[16] Миний баатар

1.7K 166 2
                                    

"Чи энд юу хийж байгаа юм!" гэж тэр ууртайгаар асуув.Тэр энд цочирдсон зогсож байлаа.

Надад хэлэх үг олдсонгүй.Би түүнээс айсандаа биш зүгээр л энэ мөчид сандарсандаа.

"Б-Би ..." гэж ээрэв."Би Чейсийг...эмнэлэгт байгаа байх гэж бодсон юм"

"Яагаад тэгж бодно гэж? Та хоёр намайг дагасан хэрэг үү?" гэсээр тэр Бонни бид хоёр луу хүйтнээр ширтлээ.

Би амьсгаа аваад "Сонс, би хэн нэгнийг ингэж уурлуулах гэж ирээгүй.Зүгээр л Чейсийг ямар байгааг харахыг хүссэн дээ л ирсэн" гэв.

"Тэгвэл тэр энд байхгүй.Бас та хоёрын оролцох хэрэг биш.Одоо явж үз"

"Алив ээ, Скай тэр муу юм бодож ирээгүй ш дээ" гэж Кэйси араас хэллээ.

Тэр түүнийг Скай гэж дуудсан.

"Зүгээр дээ Кэйси" гээд түүн рүү хөнгөхөн инээмсэглэчхээд "Одоо бид хоёр явъя даа" гээд би Бонни руу толгой дохиод хаалга руу алхлаа.

Бид Скайлорын хажуугаас зөрөхөд тэр миний гарыг атгаад "Чейс зүгээр байгаа" гэж надад сонсогдох төдий шивнэв.

Би зүгээр л толгой дохиод өрөөнөөс гарав.

• • •

Дараагийн өдөр нь би хичээл тараад ажил руугаа явлаа.Ажил муугүй байгаа ч Скайлор заримдаа үнэхээр муухай ааштай болчихдог болохоор их эвгүй байдалд ордог.

Намайг хүлээн авах ширээн дээр сууж байхад Жон, Колтон хоёр орж ирэв.

"Жон, Колтон та хоёр сайн уу?" гээд би инээмсэглэлээ.Тэр хоёрыг харсан чинь уйтгартай бодлууд сарничихлаа.

"Сайн уу Скай.Юу байна даа?" гэж Колтон асуув.Харин Жон над руу зүгээр л инээмсэглээд толгой дохилоо.

"Юмгүй ээ.Та хоёр юм захиалах уу?" гэж би асуув.

"Үгүй ээ, бид хоёр зүгээр энд сууж хүмүүсийг юм идэхийг нь харах гэж ирлээ" гээд Жон нүдээ эргэлдүүллээ.

Би инээсээр түүнийг хөнгөн цохиод "Ойлголоо, намайг дагаарай" гээд би замдаа хоёр хоолны меню аваад суудалд нь суулгаад ширээн дээр тавив.

"Тэгэхээр Хагасайн өдөр явна биз дээ" гэж Колтон асуугаад буланд суулаа.

Би "Тийм ээ.Надад энэ бүх ажлын дундуур амралт хэрэгтэй."

Колтон над руу нүдээрээ дагуулан ширтэж байлаа.

"Хөөе.Хэрвээ Скайлор намайг юу ч хийхгүй байхыг харж байх юм бол тэр уурлана.Би явж ширээнүүдээ арчлаа" гээд явах гэтэл Колтон босч ирээд миний мөрөнд хүрэв.

•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]Where stories live. Discover now