X =oneshots=

By gucciwbb

14.1K 1.4K 232

Уншигчиддаа зориулсан нэг хэсэгтүүд~~ #bxb #random More

Middle of the Night [Hyungwonho]
See u again [Wonhyuk]
Чөтгөр ба сахиусан тэнгэр [jookyun]
Mine [Chanbaek]
Цас [Sope]
NEED U [Showki]
Хориотой нөхөрлөл [Hyungwon+kihyun]
The Troublemaker [Joohyuk]
The Beautiful [Hyungwonho]
Хоёр дахь амьдрал [Shownu+jooheon]
Зүүд удирдагч [Sehun+jimin]
Харц [hyungwonho]
Эерэг ба сөрөг [Kihyun+Minhyuk]
Тулаан [Минхёг+Чанкюн]
The Flower shop [Hyungwonho]
The thigh sex [Taekook]
The smile [Namjin]
The Smile Part2 [Namjin]
Lost in the Dream [Kris+Taehyung]
One Night [Yoonmin]
Далай өнгөгүй [Showkyun]
Захидал [Suho+Sehun]
See you again 2 ... [Wonhyuk]
Unforgettable Line [Hyungkyun]

Тайвшралын кафе [Hyungwonho]

395 40 12
By gucciwbb

"Хаашаа явахаа мэдэхгүй нь
Хаа нэгтээ хаягдчихсан мэт энэ мэдрэмж
Хараал аятай л намайг дагах юм."

Юу ч бодмооргүй байна. Зүгээр л алга болон уусан сарнимаар санагдах энэ мэдрэмжийг хэрхэн намдаахаа би үл мэднэ.

Намуухан аяз эгшиглэсэн энэ газар миний дуртай газар болж.

Өөрийн мэдэлгүй энд ирэхдээ ганцаар уйтгарлан суудаг болж.

Суунаглах тамхины саарал утаа гагцхүү миний найз болж.

Тэр их олон "найз" гэгч хүмүүс хааш явсаныг мэдэх алга. Нэг л мэдэхэд хэн ч миний дэргэд байхаа больж. Магад би тийм уйтгартай хүн байсан байх. Үгүй дээ... би саналаа. Тэд найзууд байгаагүй . Ердөө цаг нөхцөөхийн тулд л худал инээлдэж байсан хүмүүс шүү дээ. Тэд миний талаар юу ч мэддэггүй хэрнэ л шүүмжилдэг байсан сан. Уйтгартай байсан. Би биш тэд.

Харин одоо ганцаар суух нь хавь илүү юм.

Тухлаг буйдан дээр ганцаар суух намайг цаг хугацаа орон зай хоёр тойрон бүжих мэт. Тод дуу чимээ нэг ойртож нэг холдоно. Тиймээ энэ бол миний мэдрэмж.

" Барьцтай зүйлийг мэдрэхээ больсон би."

Нүдээ хэсэгхэн анихад толгой дотор зогсолтгүй шуугих чихэнд чийртэй чимээ. Хаанаас гардаг нь үл мэдэгдэх тэр чимээ нэг л мэдэхэд надтай хамт байх болсон.

  - Тайвширч байна уу? гэсээр урд минь суух нэгэн залууг хэлэхэд би сая нэг өнөөх шуугианаас гаран нүдээ нээв.

"Царайлаг" гэх тодотголтой залуу өөдөөс минь хараад найрсагхан инээмсэглэнэ. Чихээ давсан урт буржгар үс нь өөрийнх нь жижигхэн царайнд тун чиг зохиж мөн түүн дээрээ дэндүү гэрэлтсэн харцтай байгаа нь миний нууцхан атаархлыг төрүүлнэ. Юу түүнд хүч өгдөг болоо гэхээс сонирхол төрөв.

  - Бараг л...

Би хариу намуухан дуугарахад өнөөх залуу том нүдээрээ над руу мишээсээр толгой дохих нь тэр.

Түүний өмссөн цамц нь хар торгон материалтай бөгөөд үндэсний хувцсыг орчин үеийн загвартай нийлүүлсэн байгаа нь харахад дэгжин. Харин загасны хээнүүд нь нүдийг маань өөрийн эрхгүй татаж орхив.

