[12] Анхны хайр

1.8K 174 5
                                    

"Ноён Крүс, Ноёнтоон, Эрхэм дээдсээ" гэж Скайлор өөрийгөө дуудуулах нэрүүдээ жагсааж байлаа.

"Ч-чи эндхийн эзэн юм уу?"гээд би ихэд гайхсаар асуув.

"Аав, ээж хоёр үүнийг сарын өмнө нээсэн.Дараа нь надад өгсөн."түүний царай нь гэнэт хувьсаад "Чи намайг daddy гэж дуудвал ямар байна." гэсээр жуумалзлаа.

"Мэдээж үгүй.Би болилоо.Чи надтай таарах болгондоо ингэж тарчлаан зовоох юм бол би энэ ресторанд ажиллаж чадахгүй шүү!" гэж хэлээд би гараа урдаа авав.

"Өө алив ээ,Скай"

Би уртаар амьсгаа аваад "За за баяртай" гэж хэлээд түүний машинаас буун рестораны зүг алхлаа.

Скайлор цонхоо доош буулган нүүрэндээ зэвүүн инээмсгэлэл тодруулаад"Чамайг ажлаас чинь тарахад гэрт чинь хүргэж өгнөө хонгор минь"

Би амандаа түүнийг хараасаар дотор оров.

*Таван цагийн дараа*

"Тэгэхээр, энд хэн байгааг хараач ээ" гэсээр Кравфорд жуумалзан гараа миний мөрөн дээр тавилаа.Би одоо тэдний сууж байгаа ширээг арчиж байна.

"Энэ Скай мөн үү?" гэж Жейсон инээв.

"Чи харж байна уу?Би ажлаа хийж байна." гээд би Кравфордын гарыг мөрнөөсөө зөөлөн түлхлээ.

"Чейс, энийг хар даа.Скайлин энд ажиллаж байгаа." гэсээр Жейсон инээсээр над руу харав.

"Хөөх" гээд Чейс ширээ рүү алхаж ирлээ."Скайлинг энд ажиллуулж байгаа Скайлорыг хараал ид"

За яахав би үүнд инээв.

Би нүдээ эргэлдүүлсээр"Намайг энд ажиллаж байгааг харахад та нарт тийм эвгүй байна уу?"гэж асуулаа.

Тэд бүгд бие биен рүүгээ харж байгаад "Тийм" гэж хэлцгээв.

Тун удалгүй нэгэн бүсгүй орж ирэн хүлээлгийн сандал дээр суулаа.

"Бурхан минь тэр үнэхээр халуухан юм" гээд Кравфорд уруулаа долоов.

"Түүнийг болдог бол-"би тэдний үгийг таслан "Муу гаж донтонгууд" гэсээр тэр эмэгтэйн зүг алхлаа.Тэр надтай адилхан өндөртэй, цайвар үстэй, цэнхэр нүдтэй, өөрөөр хэлбэл үнэхээр царайлаг байв.

"Сайн байна уу" гэсээр би инээмсгэллээ.

Тэр над руу нэг ч харсангүй доороо алхан зогсоно.

"Танд юугаар туслах уу?" гэж би бага зэрэг ээрсээр хэлэв.

"Өө сайн уу, намайг уучлаарай.Би хэн нэгнийг хайж яваа юм л даа.Чи Скайлор Крүсийг хаанаас олж болохыг мэдэх үү?" гэсээр нүдээ томруулан асуулаа.

•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]Where stories live. Discover now