[36] 1 4 3

1.3K 159 17
                                    

Би түүний хажууд зогсоод "Юууу?" Ам минь ангайсан гэдэгт итгэлтэй байна.

"Чшш" Мэрэдит түргэхэн миний амыг дараад чимээгүйхнээр хаалгаа хаав.

"Нээрээ гэж үү!" гэж би шивнээд "Одоо яах гэж байна? Бурхан минь Клей үүнийг сонсоод галзуурах байх даа."

"Би Клейд мэдэгдүүлэхгүй ээ. Бас жирэмсэн эсэхээ сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний сарын тэмдэг оройтоод сүүлийн үед дотор муухайраад байгаа." гэсээр тэр гэдсээ илнэ.

Хөөх. Мэрэдит жирэмсэн байж магадгүй, Клей бид хоёр салсан бас Скайлор Нью-Йоркт байгаа. Бүх зүйлс учраа олж эхэлж байна уу даа?

"Тэгэхээр надаар туслуулах зүйл байна уу?"

Тэр толгой дохиод гараа миний мөрөн дээр тавилаа. "Хэрвээ чи миний найз мөн юм бол эмийн сангаас жирэмсний тест аваад ир гуйя. Би ийм байдалтай байгаад байвал үхэх нь байна."

Үнэндээ би эмийн сангаас иймэрхүү юм авах дургүй. Заримдаа би ээж ч юм уу Морганаар авахуулчихдаг. Хэрэгсэл авах бүрт ямар эвгүй байдаг гээч. Хайрцаг дүүрэн тампон авчихаад явж байтал танихгүй хөгшин хүн чимээгүйхэн хажуунаас чинь хараад үйлдэл бүрийг чинь ажаад байвал...

Үүнийг бодсон чинь жихүүдэс хүрчихлээ. Мэрэдит миний бодлыг бараг л байгаа байдлаас минь уншчихсан байх. Гэхдээ энэ Мэрэ-д чухал болохоор туслах нь зөв.

"Тэгэлгүй яахав, би аваад ирье"

• • •

Эмийн сан өнөөдөр олон хүнтэй байхдаа яахав дээ. Гэхдээ энд ямар нэгэн танихгүй хөгшин хүн байхгүй байна л даа. Би заримдаа хэтэрхий тэнэг юм боддог бололтой.

Би Мэрэдитийн жирэмсний тестийг авчихаад цүнхгүй гарсан тул зүгээр л хэтэвчиндээ хийлээ.

Алхсаар явж байгаад дуртай кафеныхаа цонхон дээр тавигдсан амттанг олж хараад өөртөө болон Мэрэдит-д авахаар шийдэв.

Намайг дотогш ороход хаалганд зүүгдсэн хонх нь дуугарна. Би аяган бялуу болон хэдэн ширхэг macaroon захиаллаа. Эд нар ямар сайхан амттай гээч. Мэрэдит үүнд дуртай болохоор түүнд ч гэсэн авав. Төлбөрөө төлснийхөө дараа гадагш гартал нэг зүгээс машины чанга чанга чимээ сонсогдов. Энэ анхаарлыг минь татсан тул тэр зүг рүү харвал хэн нэгэн таксины жолоочтой хэрэлдэн хашхирч байлаа.

Хүлээ!

Би энийг хэн гэдгийг бараг л мэдчихлээ.

Жейсон байна.

•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]Where stories live. Discover now