[10] Хамтрагч

1.9K 178 2
                                    

"Хос хосоороо сууцгаагаарай"гэж ноён Данфорд багш хэлж өглөө.

Брэтт өнөөдөр хичээлдээ ирсэнгүй.Яг үнэндээ ангиас миний мэддэг хүүхдүүдээс тэр л ганцхан дажгүй ааштай.Скайлороос хамаагүй илүү.Би ганцаараа сууж байтал удалгүй Скайлорын хажууд хөөрхөн шар үстэй охин ирээд суув.

"Скайлин чи ганцаараа сууж байгаа юм уу?" гэж ноён Данфорд багш асуулаа.

"Мм би-"

"Би түүний хамтрагч болъё!" гээд бас өөр нэг шар охин ирээд миний хажууд суув.Тэр Скайлорын хажууд сууж байгаа охин руу нүдээ ирмэж байхыг би анзаарлаа.

"За, хичээлдээ оръё" гэсээр багш хоёр гараа хооронд нь үрээд өнөөдрийн сэдэвтээ оров.

"Чи шинээр ирсэн үү?" гээд тэр надаас асуулаа.

"Тийм ээ" гэсээр би толгой дохив.

"Хаанаас ирсэн бэ?"

"Канад" гэж хэлээд би инээмсгэллээ.

"Бурхан минь!Гайхалтай.Энд байх таалагдаж байна уу?"

"Тийм ээ.Цаг агаар нь их сайхан" гээд би бага зэрэг инээв."Чамайг хэн гэдэг гэсэн билээ?"

"Өө, Жижи гэдэг" гэсээр тэр инээлээ.

"Танилцсандаа таатай байна"

Бид үргэлжлүүлэн багшийн яриаг сонсож эхлэв.Долоон хоногийн турш бид хичээлийн төсөл дээр хамтдаа ажиллахаар болсон.Баг тус бүр түүхэнд болсон чухал үйл явдлуудыг сонгон авч судалгаа хийн мөн гарсан уршгийг тэмдэглэж авна гэж багш хэллээ.

"Юуны тухай судалгаа хийхээ бодож олох арван минут та нарт өгье" гээд ноён Данфорд хэлээд ширээ рүүгээ алхав.

"Тэгэхээр чамайг найзуудтай болсныг харахад энд чи хүмүүст нэлээн их танигдсан бололтой." гэсээр тэр хуруугаараа ширээг удаанаар тоншлоо.

"Би олон хүмүүс танихгүй ээ.Зүгээр л сайн найзуудтай." гэж түүнд тайлбарлав.

"Тэгвэл Скайлор та хоёрын хувьд? Та хоёр дотно биш гэж үү?"гэж тэр асуулаа.

"Мэдээж үгүй.Би хэдхэн удаа л түүнтэй орооцолдож байсан болохоос биш тийм зүйл огт биш.Бас тэр муухай ааштай." гээд нүдээ эргэлдүүлсээр түүн рүү харав.

"Тэр надад муухай ааштай санагддаггүй" гэж хэлээд тэр Скайлор луу нүдээ ирмэлээ.

Мэдээж тэр өөрийнхөө хажууд сууж байсан охинтойгоо инээлдээд байж байв.

•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]Where stories live. Discover now