Энэ залуу хаанаас гараад ирэв?

  - Харин чи? гэсээр би үл ялиг сээтэн хаясан өнгөөр түүн рүү ширтвэл өнөөх залуу урдуур унжих үсээ хойш нь самнан урагшлан суугаад

  - Би таныг мэднэ ээ. Тантай түр ярилцвал дургүйцэхгүй биздээ? гэх нь тэр .

  - Хөөх тиймүү? Тэгээд ийм төгс залуу ганцаардсан надтай юуны тухай ярилцах билээ?

  - Та тэр ханан дээрхийг харсан уу? гэсээр миний хэлэх үгийг сонсоогүй мэт өнөөх залуу хажуугийн том ханан дээгүүрх цаасан дээрх үгсийн зүг заав.

"Энэ бол эндхийн үйлчлүүлэгчдийн үлдээсэн үгс. Би энд нэлээн хэдэн удаа ирсэн ч тэдгээр үгсийг очиж харж байгаагүй. Ердөө хэдэн талархлын үгс байгаа л гэж бодсон хэрэг"

Намайг толгойгоо сэгсэртэл залуу өнөөх л даруу инээмсэглэлээ гаргасаар босож очоод хажууд нь зогсчихов . Би ч түүнийг даган очвол алганы чинээ цаасан дээр бүгд өөр өөр үгсийг өөр өөрийн бичгийн хэвээр бичин хаа сайгүй өлгөсөн байх нь тэр. Хамгийн гол нь цаасан дээрх үгс ердөө нэг талархлын үгс байсангүй. Харин "Тайвшрал, амар амгалан, анир чимээгүй, аюулгүй, найдвартай гэдгээс авхуулан итгэл хүч мөн ганцаардал ... хоосрол" гэх ганц утгыг агуулсан үгс байсан юм.

  - Энэ бол энд ирсэн хүмүүсийн мэдрэмжийн тайлан байгаа юм. Бид ердөө ганцхан үгээр л энд хэрхэн юу мэдэрч буйгаа үлдээдэг. Бусад хүмүүст харуулахын тулд биш. Зөвхөн өөртөө сануулж байхын тулд гэсээр өнөөх залуу шигүү байрлах жижигхэн цааснуудыг анхааралтай ажиглан надад тайлбарлаж өгөв.

Тиймээ энэ газар бол тайвшралын кафе. Архи болон согтууруулах ундааг хориглох ч тамхи татахыг зөвшөөрдөг хачирхалтай кафе. Энд ирэх хүмүүс хэзээ ч хоёроороо аль эсвэл олуулаа орж ирдэггүй. Зөвхөн ганцаар....

  - Би өмнө нь анзаарч байгаагүй юм байна.

Би ч бодсоноо түүнд өчвөл буржгар үст өндөр залуу эргэн өнөөх суудалдаа суучихав.

  Би ч чимээгүйхэн түүний өөдөөс харан суухад ширээн дээрх халуун кофе минь аль хэдийн хөрж орхисон байлаа...

"Дахиад л уулгүй хөргөчихөж..."

  -Би энд байх дуртай. Бусдын адил тайвшрахын тулд. Харин та? гэсээр залуу миний тухай мэдэхийг хүсэх мэт гүн гэгч ховсын харцаар над руу төөнөв.

"Яагаад гэдгийг мэдэхгүй ч энэ залуугийн харц надад дэндүү их таалагдаж байна"

  - Би их хулчгар хүн. Юм болгоноос зугтсаар ирсэн. Яагаад гэдгийг мэдэхгүй ч би их аймхай.... Тэгээд л энэ газар сууж байна. Магадгүй би энд нуугдах гэж ирдэг байх...

