[3] Хачин залуус

3.2K 219 2
                                    

"За тэгвэл, Франц, Австри хоёр хэдэн онд энх тайвны гэрээ хийсэн бэ?" хэмээн ноён Данфорд асуув.

Хэдхэн хүмүүс л гараа өргөцгөөж байв.Би асуултанд хариулахыг хүссэн ч мэдэхгүй байсан юм.

"Чи юу гэж бодож байна, Клайд?"гэж багш миний ард сууж байсан залуугаас асуув.Би анх удаа түүнийг гараа өргөсөн байхыг харж байна.

"1738."гэж өөртөө итгэлтэйгээр хариулав.

"Зөв байна!"гэж ноён Данфорд толгой дохилоо.

Бид нар дахиад хоёр хоёроороо баг болж хичээллэсэн болохоор цаг их хурдан өнгөрлөө.Азаар Скайлортой нэг баг болсонгүй.

Хонх дуугарч үдийн хоолоос өмнө шүүгээндээ дэвтэр номоо хийлээ.Бонни,Жон хоёртой гадаа сууж цайгаа уухаар болов.

"Өнөө өглөө англи хэлний хичээл дээр их хачин юм болсон."гэж хэлээд жимсний салатнаасаа гүзээлзгэнэ хатгаж авч идээд толгойгоо сэгсэрлээ.

"Айн, шалгалтандаа уначихсан уу?"гэж Жон шууд хэлэв.

"Үгүй ээ.Үнэндээ би шалгалтаа сайн өгсөн.Хадагтай Кайлэн бол маш сайн багш."гээд усаа балгалаа.

"Тэгээд, юу нь тийм хачин байна?"гээд Бонни нэг хөмсгөө өргөөд сэндвичээ хазав.

"Тэр надаас мэтгэлцээний багт орохыг санал болгосон"гэж би
хэлээд мөрөө хавчлаа.

Жон ууж байсан усаа асгаж,Бонни сэндвичиндээ хахлаа.

"Юу? Скай, чи орж болохгүй ээ. Олон нийтийн өмнө гарна гэдэг чинь амиа хорлосонтой ялгаагүй шүү дээ!"гэж Бонни хэллээ.

"Би түүнтэй санал нэг байна"гэж Жон мөрөө хавчив.

"Би орно гэж хэлээгүй байна."Тэд тайвширсан бололтой одоо л амьсгаа авлаа.

"Бас би орохгүй ч гэж хэлээгүй шүү."гэж хэлэхэд тэд над руу үл итгэсэн байдалтай ширтэцгээнэ.

"Яагаад бид нар мэтгэлцээний багт орох ёстой гэж? Ийм сурагчид уралдаан тэмцээнгүйгээр амьдарч чадахгүй"гэж Жон хэлэв.

"Тэд магадгүй чадахгүй байх.Гэхдээ манай үеийнхэнд өөр зүйл хэрэгтэй."гээд би инээлээ.

"Бид нар дөрвөн зүйлгүйгээр амьдарч чадахгүй.Хоол, нойр, утас, Netflix."гэж Бонни хэлээд дахиад нэг сэндвич хазлаа.

"Wifi-г мартаж болохгүй шүү" гэж би нэмэрлэв.

"Тэгвэл таван зүйл юм байна"гэж Бонни инээлээ.

•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]Where stories live. Discover now