X =oneshots=

By gucciwbb

14.1K 1.4K 232

Уншигчиддаа зориулсан нэг хэсэгтүүд~~ #bxb #random More

Middle of the Night [Hyungwonho]
See u again [Wonhyuk]
Чөтгөр ба сахиусан тэнгэр [jookyun]
Mine [Chanbaek]
Цас [Sope]
NEED U [Showki]
Хориотой нөхөрлөл [Hyungwon+kihyun]
The Troublemaker [Joohyuk]
The Beautiful [Hyungwonho]
Хоёр дахь амьдрал [Shownu+jooheon]
Зүүд удирдагч [Sehun+jimin]
Харц [hyungwonho]
Эерэг ба сөрөг [Kihyun+Minhyuk]
Тулаан [Минхёг+Чанкюн]
The Flower shop [Hyungwonho]
The thigh sex [Taekook]
The smile [Namjin]
The Smile Part2 [Namjin]
Lost in the Dream [Kris+Taehyung]
One Night [Yoonmin]
Тайвшралын кафе [Hyungwonho]
Далай өнгөгүй [Showkyun]
See you again 2 ... [Wonhyuk]
Unforgettable Line [Hyungkyun]

Захидал [Suho+Sehun]

253 35 15
By gucciwbb

Долоо хоног болгоны даваа гараг бүр надад шуудан ирдэг. Яагаад гэдгийг мэдэхгүй ч ганц ч долоо хоног алгасалгүй тэрхүү дугтуйтай захиа үүдэнд минь хэвтэж байдаг байлаа.

Эхэндээ ямар нэг гаж донтон гэж бодож байсан ч нямбайлан бичсэн захианых нь үг бүрт сэтгэл шингэснийг мэдмэгцээ цагдаад өгсөн гомдлоо буцаасан юм.

Ямар хүнийг би мэдэхгүй. Гэсэн ч түүний захидлын ачаар ... амьдрал илүү зугаатай болсон юм шиг санагддаг юм.

Өнөөдөр ч мөн ирсэн байх бөгөөд би заншсан ёсоороо захидлыг аван өглөөнийхөө кофегоо уунгаа задлан уншина.

Яг л урьдынхаараа нямбай гэгч нь гараар угалзуулан бичжээ. Магад тэр бичиг шигээ үзэсгэлэнтэй эмэгтэй байж мэдэх юм.

"Танд энэ өдрийн мэнд. Захиаг цагтаа очсон гэж найдаж байна...

Өнөөдөр өглөөхөн бие биенээ даган дэлбээлэх цэцэгсийг харж суухдаа уншиж байсан нэг номоо саналаа. Магад та сонирхож мэдэх юм.

Бидний гоёмсог гэж нэрлээд байдаг цэцэгсийг Грекээр "Астра" гэдэг гэнэ.

Энэ үгийг орчуулвал "Од" гэх утгатай. Ингэж нэрийдсэн учир нь магад цэцэгс бол оддын тоосонцор дэлхийн гадарга дээр буун ийн нахиалсан гэж номон дээр бичсэн байсан.

Гэхдээ би оддын тоосонцор хүнд хэрхэн нөлөөлдөг бол гэж их бодлоо. Заримдаа бидэнд цэцэг аятай үзэсгэлэнтэй хүн заяадаг. Таны инээмсэглэл надад дэлбээлж буй цэцэгс шиг санагдах юм.

Танд чухам юунд ийн бичиж суудгаа хэрхэн тайлбарлахаа мэдэхгүй нь. Ердөө таныг тэр л чигээр инээмсэглэж байхыг хүсэж байна.

Долоо хоногийг сайхан өнгөрүүлээрэй~~~"

Захиа ийн дуусаж баруун доод буланд үл ойлгогдох гарын үсэг харагдана.

Би ч сурсан янзаараа захиагаа дугтуйнд нь нямбайлан хийгээд шургуулангандаа өмнөх захиануудтай нь нэгтгэн хийгээд ажилдаа явах ба үүдэнд угтагч хийх хоёр залуухан бүсгүй аль хэдийн ирчихсэн надтай уриалгахан мэндлэнэ.

-Өглөөний мэнд...

-Өглөөний мэнд...

Хэдхэн жилийн өмнө бүхнийг бие даахаар шийдсэн би нэгэн эрэгтэй хослолын дэлгүүр нээсэн бөгөөд чамгүй байр сууринд хүрсэн. Өдий хүртэл зүтгэсэн хичээл зүтгэл минь бага багаар өгөөжөө өгч байгаад баярлах ч цаашлах ёстойгоо мэдэрч байлаа.

Ерөнхий загварыг нь өөрөө гарган, зарим үед үйлчлүүлэгчдийн захиалгаар ажиллах би болон манай хамт олон.

