ир. Яг тавхан минут шүү. Өөр бидэнд цаг байхгүй"

Гэлээ.

"Уулан би дүү нь би--"

Жонгүг ахлах дэслэгчийн үгийг сонсоод түүнд өөрийнх дүү нь биш гэдгийг хэлэх гэсэн ч нөхдөдөө нуруугаа харуулан өөр лүү нь алхах хар үст уруул дээрээ долоовор хуруугаа тавин байхыг хараад үгээ таслав.

"Яах гэж энд ирсэн юм бэ? Гуравхан хоногийн дараа уулзах байж. Жоохон ч гэсэн унтаж амрахгүй"

Хэмээн Тэхён хэлээд арзайж сэгсийсэн үсийг нь илэн янзлахад бор үст сул байх гарыг нь татаад сэтгэлээс нь зүүгдээд зовоогоод байсан цагаа түүний бугуйнд зүүж өглөө.

"Алга болговол хохино шүү. Бас үүнийг л өгөх гэж ирсэн юм. Хурдхан яваа танай ахлах дэслэгч чинь наашаа яг л чөтгөр шиг хараад байна. "

Гэхэд нь Тэхён толгой дохин зөөлхөн мишээн ардаа орших цэргүүдэд мэдэгдэлгүй сэмээрхэн уруул дээр нь хурдхан үнсэж орхиод цааш эргэн гүйх дээ түүнлүү эргэж харан томоос том инээмсэглэв.

"Үнэхээр их баярлалаа. Гурван хоногийн дараа уулзхаараа чамд үүнээс илүү том бэлэг өгнө өө."

Гэж хашиграад урагш замаа харан гүйхийг ажихдаа Жонгүг аль түрүү юу болж орхисныг мэдсэнгүй. Зүрх нь лугших мэт хүчтэй цохилон, хамаг бие нь халуу шатан чичрэнэ.

Доороо үсрэн дэвхцэж, уруулаа хурууныхаа өндгөөр үрэх тэрээр Тэхёний араас юу ч хэлж чадсангүй.

Болгоомжтой яваарай гэж хэлэхийг хүссэн ч хоолой нь царцан ичсэндээ дуу гарсангүй. Харин эсэргээр нь гараа даллан баяртай л гэж үйлдлээрээ үзүүлэв.

Харин Тэхён түүний өгсөн мөнгөлөг өнгөтэй чамин гэхгүй ч даруухан чимэглэлтэй цагийг гараараа илэн алсад харагдах Жонгүгийг ширтэн цааш явлаа.

After three days

Sbs news: Мянга есөн зуун наян найман оны найм дугаар сарын хорин таван. Өнөөдөр Бүгд Найрамдах Солонгос Улс харваан төрлөөс Ким Жихүн тамирчин улсдаа алтан медалыг авчирсан түүхэн өдөр тохиолоо. Түр... түр хүлээгээрэй. Бидэнд саяхан шуурхай мэдээ ирлээ. Өмнөд солонгос хойд солонгос хоёрын тэнгисийн хилийн зурвас дээр манаа хийж байсан PP895 дугаарын байлданы хөлөг хойд солонгосын байлданы хөлөгтэй санамсаргүй байдлаар зөрчилдөн тэд хоорондоо байлдсанаар хоёул сөнөсөн хэмээх мэдэгдэл ирлээ. Амьд үлдэгсэд үлдсэн эсхийг бид мэдэхгүй байна. Илүү мэдээлэл мэдвэл тэр дор нь бид та бүхэнд шууд дамжуулан хүргэх болно.

Өнөөдөр бидний биенд баяртай мэдээ ирсэн ч үүнтэй давхцуулан бидний зүрхэнд гунигтай явдал тохион өнгөрлөө.

~~

B.d-Тэхёнийгаа амьд үлдээчих үү? Яах уу?

1984|TK [ДУУССАН]Where stories live. Discover now