[6]

326 80 4
                                    

|Жонгүгтэй учраагүй байсан миний өмнөх амьдрал|

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

|Жонгүгтэй учраагүй байсан миний өмнөх амьдрал|

|Жонгүгтэй учраагүй байсан миний өмнөх амьдрал|

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~~

.:Black.D:.

Taehyung's POV:

1963-1983 он
Ким Жихүн

Жижигхэн шавран баримлыг цэцгэн хээтэй болгож дээр нь ийн бичсэн байв.

Бичигтэй баримлын чанх урдах газарт нь олон тооны цэцэгс ургаж шүүдрийн дусал харагдана.

Энэ бүхнийг ажихдаа Вантэ нулимс дусаахгүй байж чадсангүй.

"Чиний минь газар дээр шарилж ургахаас эмээсэн бололтой хайрт минь? Чи минь ийм л үнэ цэнэтэй дагина шүү дээ"

Тэр ийн амандаа шивнэж аваад гартаа барьсан бор цүнхнээсээ жижигхэн хөшөө шиг зүйл гаргаж ирлээ.

Түүн нь дундаа сарнайн цэцгийг барьсан хоёр сахиусан тэнгэрийн хэлбэр бүхий байх аж.

Гэхдээ...

Тэр хоёр элчийн нүднээс цэнхэр өнгийн шингэн урсаж байх юм гэнэ.

Тэгээд түүнийгээ барьсаар Ким Жихүн хэмээн нэрийг сийлсэн чулууны урд тавьлаа.

"Чамайг би гэдэг хүн ямар санаж байгааг чи лав мэдэхгүй биз.

Зүрхэндээ тог цохиулж аахлим халуунд хурдтай хэдэн км гүйсэн ч миний зүрхэнд өгдөг чиний мэдрэмжүүдээс дээрдэх юм нэг ч байхгүй.

Жаргаж буй зуны нарны доор дулаацах гэж хэдэн цаг минут зоссон ч жижигхэн гараараа арай ядан намайг тэвэрдэг чиний минь дулааныг гүйцэхгүй юм.

Алагхан энэ хорвоод чамгүйгээр амьдраад юугаа хийхэв гэж би олон удаа тэлээтэй найзласаан.

Гэвч чиний араас очих зориг надад байсангүй.

Үхэхээс айсан юм биш ээ. Улаан нүүрээ улалзуулан яаж чинийхээ урдаас эгцлэн харнаа гэдэг айдас намайг хучаад байсан юм.

Би харамсахын дээдээр харамсаж, амьдаар үхэхийн хэрээр үхэж буйг чи лав гадарлахгүй биз.

...

Эр хүн юм байж яасан жижигхэн гартай юм гэж чамайгаа шоглолгүй ханаж цадхаа мэдэхгүй мэт цагаахан гарыг нь атгах минь яав даа.

Эмзэгхэн дэлбээ мэт сэтгэлийг чинь сийчиж, хатуу ширүүн үгс хамаа намаагүй чулуудах даа чамайгаа ийм хурдан яваад өгчих нь гэж санасангүй.

Ухаан муутай болоод залуухан насны омог бадрал дүүрэнтэй мунхаг амьтан байжээ би.

Уучлаарай хайрт нөхөр минь"

Урсгал ус лугаа адил дуусч өгөхгүй нулимс нь түүний хацрыг даган бөмбөрч, дурсахын дээдээр газар доорх хүнийх санагалзах залуу аль хэдийн гараа дэрлэн цэцэгсийн хажууд хэвтжээ.

Жаргах наран түүний хүйтэн мөс лугаа биеийг жаахан ч болтугай бүлээцгэнэ.

Хөхөөс ягаан, ягаанаас шаргал руу уусан байх тэнгэр түүнд үзэсгэлэнтэй гэхээс илүү гунигтай харагдах аж.

Юм бүхэн түүнд гунигтай болоод уйтгартай харагддаг болсон тарчлаантай арван хоёр сар.

Хэний ч төсөөлөхгүй, хэний ч мэдэхгүй түүний өрөвдөлтэй дурлал бас амьдрал.

Арван жил нөхөрлөсөн ч бай арав хоног найзласан ч бай түүнийг арван хоёр сарын турш зовон амьдрсаныг хэн ч тааж чадахгүй нь лавтай.

Учир нь тэр мэдрэмж бүхнээ дотроо нууж чаддаг гайхалтай багтай жүжигчин шүү дээ.

BD- юу болоод байгааг би огтоос мэдэхгүй бөлгөө хх. Уншчихаад вотэ коммент бичдэггүй хүмүүсээ. Та нарт их баярладаг байгаа шүү. Дэмжээд явдаг хүүхдүүдээ ч бас. Алдаа дутагдал ихтэй бичвэрийг маань тоогоод уншаад байгаад баярлалаа♡

1984|TK [ДУУССАН]Where stories live. Discover now