[1]

1.5K 121 0
                                    

~~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~~

1984-онд түүнтэй анхлан нүүр тулж байлаа. Гялалзсан нүд, гахайлтай инээмсэглэлтэй тэр минь, энэ орчлон дээр тогтож байхааргүй үзэсгэлэнтэй нэгэн байв.

Шаагин орох бороонд навс норчихоод жижигхэн хоолны мухлагт минь чи түр борооноос хорогдох гэж орж ирж билээ.

"Хөөх ёстой дээвэр цоолох нь уу? Гэлтэй айхтар бороо орж байх чинь"

Гэсээр бор хүрэмнийхээ мөрөн дээр тогтсон усыг гөвөх явцдаа ганцаар ширээгээ цэвэрлэх надтай яриа ингэж эхлүүлж байсан сан.

Баргил, дурлам хоолой чинь чихэнд минь сонортон очихдоо радиогоор сонсдог хэдхэн дуртай дуунаас минь илүү таалагдаж байж билээ.

Тэр үеэс би хэдэн жилийг ардаа үлдээн одоо вэ?

Чамайг дурсах болгонд алаг нүдэнд минь ямар их нулимс хурж, цээжээр хатгуулдаг гэж санана. Хөгшрөөд ирчихсэн болохоор зөнөж магадгүй гээд тухайн үеэ тэмдэглэн үлдээж байна.

Яагаад тэмдэглэж байгааг минь асуумаар л байгаа байх. Учир нь чи миний эс бүхэнд шингээд орчихсон эхний бөгөөд эцсийн минь хайр юм болохоор...

Энэ зөнөг толгой юугаа ч бичээд байна даа. Яриа өрнүүлсэнээсээ эхлэн бичье.

Хамар чинь шархирч, бие чинь чичирч байхыг хараад, би яаж зүгээр байхав гээд сандарч, догдолсондоо чичрэх гараараа арай ядан чамд шөл хийж өгсөн.

Чамд өгөхдөө дахиад л сандарсан. Миний хийсэн шөл чамд таалагдах болов уу? Гэсэндээ. Тэгтэл чи минь амтархан гэгч нь уучхаад 90 градус доош бөхийн баярласнаа хэлж билээ.

Чи ямар япон хүн биш дээ.

Шаагин орох бороо намжин зөөлхөн шивсэн орж байхыг цонхоор хараад, чи сууж байсан суудлаасаа босон дахиад л надруу биеэ эргүүлэн 90 градус бөхийн

"Ёстой уучлаарай. Төвөг удсанд, бас үнэхээр их баярлалаа. Шөл маш их таалагдсан. Дараа ирж заавал иднэ ээ"

Гэж хэлээд жижигхэн хоолны мухалгыг минь орхин чи гарж явав. Тэр үед ямар хоосон болоод хүйтэн мэдрэмж төрсөн гээч.

Чамайг дахиад ирэхгүй бол яана? Нэрийг нь асуучихдаг байж! Их зан гаргаад юм ярихад нь олигтой ч дуугарахгүй болохоор ингэж байгаа юм! Гэсээр өөрийнхөө хар толгойг шаан, буруутгаж байтал чи буцаад ороод ирсэн.

Дахиад л догдлол...

Гэтэл чи зүгээр л бор шаргал хүрмээ орхиод гарчихсан байсан шүү дээ. Тэрийгээ авах гэж орж ирсэн байсан. Тэгээд би зориг шулуудан чангахан гэгч нь

"Намайг Жонгүг гэдэг. Жон Жонгүг"

Гэхэд чи цочсондоо том нүдэлж байгаад, гайхалтай дулаанхан инээмсэглээд

"Танилцахад таатай байна Жонгүг. Намайг Вантэ, Ким Вантэ"

"Гайхалтай нэртэй юм"

Өөрт сонсогдох шахам шивнэсэн ч, хэн ч үгүй жижигхэн мухлагт минь миний хэлсэн үг цуурайтсаар чиний чихэнд хүрчихэв.

"Тийм байгаа биз. Жонгүг. За одоо явахгүй бол гэрт дүү маань хүлээж байгаа. За баяртай"

Гараа далласан чигтээ хаалганы дээр байх хонхыг дуугарган гарах чамайг хараад би гэдсэндээ хэдэн мянган эрвээхий нисэж байгаа мэт мэдрэмж авсан.

Би өөрийгөө нэг ч болов найзтай болчихсон гээд бодоод баярлаж байсан ч... эцэс сүүлд нь бодтол анхны харцаар дурласан гэдэг нь надад тохиолдсон байсныг мэдсэн юмдаг.

1984|TK [ДУУССАН]Where stories live. Discover now