[14]

286 73 5
                                    

~~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~~

.:Black.D:.

Халуун аягатай цайг хоёр гараараа хавсран бариад, тасралтайгүй хаялах анхны цасыг жонгүг нисэх буудлын цонхоор харан зогсож байв.

Хэдэн хоногийн өмнөх богинохон хэдий ч уртхан хугацаа байсан юм шиг тэхёнтой нүүр нүүрээ харалцан суусан үеийг бодох аж.

"Бүх зүйлд намайг уучлаарай."

Энэхэн хэдэн үгэнд зүрх нь одоо л нэг тайвширч, тархи нь амар амгаланг олж буй мэт болоход залуугийн алгахан бор нүдэнд нь ус бүрхэн ирлээ.

Учир нь энэ үгс түүний сонсохыг хүссэн үг боловч хэзээ ч урд нь суух нэгний амнаас унахгүй хэмээн боддог байсан юм.

Гэвч нүднийх өмнө чихнийх хажууд энэ үгс буугаад ирэхэд жонгүг дэндүү ихээр уярч орхисон хэрэг.

Тэгээд тэр зөөлхөн мишээн нүдээ анилаа.

Удаанаар амьсгаагаа гаргаж, өвдөг дээрээ авсан хоёр гараа чангалан атгав.

"Яасан гэж надаас уучлалт гуйж байгаа юм. Нэрээ өөрчилж хэлсэндээ юу? Тэгж байгаа бол... хэрэггүй ээ. Эцсийн эцэст бид ах дүүс ч биш бүр найз нөхөд ч биш. Бид зүгээр л зам дагуу алхаж явахдаа таарвал мэнд мэдээд зөрөх төдийхөн л харилцаатай хүмүүс. Тийм учраас надад худлаа хэлсэндээ гэмших хэрэггүй... Энэ үйлдэл чинь чамд би гэдэг хүн эрхэм байж магадгүй юм гэсэн хий хоосон мэдрэмж төрүүлээд байна шүү дээ.

...

Тайван сууж байгаад яваарай. Баяртай"

Жонгүгийг ширээнд суухад халуунаараа уур нь савсаж байсан цай түүнийг босон явхад хөрж орхижээ.

Сайхан гэсэн амт нь шингэн алга болж, гадаах орчинтой уусан жаргасан нь энэ байв.

Жонгүгийн хэлсэн намуухан үгс бол бүгд зөв. Тэд эцсийн эцэст хосууд биш бүр тэр дундаа найзууд ч биш шүү дээ.

Жонгүг бол түүний зүгээр л байнга ордог хоолны мухлагийнх нь бармен залуу.

Ингээд л болоо...

Тэр түүнд худлаа хэлсэн ч хүндээр тусахгүй.

Хоорондоо дотно харилцааг бий болгож үзээгүй зүс мэдэх хэмжээний харилцаатай хүмүүс учраас.

"Солонгос улсаас Швед улс руу PG126 дугаар онгоц хөөрөх гэж байгаа тул зорчигч та бүхэн суудлаа эзлэнэ үү!"

Түүний бодлыг таслах мэт чанга яригчаар чихэнд сонсголтой бүсгүйн хоолой цуурайтан өнгөрөхөд жонгүг ухас хийн тээшээ барьсаар алхлаа.

Хэрвээ Ким Тэхён гэдэг хүн түүний өмнө гарч ирээгүйсэн бол өмнөх цангинасан инээд нь энэ хүйтэн жавартай өдрийг бага зэрэг ч болов дулаанхан болгох байсан биз.

Хэрвээ Ким Тэхён гэдэг хүн ганцхан удаагийн харалтаараа түүний зүрхийг эзэмдээгүйсэн бол өнөөдөр тэр солонгос гэдэг улсдаа тогтох байсан биз.

Нэг алхам..

Хоёр алхам...

Гурван алхам...

Дөрвөн алхам...

Таван алхам...

Ким Тэхён гэдэг хүнээс үүрд салахад ердөө тавхан алхам л юм.

Тэгээд тэрээр гаалийн залууд паспортаа атгуулахдаа эргэж харлаа.

Тэр нэгнийг ирчих болов уу? Гэсэн найдлагаар.

Гэвч ирсэнгүй.

"Ингээд л нуухцан хайр минь дуусгавар боллоо"

-----

"Солонгос улсаас Швед улс руу хөөрөх PG126 хөлөг хөрлөө. Та бүхэн сайхан аялаарай"

Дахиад л онгоцны буудлын сайхан хоолойт бүсгүй ийн дуугаран өнгөрөхөд нэг нь алсын алсад үүрд явж нөгөө нь хожимдон энд ирж нулимстайгаар үдэж өгсөн юм.

"Би чамд хайртай байсан Жонгүг"

Хожимдон хэлсэн үг.

Хожимдон хайрласан хайр.

Зориггүй байдлаар дууссан тэдний өрөвдөлтэй нууцхан харилцаа

~~

B.d~ за ингээд эцэст нь нэг юм дууслаа. Магадгүй та нарт энэ төгсгөл таалагдахгүй байж магадгүй л юм. Уучлаарай.

1984|TK [ДУУССАН]Where stories live. Discover now