[18] Сайн байна

1.7K 176 3
                                    

"Мм ...нөгөө юу гэхлээр" гэсээр тэр толгойгоо маажин "Би явлаа" гээд ухасхийн бослоо.

"Хүлээ! гээд би түүний замыг таглан зогсов.Би түүн рүү ширтэхэд тэр юу ч дуугарсангүй гайхсан харцаар над руу харлаа.Энэ бүхний дараа түүнээс ийм үг сонсох үнэхээр ичмээр юм.Би Кэйситэй өрсөлдөх ёстой юу?

"За за мартдаа" гээд би ичсэндээ өөр тийшээ харав.Тэр ч миний хажуунаас зөрөн явлаа.

Түүнийг гарсны дараа би хаалгаа хаагаад орныхоо буланд санаа алдан суув.Өнөөдөр үнэхээр муухай өдөр байна.

• • •

"Чи яагаад ийм баргар байгаа юм бэ? Скай" гэж Бонни асуугаад миний хажууд ирж суулаа.

"Би баргар биш байна аа.Яагаад би тэгнэ гэж?" гэсээр би түүн рүү харалгүйгээр хэлэв.

"Чи бүтэн өдөржингөө жүжиглэлээ ш дээ.Чамайг зүгээр биш байгааг мэдэж байна.Яагаад байгаагаа хэл л дээ" гэж Бонни нухацтайгаар асуулаа.

"Өчигдөр Скайлор надад өөрийгөө Кэйсид хайртай гэдгээ хэлсэн"

"Өө" гээд тэр хошуугаа цорвойлгоод "Намайг үнэхээр уучлаарай" гэсээр намайг тэврэв. "Тэр чам шиг сайхан бүсгүйтэй хэзээ ч учрахгүй байх"

"Тийм байх" гээд би хөнгөхөн инээмсэглэлээ.

"Хөөе та нар юу болсныг таа даа" гэсээр Жон Брэттэй хамт ирээд ширээнд суув.

"Юу?" гэж би асуулаа.

"Колтон сургуулиасаа шилжсэн"

Би "Хөөх, Нээрээ юу?"

"Тийм ээ.Зүгээр байгаа биз,Скай?" гэж Жон асуув.

"Мэдээж сайхан байна" гэсээр би үргэлжлүүлэн хоолоо идлээ.

"Скай, чи зүгээр үү?" гэж Брэтт надад санаа зовнин асуув.

"Тийм ээ, би зүгээр" гэсээр би нүдээ эргэлдүүллээ.

"Хэн нэгэн нь өнөөдөр буруу хөл дээрээ боссон бололтой"

• • •

Үдийн хоолны дараа би шүүгээнээсээ номоо аваад эргэж хартал хэн нэгнийг санаандгүй мөргөчхөв.

Би "Өө! Уучлаарай"

"Чамаас болоод миний найз сургуулиасаа шилжсэн" гэж танихгүй залуу хэллээ.

"Юу?" гэсээр би толгойгоо сэгсрэв.

"Чи.Чи Колтоныг явуулсан.Яагаад гэвэл чи түүнийг хуурсан" гэж нөгөө залуу над руу хашхичлаа.

•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]Where stories live. Discover now