[9] Сургуулийн үдэшлэг

2.1K 192 4
                                    

"Өө алив л дээ, Скай.Чи явах хэрэгтэй!Хэн сургуулиас зохиож байгаа үдэшлэгт явахыг хүсэхгүй байхав дээ?" гэж Бонни тэвдэнгүй хэлээд Жоныг ширээнд суу гэж дохилоо.

"Яасан бэ, Бонни?" гээд Жон түүний хажууд суув.

"Скайлинд сургуулийн үдэшлэг рүү яв гээд хэлээд өг л дөө.Хүн болгон очно ш дээ!" гэсээр тэр хамгийн сайнаараа Жоноос гуйлаа.

"Скайлин өөрөө шийдэх хэрэгтэй гэж би бодож байна.Тэр хүсэхгүй байгаа бол өөрийг нь хүчлэх хэрэггүй." гэж тэр хэлээд бургерээ хазав.

Би түүнийг ингэж хэлнэ гэж зүүдэлсэн ч үгүй.Тэр ихэнхдээ намайг янз бүрийн арга хэмжээнд явахыг ятгадаг.

Бонни бид хоёр хоёулаа Жон руу гайхсан шинжтэй харлаа.

"Намайг уучлаарай.Би зүгээр л Торитой яаж хамт үдэшлэгт явах талаар бага зэрэг зөвлөгөө авах гээд л Скайд хуурамч зөвлөгөө өгч үзсэн юм" гээд тэр жимсний салатаа идэв.

"Зөвлөгөө? Яг ямар?" гэж би асуулаа.

"Хамт үдэшлэгт явах уу?гэж яаж асуух талаар л" гэсээр тэр хариулав.

"Жон.Нээрээ юу?" гээд би түүн рүү итгэж ядсан харж байснаа "Чи түүний анхаарлыг татахаар зүйл хийх хэрэгтэй гэж бодож байна"

Түүнд санаагаа хэлсний дараа Жонд инээмсгэлэл тодроод "Надад нэг санаа байна" гэсээр Бонни бид хоёр луу харлаа.

• • •

"Хичээлийн дараа өдрийг ингэж өнгөрүүлнэ гэж төсөөлсөнгүй шүү" гээд би залхсан царай гаргасаар жижиг наалддаг цаас барин ирэв.

"Өө алив ээ!Чи л өөрөө анхаарлыг нь татахуйц гэж хэлээ биз дээ"

"Бонни бид хоёр чиний хувийн хайрын зөвлөгч үү?"гэсээр би нүдээ эргэлдүүллээ.

"Өө нээрээ би та нартаа хайртай шүү" гээд Жон бид хоёрыг
тэврэв.

Би түүнийг хөнгөхөн цохилоо.

Бонни Жон бид гурав одоогоор сургуулийн зогсоол дээр Торигийн машины урд талын цонхоор дүүрэн наадаг цаасаар Сургуулийн үдэшлэг гэж бичсэн.

"Энэ!"Бонни машин дээр наадаг цаасаа нааж дуусав."Дуусчихлаа.Торид таалагдана гэдэгт итгэлтэй байна" гээд тэр инээмсгэллээ.

"Тийм ээ би ч гэсэн тэгж бодож байна."гэж Жон бувтнав.

"Би Тори руу мессэж бичиж хаана байгааг нь асуулаа" гэсээр Бонни сэтгэл нь хөдөлсөн бололтой чанга хэллээ.

•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]Where stories live. Discover now