[24] Клей Бишофф

1.7K 163 9
                                    

Чи маргааш болох зүйлээсээ сандарч эсвэл битгий болоосой гэж бодоод унтаж чадахгүй байх мэдрэмжийг авч байсан уу? Өчигдөр орой би нэг иймэрхүү байсан.

Би толиныхоо өмнө зогсоод үсээ индүүдэж байна.Би дүрэмт хувцсаа нэг харчхаад орон дээр суун өөрийгөө харлаа. Час улаан өнгөтэй хүрэм, дургүй хүрмээр дөрвөлжин хээтэй юбка тэгээд цагаан цамц.

Би ойролцоогоор арван таван минутанд бэлэн болов. Би сүүлчийн удаа өөрийгөө толинд ганц харчхаад доошоо буун гал тогоо руу очлоо.

"Тэгэхээр Скай" гэж ээж цайгаа хутгасаар "Чиний төрсөн өдөр хэдхэн долоо хоногийн дараа болно.Чамд төлөвлөсөн зүйл байна уу?"

Миний арван долоон насны төрсөн өдөр энэ сарын 22нд болно. Би одоохондоо юу хийхээ үнэхээр шийдээгүй байна.

"Мэдэхгүй л юм. " гэсээр би шарсан талхаа хэсэг хэсгээр нь хуваан идэв.

Ээж "Тэгвэл шийдэхээрээ ямар ч байсан надад хэлээрэй."

"За"

Морган өрөөнөөсөө бууж ирснээ ширээнээс алим шүүрч аваад "Чи бэлэн болсон уу? Скай" гэж асуулаа.

"Тийм ээ." гэсээр би ширээн дээрээс юмнуудаа аваад "Баяртай ээж ээ!"

"Өдрийг сайхан өнгөрүүлээрэй охид оо" гэж ээж ард далласаар үлдэв.

• • •

Морган бид хоёр өнөөдөр сургалтын менежерээс хичээлийн хуваариудаа авах учраас сургууль дээр эрт ирлээ.

"Би эхний суух анги руугаа явлаа.Үдийн цайны цагаар уулзъя!" гээд тэр над руу даллачхаад шатаар өгсөн цааш явав. Би хичээлийн хуваариа харвал эхний цаг "Шинжлэх ухаан судлал-А41" гэсэн байлаа.Би энэ ангийг удалгүй олоод хаалгыг нь нээв.

Энд хэдэн сурагчид байх ба хоорондоо юм ярилцан сууж байлаа. Би хамгийн түрүүнд таарсан ширээндээ суун цүнхээ тавьчхаад дэвтрээ гаргаж ирэв.

Хүн болгон над руу ширтэж байгаа нь надад мэдрэгдэж байна.Үнэхээр эвгүй юм. Удалгүй надад хүүхдүүдийн шивнэлдэх нь сонсогдож эхэллээ.

"Тэр өөрийгөө юу хийж байна гэж бодоод байгаа юм бол?"

"Энэ шинэ охин юм уу?"

"Тэр халуухан юм аа"

Би тэдний яриаг сонсохгүйг хичээж өөр зүйлд анхаарлаа төвлөрүүлмээр байсан ч надад хийх зүйл байсангүй.

"Хөөе, наадах чинь чиний суудал биш!" гэсээр нэг хөвгүүн над руу чиглэн ирж байв.

"Өршөөгөөрэй?"

•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]Where stories live. Discover now