  Залуу хуруугаа өвдгөн дээрээ аяархан товших нь ямар нэг зүйлийг дотроо эргэцүүлж буй мэт. Бидний дунд нам гүм байдал ноёрхоход толгой дотор өөрийн эрхгүй дурсахыг хүсдэггүй дурсамжууд эргэлдэж эхлэв. Тэгэхэд л би өөрийн мэдэлгүй хөмсөг зангидан ярвайчихав. Яг л гашуун зүйл идчихсэн мэт царай над дээр тодорсныг би мэдэрсэн юм. Харин өнөөх залуу намайг шоолох аятай инээчихээд

  - Хоёулаа сая яг адил зүйл мэдэрлээ гэх нь тэр.

Би харин хэлсэн үгийг нь гайхав.

  - Юу мэдэрсэн гэж?

  - Зүрхний цохилт!

  - Үгүй дээ, тийм зүйл мэдрээгүй. Тэглээч амьд бүхний л зүрх цохилдог шүү дээ?

Би ингэж хэлчихээд худлаа ч гэсэн инээхэд өнөөх залуу толгойгоо сэгсрээд үл ялиг нуруугаа цэгцлээд

  - Тийм биш ээ. Сонсож мэдрэнэ гэдэг өөр. Сая бид хоёул өөрсдийн дотоод зүрхний цохилтын чимээг мэдэрсэн. Энэ бол бид амьд байгаагийн нотолгоо. Бид өөрсдийгөө сонсож байх үедээ гэрэлтдэг гэх нь тэр.

"Гэрэлтэх хүн нь би биш чи шүү дээ. Наад хурц цовоо нүднүүд чинь дэндүү хурц гэрэлтэж байна"

Би түүний хариултыг сонсоод өөрийн мэдэлгүй инээмсэглэж орхив. Ямар нэг хүчлэлгүйгээр ...

  - Чи сургаал айлдахыг хүсээ юу? Заримдаа гэрэлтэх хүчгүй болчихдог хүн гэж байдаг юм . Уучлаарай би чам шиг биш шүү дээ гэсээр би аль болох эелдэг дуугаар хариулбал тэр бүр илүү томоор инээмсэглээд

  - Та юунаас айгаад байгаа юм гэв.

"Тиймээ энэ асуултыг үргэлжид өөрөөсөө асуудаг. Айдас төрүүлдэг айдсын тухай асуулт ... "

Өөрийн мэдэлгүй л хариулахаар ам нээв.

  - Чамайг ойлгох эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ нэг зүйлээс их айдаг . Чи мэдэрч байсан уу? Дотор орших ямар нэг зүйл чинь чамтай ярилцах гэж оролдож аль эсвэл түүнтэй ойлголцоод байгаа мэт мэдрэмжийг? Гэтэл тэр оршихуй гэнэт л чамтай ярихаа болих үед чи өөрийнхөөөө дотор орших тэр зүйлийг алчихсан байх вий гэж айж байсан уу? Би айдаг. Хэрэв тэр үхчихсэн байгаад, хэзээ ч надтай дахин ямар нэг зүйлийн талаар ярилцаж, бүр маргахгүй юм бол би яг л хагас үхдэл мэт болно. Би үүнийг л маш сайн мэдэрч байна………

"Энэ тухай өмнө нь хэнд ч ярих бүү хэл цухуйлгаж байсангүй. Гэтэл яагаад түүнд хэлсэнээ гайхаад барсангүй. Энэ залуу хүний сэтгэлийг нээхдээ сайн бололтой"

Үгээ дуусгах аядаад нам гүмд автав. Гэсэн ч дахиад л амнаасаа хэнд ч хэлж байгаагүй үгсийг урсгасаар баймаар санагдсанд дахин нэг удаа ам нээв.

  - Би нүдээ аньдаг. Харин тэр үед толгой дотор минь зогсолтгүй шуугих чимээ гардаг. Яг л ямар нэг холбоо тасарчихсан мэт. Дараа нь зогсолтгүй бодож эхэлдэг. Бодохоос залхаад байгаа мөртлөө л бодоод л байдаг. Тэр бүх бодлууд ердөө ганцхан асуултан дээр ирээд гацчихдаг.

"Би хэн юм бэ?"

  - "Би хэн юм бэ? Ер нь би гэж юу юм бэ? Би гэж хэнд хэрэгтэй юм??"

