[17] Цалин

1.6K 173 8
                                    

"Чейс" гэж би түүнийг дуудав.

Гэхдээ тэр Колтоныг зодоод завгүй байсан болохоор юм дуугарсангүй.Тэгээд түүний тэнэг өгзгийг хангалттай өшиглөснийхөө дараа над дээр ирлээ.

"Чи зүгээр үү...Яагаад энд...Яаж ирсэн юм...Юу?" гэж би будлисан чигтээ олон асуултууд ар араас нь асуув.

"Би гэрт чинь хүргээд өгье" гээд тэр инээмсэглэлээ.

"Баярлалаа" гээд би нүдээ анивчаад толгойгоо сэгсрээд юу болоод байгааг ойлгохыг хичээв."Чи намайг энд байгааг яаж мэдээв?" гэж би асуулаа.

"Энэ манай аав ээж хоёрын зуслангийн байшин л даа.Тэгээд би энд түр зуур байхаар болсон юм.Би түр өөр газраар явж байгаад буцаад байшин руугаа очих гэтэл чамайг хэн нэгнээс зугтааж байхыг хараад л хүрээд ирлээ" гэж тэр надад тайлбарлав.

"Тэгэхээр чи энд байсан байх нь ээ?Энд? Яагаад?" гээд би түүний мөрийг зөөлөн цохилоо.

"Хөөе, өвдөж байна ш дээ"

Би нүдээ эргэлдүүлээд "Тайлбарла."

"За яахав." гээд тэр цамцаа дээшлүүлэв.

Түүний гэдсэн дээр уртаар зүсэж огтолсон шарх байлаа.Бараг арван таван см шархыг оёсон байв.

"Чейс!" гэж би сандарсаар "Юу болсон юм бэ?"

"Нэг зодоон болсон юм.Аав ээж хоёр намайг ийм байдалтай харах юм бол санаа нь зовох болохоор гэртээ харьж чадахгүй найзындаа байна гэж хэлээд л энд долоо хонохоор болсон"

"Би чамайг харахын тулд Скайлорыг дагаж эмнэлэг ороод зөндөө эвгүй байдалд орж байхад чинь.." гээд би инээлээ.

"Хөөх нээрээ юу? Чи надад их санаа тавьж дээ?" гэсээр тэр хөмсгөө өргөв.

Би "Бараг л"

"Колтон та хоёр энд юу хийж байдаг билээ?" гэж тэр асуулаа.

"Өө тийн"

Би Бонни Брэтт хоёр луу залгаж хүрээд ир гэж хэлэв.Бонни хэлэхдээ Колтон тэдэнд юу ч хэлэлгүйгээр яваад өгсөн гэлээ.

"Бонни, Брэтт хоёр одоо ирж байгаа.Чамтай хамт бүгдээрээ энд хоноод явъя." гээд би утсаа салгасныхаа дараа хэлэв.

"Янзтай"

Чейсийн байшинд байх үнэхээр хөгжилтэй байлаа.Бид кино үзэж янз бүрийн тоглоом тоглосоор унтав.

• • •

Даваа гараг болоход Чейс хичээлдээ ирсэн байлаа.Тэр бага зэрэг доголж явах бөгөөд тэр нь бараг л анзаарагдахгүй байв.

•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]Where stories live. Discover now