[39] Сонирхолтой

1.2K 122 20
                                    

Cкайлорыг эмнэлгээс гарснаас хойш гурван долоо хоног өнгөрч байна. Түүний бие өдөр ирэх тусам сайжирч байгаа. Тэр өвдөгний үеийн мэс засал хийлгэсэн болохоор өвдөгний хамгаалалт байнга зүүх болсон. Сүүлийн хэдэн долоо хоногт бид хоёр үнэхээр дотно байгаа. Хэрвээ би түүний дотуур байранд байхгүй бол би гэртээ түүнтэй үргэлж мессеж бичдэг, каллдаг, facetime хийдэг байсан. Тэр миний өөрөөс нь салахгүй наалдаад байгаад огтхон ч дургүйцсэнгүй. Би түүнийг залхаах гэсэндээ биш зүгээр л бүх зүйл хэвийн байгаа эсэхийг л шалгахыг хүссэн юм.

Түүнийг эмнэлгээс гарсны дараахан аав ээж Морган гурав дотуур байранд очиж түүнийг шалгасан. Хэдийгээр тэр хоол идэх дургүй байсан ч ээж түүнд маш их хоол хийж өгсөн. Чейс болон хөвгүүд бүх зүйлийг идэж дуусгасан гэдэгт итгэлтэй байна. Хэдэн долоо хоногийн дараа хичээлийн шинэ жил эхлэх тул би өнөөдөр Морганыг дагуулж явж хичээлийн хэрэгсэл цуглуулна.

"Хөөе, чи явахад бэлэн үү?" Би Морганы өрөө рүү шагайв.

Тэр шүүгээндээ баахан хувцас чихэж байв. "Тийм ээ бараг л"

Тэр охин гахай шиг амьдардаг. Тэр новшийн хувцасаа зүгээр л эвхээд шүүгээндээ хийхийн оронд чихээд хаячихдаг. Тийм болохоор биднийг том болцгооход би өөрийн гэсэн өрөөтэй болсон. Учир нь бид их эсрэг тэсрэг хүмүүс.

"Мэрэдит бидэнтэй хамт явна." гэж би хэллээ. Морган за гэж хэлээд үргэлжлүүлэн гутлаа орныхоо доор өшиглөв. Тэр эцэст нь түрийвчээ аваад бид гарлаа

Багш нар худалдаж авах ёстой зүйлсийнхээ жагсаалтыг хичээлийн эхний өдөр гаргаж өгдөг болохоор би ихэвчлэн түүнээс өмнө юм авдаггүй.

Бид Таргет дээр байгаа бөгөөд Морган манай тэргэн дэх бараг бүх зүйлийг шидэж байна. Азаар тэр хувцасны хэсэгт очиж хүрэм сонирхож эхлэв.

"Хөөе, Клей гэртээ үдэшлэг зохиож байгаа. Чи очих уу?" гэж Мэрэдит асуув.

Би толгой дохин "Мэдээж"

Цаг хугацаа хурдан өнгөрч байгаа нь галзуу юм. Үнэнийг хэлэхэд Аарон, Клей хоёр коллежид явахаар явж байгааг мэдээд гунигтай байна.

"Одоо 12-р ангид орно гэхээр итгэж өгөхгүй нь ээ." Мэрэдит гутлын хэсгийн ойролцоох жижиг вандан сандал дээр суув.

Би түүний хажууд суулаа. "Тиймээ, тэгээд коллеж"

"Биднийг төгсөхөд би уйлах байх даа" Мэрэдит хөнгөн инээв.

•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]Where stories live. Discover now