[35] Дотуур байр

1.5K 133 17
                                    

"Юу?" гэж тэр асуулаа.

Би зуслан дээр байгаа зураг руугаа заан "Энэ би байна."

"Худлаа ярьж байгааг чинь мэдэж байна."

Би утсаа гаргаж ирээд зургууд дундаасаа үүний ганцаараа авахуулсан нөгөөхийг нь түүнд харуулав.

Тэр дэлгэц рүү дахин нэг шалгаж харсны дараа түүний ам ялимгүй ангайсан байлаа. "Ойлголоо би ялагдлаа." гээд тэр гараа үс рүүгээ явуулаад "Тэгэхээр үнэн хэрэгтээ хоёулаа өмнө нь аль хэдийн бие биенээ мэддэг байсан гэх гээд байна уу?" Тэр хөмсгөө зангидав.

"Хачин ч гэсэн тийм болж таарах нь.Зураг үнэнийг хэлдэг шүү дээ" гэсээр би түүний нүүрэнд утсаа наалаа.

Тэр инээсээр зургийг харж дуусахад бидний хоорондын зай маш ойрхон болсон байв. Яг бидний үнсэлцэж байсан байрлал шиг. Тэр хоолойгоо засчхаад утсыг минь эргүүлж өглөө. "Энэ үнэхээр хачин тохиолдол юм. Би энэ охиныг хэзээ ч чамайг гэж бодож байгаагүй. Энэ л чамайг анх харахад мэддэг юм шиг санагдсаны шалтгаан байх нь."

"Чи анх найзыг маань зодно гэж заналхийлж байсан биз дээ." гэсээр түүнийг шоолон бараг л жилийн өмнө болсон тэр явдлыг эргэн саналаа.

Тэр ч гэсэн инээн "Тийм ээ. Ингэж байсанд уучлаарай."

*Утас дуугарав*

Скайлор утсаа аваад богино хариулт өгөөд удсангүй таслав.

"Тэгэхээр миний дотуур байр бэлэн болсон байна." гэсээр тэр утсаа халаасандаа хийлээ.

Би "Хөөх бүр догдолчихлоо."
"Би гэртээ харьчхаад юмыг чинь баглахад тусалъя "

Тэр миний гарнаас эргүүлж бариад "Тэгье"

Би түүнийг ганцааранг нь үлдээмээргүй байгаа ч гэнэт Клей-ээс салаагүй мөртлөө түүний араар Скайлортой үнсэлцсэндээ харамслаа.

"Нээрээ өнөөдөр би Бонни Жон хоёртой уулзана гээд тохирчихсон юм байна. Уучлаарай." Бурхан минь би ч аймшигтай худалч болж дээ.

"Өө." Тэр аяархан санаа алдав.

Түүний царай барайсан байгааг хараад дотуур байранд нь дараа очъё гэж хэллээ. Үүнийг сонсоод тэр нүүрэндээ буцаад инээмсэглэл тодруулав.

• • •

Ээж Бонни Жон хоёрыг үдэж өгөхөөр бидэнд хоол хийж өглөө. Би тэднийг явуулмааргүй байна. Тэд энд ирээд дөнгөж л 2 хонож байна шүү дээ.

•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]Where stories live. Discover now