[20]

264 70 6
                                    

:Black

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

.:Black.D:.

~~

Тэхён Жонгүгийг Швед буцаад явхынхаа өмнө дахин ирээрэй гэж хэлсэн боловч Жонгүг маргааш өглөө нь гэхэд хүрээд ирсэн.

Хөөрхөн гэдэг нь.

Түүнтэй уулзах гэж, өнөөх царайлаг төрхийг нь үзээд сэтгэлээ тайвшруулахыг хүсэхдээ тэр шүү дээ.

Тэдний бие биедээ сэтгэлээ илчлсэний дараах өдөр үнэхээр л хүндхэн байлаа. Нэг нэгнийгээ харах  хэцүүхэн санагдаж, яриж ярилцах зүйлс бүртээ гацаж түгдрэн яриа нийлэхгүй нэг өдрийг барсан юм.

Харин дараах өдрүүдэд Жонгүг залхалгүй Тэхёний бааз дээр ирсээр байсанд тэдний харилцаа арай дээрдсэн.

Өдөр болгоны арван таван минутанд өчигдөр өөрт тохиолдсон зүйлсээ бие биедээ ярьж, элдэв бусын юм хуучилна.

Энэ бүх явцад тэдний гандаж байсан сэтгэлийн цэцэг нь нэг нэгнээ усалсаар үзэсгэлэнтэйгээр дэлбээлэхэд бэлэн болж байлаа.

"...Тэгсэн манай ах намайг чи яг л гахай шиг идэх юм аа гээд зөндөө шоолсон. Би тэгж л их хоол идэхээрээ гахай шиг харагддаг юм байхдаа. Тэгээд ч гахай хөөрхөн амьтан тэ Тэхён~аа"

Өнөөдөр тэд дөрвөн жилийн дараа дахин уулзсаны арван зургаа дахь хоног болж байна. Жонгүг хэвшмэл ёсоороо өнөөдөр үд дунд Тэхён дээр ирж элдэв янзын чалчиж байв.

Хошуугаа нэг унжуулна. Тэгснээ хэдхэн секунтын дараа гэхэд тас тас хөхрөн элгээ тэврэнэ. Яг л түүний ярихдаа гаргах үйлдэл бүр нь хаврын тэнгэр шиг байх ажээ.

Гэхдээ тэр үнэхээр үзэсгэлэнтэй.

Харин энэ эгдүүтэй үйлдэл бүрийг нь нүд салгалгүй зөөлхөн мишээн ширтэх Тэхён энэ зураглалыг тархиндаа шивэн үлдээж, зүрхэндээ наан хадгалахыг хамгийн ихээр хүснэ.

"Манай бааз маргааш тэнгисийн гурван хоногийн харуулд гарна. Тийм учраас чамтай гурван хоног уулзаж чадахгүй нь. Сайн хоолоо идээд, тоомоотой байж байгаарай за юу"

Тэдний уулзалтын арван таван минут хоёрхон секунт болоод л дуусчихвуу гэлтэй хурдан дуусаж орхиход дахиад л Жонгүг хөөрхөн гэгч нь хөлөө дэвсэлж аваад элгэндээ гараа тэврэв.

Өхөөрдмөөр уурлах хайртыгаа харсан Тэхён аргадах мэт судлаасаа өндийн сунаад Жонгүгийн духан дээр зөөлхөн гэгч нь үнслээ.

Хэзээ ч түүнээс иймэрхүү хөөрхөн хайр шингэсэн аргадалтын үнсэлт авна гэж бодоогүй бор үстийн бүлтгэр нүд нь улам л бүлтийж гялалзана.

"Яаж ийм хөөрхөн амьтныг хайрлахгүй байж чадах билээ. Яаж хайрлахаа больж чадах билээ дээ"

Тэр ингэж хэлэхдээ дахин Жонгүгийн хацар дээр үнслээ.

"Хэдхэн сарын дараа би халагдана. Тэр үед албан ёсоор үерхэх санал тавьнаа. Жаахан хүлээчих за юу. Бас болгоомжтой хариарай"

Цагаахан хацар нь улаа бутарч, жижигхэн гар нь чичрэхийг харахдаа хар үст хурдхан гэгч нь гарыг нь атгаад эрхий хуруугаараа имрэн тайвшруулна.

"Болгоомжтой гэртээ очоорой доо. Баяртай"

Тэхён гараа даллан дулаахан инээмсэглэж аваад гүйх шахам Жонгүгийг орхин явахдаа сэтгэлдээ ямар нэгэн зовиур мэдэрлээ.

Дахиад ганцхан үнсчихдэг байж гэсэн харамсал. Өнөөдрийн сүүлийн удаах чанга тэврэлт гээд.

Харин дараагаар тухтайхан гэгч нь өөрийн залууг тэвэрч үнсэж болно гэсэн бодол нь сэтгэлийг нь тайвшруулж байлаа.

"Муу галзуу толгой ядаж өгөх гэж байсан зүйлээ өгчихөж ч чадсангүй. Сандарсаар бас гацсаар байгаад хамаг цагаа өгчихлөөшд муу эргүү Жон Жонгүг гуай"

Харин уулзалтын өрөөнд гарандаа бугуйн цаг барьсан Жонгүг өөрийгөө буруутган толгойгоо цохиод цочирдож ичсэн улаан царайтайгаа баазыг орхих гэж дээш босон алхлаа.

"Чи л өөрөө болгоомжтой харуулдаа гарчихаад ирээрэй тэнэг ээ. Аварга загасны хоол болчхолгүй"

Бидний хамаг цаг хугацаа явж орхижээ.

Бидний хамтдаа байх хугацаа жаахан байсныг мэдсэнгүй.

Анзаарсангүй.

Бидний жаргалтайгаар хамт байх хугацааг бид өөрсдөө хулгайлж орхисон байж.

Чинийхээ хажууд оршиж чадахгүй болсон ч

Зүрхийг чинь түшээд

Зүүдийг чинь манаад

Сэтгэлд чинь амьдрая хайрт нь.

~~

B.d~ за хоёр партын дараа дуусаа.

1984|TK [ДУУССАН]Where stories live. Discover now