[2]

551 100 0
                                    

~~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~~

Аадар бороо болоод чи бид хоёрын анхлан нүүр тулсан өдрөөс хойш зургаан хоногийг би ардаа үлдээгээд байв.

Тэр өдрүүдэд чамайг ямар их харуулдсан гэж санана.

Бурхан минь...

Хаалганы хонх нижигнэн дуугарах болгонд бор шаргал хүрэмтэй чи минь орж ирэв үү? Гээд л харна.

Гэвч чи тэр хонх дуугарган орж ирсэн хүмүүсийн дунд байгаагүй. Чи зургаан хоног мухлагт минь ирээгүй.

Хамаг сүүлдээ зулайг минь гишгэж төрсөн ах минь хоол хийх явцдаа

"Жонгүг яав? Зүгээр үү? Хэн нэгнийг нь хүлээгээд  байгаа юм уу? Байн байн үүдрүү хараад байх юм"

Гэж байсан.

Хамаг сүүлдээ шүү дээ...

Би зургаан хоногийн турш чамайг харуулдахаас залхсан Вантэ, би худалч хүмүүст дургүй.

Амлалт өгчихөөд биелүүлдэггүй хүмүүст дургүй.

Тэгээд тухайн зургаа дахь өдрөө нумарсан, ууртай нэгэн явсан гээд боддоо.

Чамаас болоод би хэдэн байнгын үйлчлүүлэгчээ алдсан гэж бодно.

Учир нь би тэдэнтэй чамд ууралсан уураараа угзрагнаад ярьчихсан юм.

Золиг минь!

Уулзаад удаагүй, бараг л юм яриагүй чамайг яагаад ингэж их санаж, бас харуулдаад байгаагаа сүүлдээ гайхсан.

Би ямар тэнэг юм аа ч хийдэг байсан юм.

Өдөржингөө нэг юм уур бухимдал, гомдолтой нэгэн явсан би хоолны газраа яг хаахдаа цээжиндээ баярлалт гэгч зүйлийг мэдэрч билээ.

Чи надруу чиглээд... үгүй ээ хоолны газрыг минь чиглээд хамаг хурдаараа гүйж байсан шүү дээ.

Мэдээж яасан гэж ганцхан удаа уулзсан намайг гээд гүйгээд ирэх юм. Тийм биз?

Тэгээд чи над дээр тулж ирснээ

"Өө хаах гэж байгаа юм уу? Ойрд зөндөө ажилтай байгаад ирж чадсангүй. Уулан чиний хийж өгсөн шөлийг уучихвал ядаргаа тайлагдчих юм шиг санагдаад ажлынхаа дундуур гүйгээд ирсэн юмсан."

Гэсээр амьсгаагаа арай ядан дарсаар ингэж хэлж билээ.

Би тэр үедээ баярлаж байсан ч гаднаа хүйтэн төрх гарган цоожлох гэж байсан хаалгаа буцаан нээгээд гэрлээ асаасан.

Яаж хоолны газрыг минь зориод ирсэн хүнийг хоосон ходоодтой буцаахав.

Тэр дундаа зөвхөн миний гарын хоолыг идэх гэж ирсэн чамайг яаж хөөж зүрхлэхэв.

"Тэнд сууж бай! Хоол хийгээд өгье"

Гэхэд чи ихэд баярлан суу гэж дохисон газар томоотой гэгч нь суучихсан сан.

"Чи үнэхээр сайхан сэтгэлтэй юм аа. Баярлалаа Жонгүг~а"

Жонгүг~а.
Энэ үгийг сонсоод хацар халуу дүүгэж, амьсгаагаа байдгаар нь түгжин явж байсан газраа шууд зогсчихож билээ.

Бурхан минь ичмээр юм.

Тэгээд аль болох хурдхан гэгч нь хоол хийж өгөөд урд чинь зөөлхөн хоолоо тавьхад

"Хөөх сайхан үнэртэж байна. Чамтай гэрлэсэн эмэгтэй бол үнэндээ л жаргах юм байна дөө. Царайлаг, хоол хийж чадна, дээрээс нь гайгүй биетэй"

Чамтай гэрлэсэн эмэгтэй?...

Чиний хэлсэн үгэнд миний зүрх хэрхэн урагдаж байсан гээч.

Уулан ийм мэдрэмж авах ёсгүй, харин ч магтсанд нь баярлах ёстой байтал... ийм сонин өвдөлттэй мэдрэмж яагаад аваад байсан юм бол?

"Би уулан архи, тамхи, буруу хооллолтыг эрс эсэргүүцдэг нэгэн боловч, чиний хоолон дээр л ноён нуруугаа хугалчих юм"

"Ммм"

Зөв бодол суртахуунтай хүн цаанаасаа надад таалагддагч, өөрөө тийм зөв хэвшмэлтэй хүн биш болохоор надад сонин санагдаж, авиа гаргах төдий үгэнд чинь хариулсан минь энэ байв.

Гайхалтай дулаан энерги, зөөлхөн мишээлт, зөв бодол, царайлаг царайг чинь хараад би ухаанаа алдчихсан байсан.

Хэзээ ч худлаа хэлдэггүй нүд гэгч зүйлийг анзаарахгүй хүртлээ тийм л ихээр чамд уусчихсан байсан.

Өвдөлттэй, өрөвдөлтэй, тунагалаг бор нүдийг чинь, ямар их нулимс тээж явдгийг тухайн үедээ анзаараагүй би, одоо зүрхээ буруутгаж, тархиа цохин сууна.

Эцэст нь л мэдэж, адаг сүүлд нь ухаарсанд уучлаарай. Миний нууцлаг дурлалын эзэн минь.

1984|TK [ДУУССАН]Where stories live. Discover now