[28] Тэр

1.5K 151 2
                                    

"Тэгэхээр бүгд бэлэн биз." гэж багш биднийг суудлын бүсээ бүсэлж байхад хэллээ.

Бүгд бэлэн болсны дараа автобус сургуулиас удаанаар хөдөлж эхлэв.

Өмнөх долоо хоног үнэхээр завгүй өнгөрлөө. Өнөөдөр сургуулиараа уулзаж тоглоом тоглох өдөр. Мөн бие биенийгээ танилцуулж, үүний дараа эцсийн байдлаар сургуулийн сагсны шигшээгээ шалгаруулна.

"Би сагс тоглож чадахгүй болохоор сандраад байна аа." гэж Мэрэдит цээжээ дарсаар хэлэв.

"Чиний зөв. Би энд ирээд сар ч болоогүй байгаа болохоор бусдадаа өөрийгөө харуулна гэхээр сандарч байна."

Миний ойлгосноор манай сургууль спортын талаар амжилт нэг их гаргаад байдаггүй. Гэхдээ өмнө жил хотын аварга хүртэл явсан ч хожигдсон. Харин энэ жил шинэ шинэ багууд гарч ирж сургуулийн нэр хүндийг өргөхөөр бэлдэж байгаа. Ялангуяа Клей- ийн баг.

Удалгүй халаасанд утас чичрэхийг мэдрээд хурдхан шиг хэн байгааг нь харав.

"Манай дүү залгаж байна." гэж Мэрэдит-д хэлчхээд утсаа авлаа.

Би "Сайн уу, юу байна?"

"Та энд Манхаттанд хэн ирснийг тааж мэдэхгүй дээ." гэж тэр яаран хэлэхэд

Би "Хэн?" гээд хөмсгөө өргөв. Энд хэн нэгэн ямар шалтгаанаар ирж байгаа юм бол.

Тэр бараг л орилох шахам "Чейндлэр!"

"Нээрээ юу? Яагаад?"

"Тэр бас мэтгэлцээний багийнхаа найзуудтайгаа энд ирж элчин сайдтай уулзана." гэж тэр хэлэв.

"Хөөх. Үнэхээр мундаг юм аа." гээд би инээмсэглэлээ.

Тэр "Тэр өнөө орой манайд оройн хоол идэх гэж байгаа болохоор би танд хэлж байгаа юм."

"Ойлголоо. Дараа яръя, баяртай"

• • •

Тэмцээн дуусахад дахиад хэдхэн л секунд үлдээд байна.Клей-ийн баг одоогоор хожигдож явж байгаа.Бүгд суудлаасаа босон юу болохыг тэсэн ядан хүлээнэ. Бөмбөг Аарон дээр ирэхэд тэр залсаар харин тэр хооронд Клей шийдний доор зогсоно. Клей гараа даллан Аароноос бөмбөгөө авахад цаг дуусах дөхөж байлаа.

Хоёр секунд үлдлээ. Аароны дамжуулалт оновчтой байж Клей Бишофф бөмбгийг авлаа. Гурваас шидлээ...

*шүгэл дуугарав*

КЛЕЙ БИШОФФ ЦАГТАА АМЖААГҮЙ ТУЛ ЭСРЭГ ТАЛ ЯЛАЛТЫГ АВЛАА!!!

•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]Where stories live. Discover now