[13]

277 71 2
                                    

~~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~~

.:Black.D:.

Taehyung's POV:

Хөлөө сантиметр л хөдөлгөх бэрхшээлтэй санагдаж би түүний дэргэд бүхэл бүтэн таван тооны хүндтэй жингээр даруулан гинжлүүлсэн мэт санагдах аж.

Түүний дэргэдээс алхам ч хүрэхгүй зайгаар холдчихвол зүрх минь үзэсгэлэнтэй нүдийг нь нэхэн орилж, мах цус минь түүний энергийг гуйн уйлах юм шиг.

Тэгээд би удаанаар түүний гар луу ширтэв. Зөөлхөн бас дулаанхан харагдах аж.

Гэвч гаранд нь ойртох тусам хүйтэн мэдрэгдэнэ.

Тэр даарчээ.

Сэтгэлдээ ч тэр, биендээ ч тэр.

Холдмооргүй санагдаж бүхэл өдөржин хажууд нь суугаад өөгүй толигор царайг нь, гэрлийн гялбаа мэт төгс инээмсэглэлийг нь мэдрээд бас дахин хараад суухыг хүснэ.

Хүсэхээс өөрийг хийж чадахгүй би.

Мөрөөдөхөөс илүүгүй амжилтгүй нэгэн би.

Тэгээд би эргэж харан түүнээс холдон алхлаа.

Нэг алхам.

Хоёр алхам.

"Би баруун талын цонхны ширээн дээр сууж байя"

Би эргэж харан түүнд ингэж хэлэв. Хэлэхгүй л бол ирэхгүй юм шиг санагдаж. Мэдэгдэхгүй л бол намайг олохгүй юм шиг санагдана.

Тийм учраас л хэлсэн юм.

Хариуд нь тэр нэг бүлтийчихээд л толгой дохин өнгөрлөө.

Author's POV:

"Тэгээд хаашаа явах гэж байгаа юм?"

Жонгүг түүнийг даасан Ванилтай цайгаа суусан ширээнийх нь тавцан дээр тавьхад Тэхён түүний царай луу эгцлэн ширтэлгүй гадаах орчныг харсаар ийн дуугарав.

Гэтхэн түүнийг ингэж дуу алдахад гаран дахь цай бол амттанаа асгах дөхсөн Жонгүг багахан цочирдож авсан ч дараагаар нь зөөлхөн мишээх аядав.

"Би Швед явна. Тэнд амьдарч чиний хэлдгээр эхнэр хүүхэдтэй болоод аз жаргалтай амьдрана. Өнгөрсөнд өрнөсөн өвдөлт бүхнийг мартаад"

Гэлээ.

Энэ удаад тэхён түүний нүд рүү эгцлэн ширтэв. Юу ч өгүүлэлгүй нүдийг нь цоо ширтсээр ямар нэгэн найдлага байгаасай хэмээн гуйлт хайсаар ширтэнэ.

Тэгээд ам нээлээ.

"Түр надтай сууж болох уу?"

Өглөөний цаг тэр тусмаа хүнгүй үед хоолны газарт нь тэхён ирсэн учир түүний уриалагхан асуултанд жонгүг татгалзах ямар нэгэн асуудал тулгарсангүй.

Нарны гялбах туяанд бор үснийх нь багахан хэсэг гялтагнан харагдахтай зэрэгцэн жонгүг аль хэдийн тэхёний урд талын суудалд тухлан суусан байлаа.

Бие биенийхээ тэнд ийм мэнгэ байсан билэв үү? Гэтэл царайгаа ширтэлцэх хэмжээний удаан чимээгүй суусны эцэст тэхён хоолойгоо зассаар уучлалт ирэх аж.

"Бүх зүйлд уучлаарай"

~~

B.d~ би одоо юугаа бичээд байгаагаа ч ойлгохоо байлаа. >~<

1984|TK [ДУУССАН]Where stories live. Discover now