[37] Эргэж ирээч

1.5K 161 22
                                    

Тэр "Скайлин?"

Миний нэрийг дуудах үед би бодлоосоо сарнин "За?" гээд түүн рүү харав.

"Намайг сая юу гэснийг сонссон уу? гэж надаас асуулаа. Тэр миний нүд рүү харан хоёр гараа мөрөн дээр минь тавив.

Би толгой дохиод "Тийм ээ, сонссон." би хэсэг чимээгүй болоод бодлоо цэгцлэхийг хичээлээ. Тэр өөрийгөө надаас холдуулаад гараа халаасандаа хийн "Н-намайг уучлаарай." тэр ийн эв хавгүй хэлчхээд "Би ингэх хэрэггүй байсан юм."

Түүний биеийн хэлэмжээс түүнийг хэчнээн шаналж байгааг харж байлаа. Анх удаа түүний хацар улайж хоолой нь тасалдахыг сонсож байна. Би түүнд үг хэлэхийг хүсч байсан ч толгой дотор юу ч байхгүй зөвхөн түүний хэлсэн үг л толгой дотор дахин дахин эргэлдэж байхыг сайн мэдэж байлаа. Түүнийг надаас холдон явах үед л юу болоод байгааг сая л нэг ухаарав.

Тэр надад сая хайртай гэдгээ өөрийн биеэр хэлсэн. Харин би түүнд юу ч хэлэлгүй явуулчихлаа.

"Хөөе, Скай!" гэж хэн нэгэн шивнэхийг сонсов.

Би эргэн тойрноо харвал хэн ч байхгүй байлаа.

Гайхалтай, би хий юм сонсож байна. Арай сэтгэцийн өвчтэй болж байгаа юм биш биз дээ.

"Скайлин! Дээшээ хар л даа!" гэх нөгөө чимээ дахин сонсогдов.

Намайг дээшээ харвал Морган цонхон дээрээ зогсож байхыг олж харлаа.

"Чи намайг тагнаж байсан хэрэг үү?!" гэж түүн рүү хашхирав.

Тэр мөрөө хавчаад "Тийм ээ, тагнасан." гэж шивнэсэн чигтээ хэлээд "Та яаж түүнд ингэж ширүүн хандаж чадаж байна аа? Түүнийг Калифорнид байхад нь орхичхоод харин одоо хүрээд ирж байхад нь дахиад хаяж байгаа юм уу? Та хоёр анхнаасаа л бие биедээ зориулагдсан. Миний твиттер дээрх санал асуулга хүртэл ингэж гарсан юм чинь. Скай, юугаа хүлээгээд байгаа юм түүн дээр хурдан очооч!" хэмээн хэлээд цонхноос ямар нэгэн зүйл над руу шидлээ.

Би одоо л өөрийгөө ямар тэнэг зүйл хийснээ ойлгов. Хувь тавилан хүртэл биднийг дахиад уулзуулж өгч байхад би өөрөөсөө түүнийг түлхсэн гэж үү. Хамаг хурдаараа арын хаалгаар гарч түүний явсан замаар гүйлээ. Түүнийг таксинд сууж байхыг хараад даруйхан араас нь дуудан

"Скайлор!" хэмээн хашхирлаа. Тэр намайг анзаарсан бололтой машинаасаа буугаад над руу харав.

"Миний хариултыг сонсохгүй байсан юм уу?" гэж би хэлээд инээмсэглэв.

Тэр нүүрэндээ аажмаар инээмсэглэл тодруулан над руу чиглэн алхлаа. Энэ лав миний хүлээсэн хамгийн урт зам байсан байх. Эцэст нь тэр над дээр хүрч ирэхэд нь

"Би ч гэсэн чамд хайртай, Скайлор."

Түүний инээмсэглэл улам томорч намайг тэврэн авлаа. Би толгойгоо түүний хүзүүнд нь шигтгэхэд үнэр нь намайг түүнд улам живүүлэх хүсэл төрүүлж байлаа. Би яг л түүнийг хэзээ ч явуулахгүй мэт чангаар тэвэрнэ. Тэрбээр гарынхаа хуруунуудаараа духнаас эрүү хүртэл удаанаар энхрийллээ.

Тэр намайг зөөлнөөр үнссэн.

Энэ үнсэлт Клей-ээс хэзээ ч мэдэрч байгаагүй үзэсгэлэнтэй байв. Би өөрийгөө энэ дэлхий дээрх хамгийн азтай охин мэтээр төсөөлнө. Би хайрыг мэдэрсэн. Хайр бүхэл биеийг минь дулаацуулна. Энэ дулааныг зөвхөн онцгой хүнээс л авч чадна.

Тэр надаас уруулаа салгаад "Эцэст нь би чамайг өөрийн болголоо." хэмээн инээмсэглэв.

• • •

"Амаа тат! Нээрээ юу?" Бонни утасны цаанаас хашхирна. "Үнэхээр гайхалтай юм, Скай. Хараач би анхнаасаа л ийм зүйл болно гэж мэдээд байсан юм."

Би инээсээр " Ийм зүйл болсонд итгэж өгөхгүй нь. Эхэндээ би түүнийг үзэн яддаг байсан шүү дээ"

"Бүх зүйлийн цаана шалтгаан байдаг байх."

Би толгой дохисоор "Тийм шүү. Тэгэхээр чи хэзээ дотуур байрандаа орох юм?"

"Хэдэн долоо хоногийн дараа. Үнэхээр догдолж байнаа, Скай. Бид нэг сургуульд яваад бүтэн жил болсон. Тэдгээр өдрүүд сайхан байсан шүү."

"Жон сургуулийн үдэшлэг дээр охин гуйх гээд хэдүүлээ машин дээр нь баахан цаас наасныг санаж байна уу?" гэж би инээсээр асуулаа.

Бонни ч гэсэн инээсээр "Бурхан минь, санаж байна." тэр гараа духан дээрээ тавиад "Хэн ийм тэнэг санаа зохиодог байна аа"

"Скай, хэн нэгэн чамтай уулзах гээд хүлээгээд байна." гэх ээжийг доороос дуудахыг сонсов.

Би Боннид дараа залгая гэж хэлчхээд яриагаа дуусгав. Намайг доош буухад Чейс зочны өрөөнд зогсож байх нь тэр. Түүнийг харахад царай нь сайнгүй байх бөгөөд нэлээдгүй цочирдсон харагдана. Тэр үсээ олон дахин арзайлгаад над руу гунигтай нүдээр ширтлээ. Түүнд ямар нэг зүйл болохгүй байгааг мэдсэн болохоор асуух гэж яарсангүй.

Тэр намайг чимээгүй байгааг анзаараад өөрөө түрүүлж "Скайлор эмнэлэгт хүргэгдсэн. Тэр сая машины осолд ороод сэргээн засах тасагт хэвтэж байгаа. Бие нь маш муу байгаа гэж сонсон." хэмээн тэр хэлээд толгойгоо гудайлгав. Би юу сонссондоо ч итгэсэнгүй. Хэдэн мянган тоосго бөөн бөөнөөрөө над дээр унах шиг болон нулимс урсаж эхэллээ. "Т-тэр яахчихгүй биз дээ"

Чейс толгойгоо сэгсрээд "Мэдэхгүй ээ, одоо би эмнэлэг явах гэж байна."

"Би хамт явах болноо" гэсээр би нулимсаа арчлаа.

•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]Where stories live. Discover now