-Өө Жүнмён? Хослолоо авахаар ирлээ? Бэлэн болчихсон биздээ?

-Ийшээ явна уу? Хурим чинь удахгүй биздээ? гэсээр байнгын үйлчлүүлэгчээ уриалгахан угтаж автал шилэн цонхны цаанаас нэг залуу миний зүг тасралтгүй ширтэж байх нь тэр.

Би ч өөрөө үйлчлүүлэгчээ аваад үүдэнд зогсох туслах руугаа түүнийг оруул гэж дохиод арын өрөө рүүгээ орсон юм.

-Жүнмён? Чи ч гэсэн хурим хийх болсон биздээ? гэсээр намайг цаашлуулах үйлчлүүлэгч рүүгээ би жаргалтай нь аргагүй мишээгээд дотроо өнөөх захидлын эзэн болох нэгнийг төсөөлөөд

-Магадгүй л юм гэж хариулав.

Магад би түүнтэй уулзах хэрэгтэй байх. Энэ олон жилийн турш түүнтэй л учрахын тулд ганц бие явсан ч юм билүү? гэсэн хүүхдийнх рүү бодолдоо хөөрсөн би үүдний хэсэгт очвол өнөөх залуу худалдан авалт хийгээд дуусч байгаа бололтой гарын үсгээ зураад зогсож байв. Тэгснээ гэнэт намайг харангуутаа ухасхийгээд гүйх шахам хурдалсаар гараад явчих нь тэр.

Түүнд би таагүй сэтгэгдэл төрүүлсэн юм биш биз?

-Саяны үйлчлүүлэгч ? гэсээр намайг гайхан асуувал туслах залуу

-Зангиа авсан юм. Даанч сая гарын үсгээ зурж байхдаа яарсан бололтой мартчихлаа? гээд авсан барааг нь бариад зогсож байх нь тэр.

Мөнгөө төлчихсөн хэрнэ юмаа мартана гэдэг? гэж гайхсан би зурсан гарын үсгийг нь хараад таг гацчихав.

"Дэндүү танил гоёмсог бичгийн хэв. Байнга харсаар дассан танил гарын үсэг... Долоо хоног болгоны нэг дэх өдрийн өглөө бүр ирдэг гайхалтай захианы эзний гарын үсэг?"

-Э-эрэгтэй хүн??

Тэр явдлын дараа өнөөх залуу манай дэлгүүрт ирсэнгүй. Түүнтэй уулзахын тулд биечлэн үүдэндээ зогсдог болсон ч тэр ирсэнгүй. Боосон бараа нь одоо ч хажууханд эзнээ хүлээсээр...

"Эсвэл хүлээж байгаа нь зөвхөн би юм болов уу?"

Бүтэн сайны шөнө яагаад ч юм нойр хүрсэнгүй тул өнөөх цуглуулсан захидлуудаа бүгдийг нь эхнээс нь уншихаар шургуулаа нээтэл анхилам цэцэгний үнэр шууд л ханхийв.

"Захианд үнэртэн түрхсэн байсан нь одоо ч үнэртсээр..."

Захиа бүрийнх нь үгс намайг догдлуулж басхүү хүнд цагуудад өвчин намдаах эм аятай л санагддаг байсан сан. Эзнийг нь харин үзэсгэлэнтэй бүсгүй хэмээн төсөөлж байсан ч эндүүрч орхисон би яагаад ч юм гуниглах ч уулзахыг хүссэн хүсэл минь буурсангүй.

Тэгэж суухдаа би шийдсэн юм. Тэр залуутай заавал ч үгүй уулзах ёстой гэж.

Нэг дэх өдрийн өглөө би босдог цагаасаа эртлэн босоод шуудан ирэхийг хүлээх ч ямар ч шуудан байсангүй.

"Яагаад? " гэж өөрөөсөө асуухдаа битүүхэн гомдол тээгээд ч амжсан юм. Өмнө нь зүгээр л явуулдаг байсан шүү дээ? Яагаад юу ч ирсэнгүй вэ?

Бухимдуухан ажилдаа иртэл бас л тэр ирсэнгүй.

Тэр өдөр бороо тасралтгүй орж байсан юм. Үргэлжлэх борооноос болоод ч тэр үү хүн багатай байх тул гунигтай нь аргагүй цонх ширтэн суух би ажилчиддаа эрт тарж болно гэж хэлсэн. Уйтгарлаж суух нь би л байхад болно гэж сэтгэсэн хэрэг.

Гэтэл хаалга алгуурхан онгойж хар борооны цувтай өндөр залууг орж ирэхэд би түүнээс нүд ч салгаж чадсангүй. Хэдий ганцхан удаа харсан ч бичгийн хэвийг нь андахгүй сайн мэдэх үл таних нэгэн.