Намайг ингэж хэлээд инээхэд би түүнийг намайг шоолон хөхрөнө гэж бодлоо. Гэтэл түүний харц дахиад л намайг гайхшруулав. Яг л "би ойлгож байна аа" гэдэг харцаар тэр төөнөж байсан юм ...

  - Тиймээ мэднэ ээ. Энэ их хэцүү. Гэхдээ та цааш нь бодохгүйгээр мэдрэх хэрэгтэй. Хэн гэдэгт бус зүгээр л юу мэдрэх ёстой вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Үлээх салхийг, моддын ярилцахыг, нарны мишээхийг, сарны дуулж буйг сонсолгүй, харалгүй, үнэрлэлгүй тэдгээрийг мэдэр. Таны хийх зүйл бодох биш ээ. Зүгээр л мэдрэх.

Түүнийг ингэж хэлэхэд өөрийн мэдэлгүй л зүрх бачууран тэмцэлдэн цохилж эхлэх нь тэр.

Харин өнөөх залуу "зүгээр дээ" гэх харцаар зогсолтгүй төөнөсөөр

  - Та дэндүү их хичээлээ. Харин одоо амар. Тайвшраад мэдэр. Өөрийгөө хуурах хэрэггүй дээ гэхэд нь өөрийн эрхгүй уруул өмөлзөөд ирэв. Цээж хорсож нүд халуу оргино.

"Уйлж болохгүй. Зүгээр л болохгүй"

Гэсэн ч бие минь надаас сөрөх мэт л гашуун нулимсыг минь хацар дагуулан урсгаж орхих нь тэр.

Өнөөх залуу харин гараас минь атгаад дээш шатаар өгсчихөв. Энд дээд давхар байдгийг яагаад өмнө нь анзаараагүй юм бол?

Үл таних ч гэлээ намайг нэвт шувт унших залуугийн гар яг л үргэлжид мэдэх дотны хүн шиг минь санагдах ба гар нь дэндүү дулаахан байсан юм ..

Биднийг дээш гарахад нэгэн хаалга байх ба түүнийг онгойлгоход маш том ортой өрөө угтах нь тэр. "Яг л хэн нэгэн энд амьдардаг мэт"

  - Энэ юун газар---

Намайг үг хэлэхийн завдалгүй буржгар үст залуу харин орон дээр хэвтүүлчихэв. Том том хөвсгөр дэрнүүд намайг уриалгахан доороос угтан авахад бие минь дэндүү их ядарснаа мэдэрсэн юм .

"Би ядарч байна. Бие махбодоор ч тэр. Зүрх сэтгэлээрээ ч тэр"

Намайг хүлээн зөвшөөрөх аятай босолгүй хэвтээд байсанд өнөөх залуу дулаахан хөнжил дээгүүр минь нөмөргөөд өөрөө хажууд минь суучихав.

"Яагаад гэдгийг мэдэхгүй ч түүнийг хажуунаасаа холдуулмааргүй санагдаж байна..."

  - Чи юу гэж бодож байна ? Би өвдчихсөн юм болов уу?

Намайг дахин нэг хүчлэн инээмсэглэхэд өнөөх сэтгэл татам харцтай залуу үсийг минь хойш илэхэд өөрийн эрхгүй нүд минь анилдаж эхэлсэн юм.

"Энэ мэдрэмжийг хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй нь. Магад зүрхээ би өлгөөтэй ятга аятай зүйрлэвээс ятга хөндмөгц өөрөө уянгалан дуугарах мэт"

Тиймээ бие минь амарч, шуугих тэр чимээ сарниж зүрх минь баярласандаа дуулж байх шиг...

  - Та өвдөөгүй ээ. Харин төөрчихсөн байгаа юм. Одоо амар даа...

Түүний дүрс бүдгэрч гагцхүү дуу хоолой нь нэг тод нэг бүдгэрч байсан юм. Энэ залууг чухам хэн гэдгийг мэдэхгүй нь. Гэхдээ л тэр их л гүн сэтгэгдэл төрүүлнэ.

