I

584 49 0
                                    

Маш урт удаан замын эцэст хотын нийслэлд орж ирэх нь тэр. Энд тэндгүй жирийн ард иргэд хөглөрөн алхах гишгэх зайгүй харагдана. Бүгд л завгүй хэдий ч сүйх тэргэнд минь зам тавьж өгөөд бөхийн ёслох аж.

Тун удалгүй ордны нүсэр хаалга онгойн сүйх тэрэг дотогш орлоо. Эргэн тойрныхоо сонин хачныг харж, урд өмнө нь хэзээ ч нүдэнд үзэгдэж байгаагүй чамин эд юмсыг шагшран тольдохдоо энд амьдрах нь нэг бодлын сонирхолтой байхыг үгүйсгэсэнгүй.

Сүйх тэрэг зогсоход буух ёстойгоо ойлгон гадагш гартал нүсэр том ордны өмнө ирсэн байв. Тайган бололтой нэг хүн намайг тосож аваад, урд минь гаран замчлан явж би ч хойноос нь ийш тийш сонирхон харсаар дагалаа. Гэтэл нэг хаалганы өмнө авч ирсэнээ орхиод явчих нь тэр. Итгэл муутайхан хаалгыг түлхэн ортол энд тэндгүй ордны хамгаалагчид болон тайган нар байв.

Балмагдан зогсож байтал ард минь зогссон нэг эрэгтэй
" Чин улсад тавтай морилж ирэв үү? Амирлангуй авхай " гэхэд би хариу болгон толгой дохив. " Би бол хааны ахлах тайган Лун. Та намайг одооноос Лун тайган гэж дуудаж болно " гэж хэлээд дуугаа хураав. Замчилж байсан тайганаас тод өнгийн хувцас өмссөн байхыг бодвол тэр арай дээд албан тушаалтай харагдаж байна.

Эх нутагтаа Чин улсын хэлийг өөрийн хэмжээнд сурсандаа талархая.

Лун тайган " намайг дагаад яваарай " гэхэд бас л толгой эргэм ,өнцөг булангаар эргэсээр нэгэн ордны өмнө ирэхэд хаалган дээр нь " Юнфу ордон " гэж бичсэн байлаа.

Дотогш орвол үнэхээр том ордон байх нь тэр. Нийт 8 хүн бөхийн зогссон байх бөгөөд тэдний 4 нь эрэгтэй 4 нь эмэгтэй аж.

Лун тайган " одооноос энэ бол та нарын эзэгтэй, үгэнд нь сайн орох ёстой шүү " гэхэд тэр 8 нэгэн зэрэг " Эзэгтэйд баяр хүргэе " гэж 3 удаа дуудан толгойгоо газарт хүргэн мөргөх нь тэр.

Лун тайган надад хандан " Авхай эд одооноос таны барлагууд. Та юу хүснэ эд нар тэрийг гүйцэлдүүлэх болно. Шуши нааш ир. Энэ бол өнөөдрөөс таны хажууд дагалдан явах Шуши бүсгүй ."

Шуши " миний бие авхайд амь насаа үйл хайрлан зүтгэхээ амлаж байна "

Лун тайган " Авхай та ордонд орж ирсэн бол ордны дүрмийг дагах ёстой. Өмсөх хувцасыг тань дотор бэлдсэн байгаа. Сэтгэлд таалагдахгүй зүйл байвал нэрлэхэлгүй хэлж байгаарай. Мөхөс миний бие ингээд явъя " гэсээр хаалга хаан гарав.

Шуши " Авхай та орж хувцасаа солино уу. Мөн аян замдаа ядарсан байх, би зоог аваад ирье " гэж хэлчихээд гаргах үед гаднаас хоёр туслах бүсгүй орж ирэн хувцсыг минь тайлж эхлэхэд би гайхан " больцгоо " гэж хэлхэд тэд газарт сөгдөн " авхай бидний түмэн буруу " гэв.

[ Амирлангуй Хатан ] Where stories live. Discover now