[31] Дахиад нуугдах уу?

1.4K 154 6
                                    

(Гурван Сарын Дараа)

Дин...

Дин...

Дин...

"Бурхан минь, Клей үүнийгээ больчхож болдоггүй юм уу?" гэж би залхсан байдалтайгаар асуулаа.

"Юу? Химийн урвал яаж үүнийг өөрчилдгийг харах хэрэгтэй байна." гэсээр тэр үргэлжлүүлэн нэг уусмалыг төмрөн дээр удаанаар дусаана.

Намайг толгойгоо сэгсрэхэд түүний инээд ард сонсогдоно. "Чи яагаад дандаа энэ олон хичээлүүдээ цагийг нь тулгаж хийдэг юм бэ?"

Тэр хийж байгаа юмаа зогсоогоод над руу ойртож ирээд шуналтайгаар жуумалзан "Учир нь би сүүлийн саруудад өөрийнхөө үзэсгэлэнт охинтойгоо завгүй байсан болохоор." гэсээр намайг тэврэн зөөлнөөр үнсэв.

Клей бид хоёр үерхэж эхлээд бараг л хоёр сар болж байна.Бид хэдэн долоо хоног болзож эхэлсний дараа тэр надаас харилцаагаа илүү албан ёсны болгох уу гэж асуусан. Тэгээд л би зөвшөөрсөн юм. Мэрэдит биднийг олж мэдээд үүнийг хүндээр хүлээж авсан шүү.

Дараа долоо хоногийн тав дах бол хичээлийн сүүлчийн өдөр. Сургуулиуд ахлах ангийнхаас Нью-Йоркийн Их Сургуульд орох хүсэлтэй хүүхдүүдийг энэ хичээлийн жил дуусахаас өмнө бүртгэж авч байгаа. Нью-Йоркийн Их Сургууль (NYU) бол үргэлж миний сурахыг мөрөөддөг газар байсаар ирсэн. Клей, Аарон хоёр сагсаар явах болохоор тийшээ орохгүй.Тэгэхээр Мэрэдит бид хоёр л тийшээ явна.

"Чи NYU-д орохгүй гэдэгтээ итгэлтэй байна уу?" гэж би эрүүгээ тулсаар асуухад

"Би аль хэдийн шийдвэрээ гаргасан, хонгор минь" гээд тэр духан дээр минь үнслээ.

• • •

Өнөө өглөө коллежийнхаа байр луу очиж үзэх санаатайгаар эртлэн босов.

Шүршүүрт орсныхоо дараа үсэндээ хөнгөхөн долгион оруулаад дүрэмт хувцсаа өмслөө. Хэтэрхий их догдлоод байсан болохоор өглөөний цайгаа уусангүй. Би хараахан ахлах сургуулиа төгсөх болоогүй дахиад нэг жил байгаа ч аль болох эртхэн коллежид орвол надад л хэрэгтэй болохоор бүр ч их догдолж байна.

Нью-Йоркийн Их Сургууль үнэхээр гайхалтай юм. Сургуулийн байр нь маш том, олон жижиг кофе шопууд нь кафенуудтайгаа ойрхон болохоор хотхонд байгаа юм шиг л мэдрэмж төрүүлж байв.Мөн төв театр дээрээ одоогийн болон төгссөн оюутнуудаасаа сургуулийн талаар болон сургалтын тухай юу санал болгож байгаагаа дэлгэрэнгүй ярилцдаг юм байна.

•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]Where stories live. Discover now