-Эцэст нь ирчихлээ...

Би ийн хэлээд санаа алдахад тэр үг дуугүй надад норчихсон дугтуйг сарвайх ба гар нь бээрсэндээ болоод илт салгалж байх нь тэр. Өнөө өглөө ирэх ёстой захидлыг эзэн нь өөрөө хүргэж ирж байна.

Өөгүй төрх басхүү даруухан харцаар над руу төөнөх энэ өндөр залууг би зүгээр өнгөрүүлэхийг хүссэнгүй.

-Халуун юм уух уу? гэсээр захиаг авалгүй урьтан дуугарвал над руу байдгаараа том нүдлэн гайхах нь ийн асууна чинээ санаагүй бизээ...

Нэгэнтээ хаалгаа хаан арын өрөөндөө тухлан суухдаа түүнд хуурай алчуур халуун кофе ч өгөхөө мартсангүй. Харин үл таних залуу үг дуугүй шал ширтсээр... Гэнэтхэн босч зогсоод өнөөх захиагаа дахиад л өгөхөд нь алгуурхан автал тэр шууд л гарахаар хаалга нээх нь тэр.

-Хүлээ!!

"Өнөөдөр лав биш"

Надад бодогдсон үг энэ л байв.

-Чи зангиагаа мартчихсан байсан? гэсээр сүүлд үлдээгээд явсан барааг нь гарт нь бариулахад үл таних залуу сандарсан бололтой дахин дахин бөхийх ч ганц ч үг амнаасаа гаргасангүй.

Гэхдээ түүнийг над руу хараад гараа энгэртээ авахад нь л ойлгосон юм.

"Тэр ярьж чаддаггүй гэдгийг..."

Энэ бүх хугацаанд ярьж чаддаггүй болохоор л ... ийн захидал бичиж суудгийг...

-Дахиж захиа бичихгүй байсан ч болно...

Би ийн хэлтэл тэр над руу гомдсон мөн шархалсан нүдээр харах нь тэр.

-Үгүй ээ. Буруугаар ойлгох хэрэггүй ээ. Заавал захиа бичихгүйгээр ... энд ирж бай гэх гээд л... Би дохионы хэл сайн мэдэхгүй ч чамайг заавал амархан сурчих байх. Болох уу? гэсээр аргадангуй дуугарахад үл таних залуу шууд л нулимс дуслуулсаар баяртай нь аргагүй гарнаас минь атгах нь тэр. Эелдэг дөлгөөхөн харц нь надад тайвшралыг өгч байсан тул би ч татгалзахыг хүсээгүй.

-Нэрийг чинь хэн гэдэг вэ? гээд би дулаахан гарнаас нь атгасан чигтээ асуувал тэр над руу нүүр дүүрэн мишээгээд өнөөх захиагаа задлаад сүүлийн мөрөн дээрх үгийг заах нь тэр.

-У Сэхүн ... Сайхан нэр байна.

Тэр өдрөөс хойш чамгүй хугацаа өнгөрөхөд би түүний миний амьдралд бууж ирсэн тэнгэрийн тоосонцор гэдгийг ойлгосон юм...

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

KimTemi амласан ёсоороо 😂♥️

Continue Reading

You'll Also Like

507K 31.9K 42
#Unicode ရက်စက်လိုက်စမ်းပါ ဥပေက္ခာပြုလိုက်စမ်းပါ မုန်းလိုက်စမ်းပါ အဲ့လိုမာနခဲလေးကိုမှ စောက်ရမ်းချစ်မိနေတဲ့ ဒီလူကလဲ မ ရက်စက်လေ ပိုချစ်လေဆိုတာ တနေ့တခြာ...
465K 27.3K 41
"ဒီလူသားဟာနွယ့်ကိုချစ်ဖို့​မွေးဖွားလာတာပါနွယ်" "ဒီလိုဆို ​ဟောဒီကနွယ်ကလည်း ​သော်တာပြည့်ဖြိုးဆိုတဲ့လူသား​လေးဆီမှာအချစ်ခံဖို့​မွေးဖွားလာတာပါရှင့်"
1M 47.7K 100
Taekook Dark One Shrot⚠️ 18Plus 21Plus Wraning Rating မဖတ္ခ်င္ေက်ာ္သြား❗️ Taekook Dark One Shrot⚠️ 18Plus 21Plus Wraning Rating မဖတ်ချင်ကျော်သွား❗️
621K 1.6K 8
ကလေးတေမဖတ်နဲ့ ဖတ်ရင်လည်း တိုးတိုးတိတ်တိတ်ဖတ် wattpadစာကိုwattpadမှာဘဲထားခဲ့ပါ ယူသွားမယ်ဆိုလည်းကိုတို့လိုလူတေရှိတဲ့နေရာဘဲယူသွားပါ