[12]

276 74 2
                                    

~~

Hoppla! Dieses Bild entspricht nicht unseren inhaltlichen Richtlinien. Um mit dem Veröffentlichen fortfahren zu können, entferne es bitte oder lade ein anderes Bild hoch.

~~

.:Black.D:.

Taehyung's POV

Тэр өөрийгөө хэн ч биш гэж нэрлэх дуртай. Харин би түүнийг үзэсгэлэнтэй огторгуй гэж дуудах дуртай.

Тэр өөрийгөө хэнд ч хэрэггүй амьтан гэж боддог ч тэр надад дахин шинэ амьдрал өгсөн бурхан гэдгээ мэддэггүй.

Хэзээнээс ч юм үргэлж л төөрдөг болчихсон түүний далай мэт хязгаар нь үл харагддаг харцанд өнөөдөр би живж үзсэнгүй.

Дуртай ч байсан дургүй ч байсан надаас зөвшөөрөл авалгүй живүүлж орхидог түүний нүдэнд би өнөөдөр анх удаа өртөн гэмтэж үзлээ.

Төгс төгөлдөр гэсэн цэцэг бүхнийг хооронд нь гинжлэн зангидаад цэцгэн хэлхээс хийн зүүсэн сахиусан тэнгэр лугаа харагддаг түүнийг анх удаагаа би үхмэлээр нь харж үзэв.

Яасан ч гаслантай юм.

Нандин гэсэн зүйлс нь бага багаар гандан хорчийж байхыг өөрийн энэ хоёр цэхрээр үзэж байгаа ч юу ч хийж чадахгүй байгаа нь зүрхийг минь урна.

Тархиа цохихыг хүснэ.

Цусаа юүлхийг хүснэ.

Оддоос илүү гялтагнаж, дүрэлзсэн асах галнаас ч илүү дулааныг мэдрүүлдэг түүний нүд өмнө минь бөхөлзөн унтрах нь амьдаар минь арьсыг минь өвчихтэй адил намайг өвтгөх аж.

Яг л хэдэн жил сарын өмнөх нөхрөө алдах өрөвдөлтэй өвдөлттэй ижил өвдөлт надад ирсэн эхний өдөр.

Хоёр дахь удаагаа би юу ч хийж чадсангүй.

Хоёр дахь удаагаа би өөрийн гарнаас үзэсгэлэнт цэцгийг түлхэн унагааж буй минь.

"Бидний сүүлийн уулзалт гээд би даая. Миний байнгын үйлчлүүлэгч минь"

Хэдхэн үг, хоёрхон өгүүлбэр.

Тархинд цус харвуулж, нүдэнд ус бүрхүүлэх энэ дэлхий дээрх хамгийн новшийн үг.

Гар суларч, хамар өөрийн эрхгүй шархиран дотор хүн минь битгий хэмээн цурхиран уйлах тарчлаантай хэсэг.

Хоолой зангирч, өвдөг сөгдгөх түүний үгс.

Би түүнээс уйлан гуйна.

Би түүнээс зууран үлдэнэ.

Болохгүй бол урд нь мянган удаа сөгдөнө. 

"Битгий намайг орхиоч"

Гээд...

~~

B.d~ Зиа тэгээд Ким Тэхён хэлсэн үгэндээ үнэнч байгаарай даа ;) ахахх. Double part өгсөн шүү >///<





1984|TK [ДУУССАН]Wo Geschichten leben. Entdecke jetzt