Ядаж нэрийг нь мэдмээр байна. Ухаан балартахаас өмнө ганцхан нэрийг нь л мэдэхийг хүссэнд арайхийн

  - Н-нэр чинь? хэмээн дуугарвал өнөөх залуугийн зөөлхөн хөхрөх дуу гарч гарнаас минь чангахан атгаад

  - Та намайг мэддэг шүү дээ... гэх нь тэр.

Үүнээс цааш амар амгалан над дээр ирсэн юм. Би урьд хожид унтаж байгаагүйгээрээ бөх гэгч нь нойрссон гэдгээ сэрээд л мэдэв.

Гэхдээ сэрэхэд тэр бүхэн зүүд гэдгийг ойлгов.

Энэ ор бол миний ор. Доор ажиллах кафе бол миний болон түүний хүслээр бий болсон газар. Яагаад түүнийг ийн зүүдлэснээ ойлгосонгүй. Би түүнийг танина. Урт буржгар үстэй өндөр үзэсгэлэнтэй залуу. Миний хайрт Хёнвон. Тэр дэндүү гайхалтай нэгэн байсан. Сахиусан тэнгэрүүд түүнийг минь буцаагаад авчихсан хэмээн би өөртөө хэлдэг сэн.

Намайг орон дотроо санаа алдан хэвтэхэд түүний минь төрх одоо ч нүдэнд харагдсаар... Энэ удаа урсах нулимс минь ямар нэг гансрал аль эсвэл хоосрол байсангүй. Гагцхүү түүнийг сүүлийн удаа харсан баярын нулимс байсан юм....

Тэр надад бодол хэрхэн биднийг ядраадаг гэдгийг, хүнд байх ёстой зүйл мэдрэмж гэдгийг... бид хоосролтой үргэлж тэмцдэг гэдгийг ойлгуулсан юм...

Би доош буухдаа хамгийн түрүүнд зүүдэндээ харсан түүний суух дуртай буйдан руу нүд унагав. Түүний дуртай тухтай хар буйдан . Хёнвон үргэлж л тэнд суучихаад хачирхалтай сэдэв хөндөн надтай санал солилцдог байсан. Түүний инээмсэглэл надад цэцэгсийг дэлбээлүүлэх шидтэй мэт л санагддаг. Одоо ч тэр өнгөрсөнд ч тэр. Өөрийн мэдэлгүй инээмсэглэх би зүүдэндээ харсан цаасаар дүүрсэн хана руу очвол хамгийн доод буланд өөрийнхөө нэрийг олж харав.

"Яагаад үүнийг өмнө хараагүй юм бэ?"

Хёнвоны нямбай бичгийн хэвээр сийлэгдсэн миний нэр бүхий л үгтэй цааснаас цор ганц гэрэлтэж буй нь байсан юм.

"Вону"

Би түүний ачаар хэрхэн амьдрахаа мэддэг болсон. Тэр хэдий энэ ертөнцөд оршин тогтнохгүй ч гэлээ би үргэлж түүнийг мэдэрдэг. Учир нь тэр л надад чухам яаж мэдэрдэг гэдгийг заасан учраас...

Одоо л нэг юм тайвширах шиг ...

...

Энэ бол "тайвшралын кафен" бяцхан түүх...
.
.
.
.
.
.
.
.
.
.
.
.

Dior_bbe ಥ‿ಥ тийм ч сайн болоогүй нэг хэсэгт шорри ( ・ั﹏・ั)

Continue Reading

You'll Also Like

873K 9.4K 24
💢18+စာစဉ်ဖြစ်သည့်အတွက် မိမိဘာသာချင့်ချိန်စဉ်းစားပြီးမှသာဖတ်ကြပါရန်💢 Associate Name- 双性学生与生物老师 Author - [一只爪子] Not Mine,I'm just translated For fun...
39.3K 754 7
အပျက်ဆန်သောအပေါက်များအား ထိုးသွင်းခြင်း စုဆောင်းမှု Collection of Slutty Hole Insertions By 沒劉海的花和卷 EXTREME SMUT
240K 452 21
အောစာအုပ်တွေ စုပြီးတင်ပေးပါမယ်
484K 26.7K 68
စိတ်ကူးယဥ်ဇာတ်လမ်းသက်သက်သာဖြစ်သည်