[27] Зөнч

1.5K 149 11
                                    

Би амандаа дуу аялсаар хумсаа нэг нэгээр нь будаж сууна. Будаж дуусгасныхаа дараа гараараа сэвэн хатаалаа. Хумсныхаа гадуур бага зэрэг илүү будчихсан байх бөгөөд маргааш хичээлдээ явах үед эд нар өөрсдөө арилчих байх гэж найдъя.

Би юу болоод байгааг ойлгохгүй байгаа болохоор Чейс рүү буцаж залгах зориг алга. Би сонссон зүйлийнхээ талаар түүнтэй нүүр тулж ярилцах уу, эсвэл түүнийг ганцааранг нь орхиод өөрөө юу ч болоогүй мэт явах уу гэдгээ бодож үзсэн. Түүн рүү буцаж залгахгүй орхино гэдэг бүдүүлэг санагдаж байна.

Гэхдээ би түүн рүү залгах болно оо.

"Скай. Мэрэдит ирчихлээ." гэж ээж доод давхраас дуудлаа.

"Очлоо." Би энэ хавьд дасан зохицохын тулд Мэрэдиттэй хамт гадуур гарна гэж өчигдөр тохиролцсон юм.

Би өрөөнөөсөө гаран доошоо буутал Мэрэдит хаалганы урд зогсож байв. "Сайн уу. Мэрэдит."

Тэр "Сайн уу"

"Би оройн хоолны өмнө ирнээ, ээж" гэж би ээжид чангаар хэллээ.

Ээж гал тогооноос "Ойлголоо."

• • •

Бид дэлгүүр, ресторан, кафе зэргээр өнгөрсөн ч Мэрэдитийн анхаарлыг нэгэн дал модоор хүрээлсэн бөөрөнхий урц татав. Бид дотогш орвол хөшигний цаана нэгэн ази эмэгтэй мэргийн хөзөр барин хэдэн хүмүүсийг үзэж байлаа.

"Чи мэргэлүүлэх гэж байгаа юм уу?" гэж би түүнээс итгэж ядан асуухад

Тэр мөрөө хавчсаар "Яагаад болохгүй гэж. Нөгөө талаас найз залуу маань намайг хуурч байна уу үгүй юу гэдгийг мэдмээр байна."

Бид ээлжээ хүлээсээр ойролцоогоор арав гаруй минутын дараа Мэрэдитийн үзүүлэх ээлж болов.Би дэмжлэг өгөх гэж түүнтэй хамт орлоо. Тэр сандал дээр суугаад зөнч эмэгтэйн хэлсний дагуу нэг хөзрийг сонгож авав. Тэр эмэгтэй Мэрэдитийн гарыг атгахад тэр

"Би найз залуу маань намайг хуурч байгаа эсэхийг мэдмээр байна."

Хөгшин эмэгтэй ямар нэг тээнэгэлзэлгүйгээр "тийм байна" гэж хариуллаа.

Мэрэ "Нээрээ гэж үү?"

"Волейболын багийн охинтой" гэсээр тэр толгой дохив.

Мэрэдит "Мэднээ. Маргааш баттай шалгаж үзэхээс." гэж тэр гараа зөрүүлсээр толгойгоо сэгсэрнэ.

"Одоо чамайг уншъя." гээд тэр над руу суу гэж дохилоо.

Надад ямар нэгэн мэдэх шаардлагатай зүйл байгаагүй болохоор "Өө хэрэггүй дээ. Би зүгээр" гээд хөнгөхөн инээмсэглэв.

•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]Where stories live. Discover now