[8] Үдийн хоол

2.1K 181 4
                                    

"Ямар новш нь болоод байна аа" гэх танил хоолой сонсогдлоо.

Би хурдан Чейсээс холдоод улайсан хацраа дарав.

"Жейсон" гээд Чейс хоолойгоо засчихаад "Юу байна даа" гэж хэлээд тэр дагзаа маажлаа.

"Надаар юу байхав, Харин та хоёроор юу байна?" гэж тэр асуугаад хөмсгөө өргөв.

"Юмгүй ээ, хөгшөөн" гэж тэр тодруулаад над руу харлаа."Скайлин чи яагаад намайг үнссэн юм?" гэж тэр асуув.

Тэд хоёулаа над руу харлаа.Би үнэхээр ичмээр байдалд байна.Гэхдээ Жейсоны баруун талд зогсож байсан залуу надаас илүүтэйгээр үг дуугарч чадахгүй, гайхсан, будлисан харагдаж байна.

"Мм..нөгөө" би түгшиж бас зүрх хурдан цохилж байгаагаа мэдэрч байна.Би Жейсон руу хальт харвал нөгөө л нэг зэвүүн жуумагнасан царайгаа гаргасан байх ба түүний хажууд байгаа Скайлорыг харвал итгэж ядсан байдал нүднээс нь харагдана.Тэр намайг цоолох гэж байгаа юм шиг нэвт харлаа.Удалгүй харц нь илүү хүйтэн болов.

"Чи түүнийг үнссэн юм уу?" гээд Жейсон хөмсгөө өргөн над руу харлаа.

"Би...явах хэрэгтэй байна." гэж аяархан хэлээд хамаг хурднаараа эргэж хараад найзууд руугаа очив.

"Яасан бэ? Скай" гэж Бонни асуулаа.

Би нүднийхээ булангаар эргэж харвал тэр гурав над руу харж байв.Жейсон над руу үнсэх гэж байгаа юм шиг хошуугаа цорвойлгоход Чейсийн хацар улайна.Харин Скайлар гараа зөрүүлэн доошоо харсан байх ба тун удалгүй бид харц тулгарав.

"Чи мэдэж байгаа биз дээ, зүгээр л шийтгэлээ биелүүллээ." гэж би хэлээд амьсгаа авав.

"Хүүе, би багшийнхаа усан санд нүцгэн сэлсэн байхад чи муугүй л байлаа ш дээ, Скай" гээд Сэла инээлээ.

"За за өнөөдөр хангалттай их эвгүй байдалд орлоо.Одоо юм идэцгээе!"гэж Лорен санал болгов.

• • •

Амралтын өдрүүдээр хангалттай их тархиа амраалаа.Хагасайн өдөр шийтгэлийн тоглоом тоглож орой нь түүдэг галын баяр хийж,Бүтэнсайнд хүйтэн байсан болохоор бид нар гэртээ хүмүүс рүү хуурамч дуудлага хийгээд үнэхээр хөгжилтэй байсан.

Өнөөдөр шүүгээнээс дэвтэр номоо авах шаардлагагүй байсан болохоор өглөө ангидаа эрт очлоо.Би цонхоор бороо орж байхыг харсаар сууж байтал

"Сайн уу, Скай.Чи зүгээр үү?" гэж Брэтт ирээд миний хажууд суулаа.

"Өө тийм ээ, би зүгээр" гээд сулхан инээмсгэлэв.

•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]Onde histórias criam vida. Descubra agora