X =oneshots=

By gucciwbb

14.1K 1.4K 232

Уншигчиддаа зориулсан нэг хэсэгтүүд~~ #bxb #random More

Middle of the Night [Hyungwonho]
See u again [Wonhyuk]
Чөтгөр ба сахиусан тэнгэр [jookyun]
Mine [Chanbaek]
Цас [Sope]
NEED U [Showki]
Хориотой нөхөрлөл [Hyungwon+kihyun]
The Troublemaker [Joohyuk]
Хоёр дахь амьдрал [Shownu+jooheon]
Зүүд удирдагч [Sehun+jimin]
Харц [hyungwonho]
Эерэг ба сөрөг [Kihyun+Minhyuk]
Тулаан [Минхёг+Чанкюн]
The Flower shop [Hyungwonho]
The thigh sex [Taekook]
The smile [Namjin]
The Smile Part2 [Namjin]
Lost in the Dream [Kris+Taehyung]
One Night [Yoonmin]
Тайвшралын кафе [Hyungwonho]
Далай өнгөгүй [Showkyun]
Захидал [Suho+Sehun]
See you again 2 ... [Wonhyuk]
Unforgettable Line [Hyungkyun]

The Beautiful [Hyungwonho]

485 57 8
By gucciwbb

Layra_KNJ удаачихлаа ^^ уучлаарай

~~~~~~~~~

-Чи миний харж байсан хамгийн царайлаг хүн гэдгээ мэдэх үү? гэсээр саяхан өөрийн болгосон залуугаа эрхлүүлэн суух Хусог энэ кафед суух хамгийн жаргалтай залуу аж.

Тиймээ тэр чадсан. Дөрвөн жилийн турш сэтгэлдээ тээсэн залуугаа тэврэн суухдаа бүх зовлонгоо мартаж орхисон. Гашуунаар урсах нулимс нь ч мартагдаж.

Учир нь түүнийг өөрийн болгох амар байсангүй.

-Та үргэлж л ингэж хэлдэг шүү дээ гэсээр саяхнаас ургуулж эхэлсэн үсээ хойш самнан ичингүйрэх Хёнвон ийн хэлчихээд түүний нүд рүү өнөөх л харцаараа харах аж.


Хусогт түүний харц үргэлж л таалагддаг. Заримдаа юу ч үгүй хоосорчихдог хэрнэ үзэсгэлэнтэйгээр гуниглах тэр л харц. Хёнвоныг илэрхийлэх үг бол "Гунигламаар үзэсгэлэнтэй".


Хусогийн дуусашгүй ширтэлт илүү гүн болоход Хёнвон багахан сандрахдаа


-Я-яагаад байгаа юм? гэхэд Хусог нүдээ томруулан


-Бодлын хүчээрээ удирдах гэж оролдож байна гэхэд Хёнвон ч өөдөөс нь нүдээ томруулаад


-Тэгвэл би ч гэсэн оролдоод үзнэ ээ гэх нь тэр. Хүүхдийн л хийх өхөөрдөм үйлдлийг харсан гуравдагч этгээдэд даанч энэ тиймч их таалагдсангүй.


-Ингэж байхаар зүгээр нүцгэлээд хэвтчихээч! Идэх нь ээ бие биенийгээ! Та хоёр өөрсдийгөө хаана байна гэж бодоов? Тэгээд бүр намайг тоохгүйгээр урд минь хачин хачин үйлдэл гаргаад л гэсээр Минхёг түрүүнээс хойш тэвчсэн уураа гаргахдаа багахан амьсгаадах аж.


Хусог ч инээд алдсаар


-Тайвшир л даа, хамаг нүүр чинь шатах нь байна гэхэд Хёнвон ч нүүрийг нь сэвж өгөнгөө


-Чи тэгээд яах гэж бид хоёрыг дуудсан юм гэхэд Минхёг урдаа таблетээ тавьчихсан хоолойгоо засан гэнэт л соёлтой царай гаргаад суучихав.


-Тэгэхлээр ийм байна? Би эротик зохиол бичих хэрэгтэй байгаа юм. Гэтэл надад ямар ч санаа алга гээд санаа алдахад Хусог бүлтийн гайхаж орхив.


-Тэгээд?


-Юу тэгээд гэж? Та хоёроос санаа авмаар байна.


-Тэгээд л хэлчихнэ биздээ? Суучихаад л уурлаад байх юм? За манайх руу явцгаая гээд шуудхан л суудлаасаа өндийхөд Хёнвон гарыг нь татаж суулгаад


-БИ ХҮСЭХГҮЙ БАЙНА гэтэл Хусог ч хошуу амаа байдгаар нь унжуулаад


-Хоёулаа Минхёгд туслах хэрэгтэй шүү дээ?


-Эротик зохиол бичихэд нь үү? Ахаа тэгнэ гэж байхгүй. Бас би үгүй гэж байна. Минхёг!!!


-Яагаад вэ? Яавал гэж дээ? Та хоёрыг би угаасаа мэднэ шүү……… Шөнө юу гэж дуудаад байдаг билээ. Аан тийн---


Яг түүний дуу чангарч ойр тойронд нь байх хүмүүс анхаарлаа хандуулж байтал Кихён ам руу нь алчуур чихсэн нь энэ ажээ.


-Яах гээд ажил дээр ирчихээд үймүүлээд байдаг юм? Явж хүүхэд цэцэрлэгээс авахгүй юу??? Цаг нь болчихсон санагдах юм? гээд Кихён ч Минхёгийн амыг хамхисан шиг хамхиулах бол өнөөх нь түргэн түргэн толгойгоо дохисоор суух аж. Хёнвон ч шоолон инээгээд


-Би Минхёгтай танилцаад долоон жил болохдоо хэний ч дор ингэж зүтгэж байхыг нь хараагүй ээ гээд л хөхөрч гарахад Хусог урдаа байх кофеноос балгангаа


-Аргагүй шүү дээ, архи ууж чадахгүй байж ууна гэсээр байгаад уучихаад "би машин барина" гэж уурлаад хашлага мөргөсөн нь хэн билээ дээ? гээд өрөвдөх мэт харах аж. Харин Кихён Минхёгийг зандарч дуусаад дурлалт хосууд руу зэхэн харахад л өнөө хоёр зэрэг суудлаасаа өндийх нь тэр. Кихён үнэхээр харцаараа яаж хөдөлгөхөө мэдэх а

ж ээ.

-Заза бид хоёр харилаа гээд Хусог явах гээд Хёнвоныг хөтлөтөл өнөөх нь Кихён руу


-Дараа уулзацгаая гэхэд К

ихён

-Тэр чигтээ явж болохгүй юу? гээд худлаа инээхэд Хёнвон агаарын үнсэлт илгээн


-Тийм амархан бишээ гэсээр хаалгаар нь гарах аж.


Хусог ч хайртыгаа хөтлөсөөр машиндаа суугаад жаргалтай нь аргагүй инээмсэглээд


-Анх чамд дурлаж байснаа саначихлаа гэх нт тэр.


4 жилийн өмнө~


-Би эмэгтэй байхад арай өндөрдөж байна шүү гээд өөртөө таарсан өхөөрдөм даашинз өмссөн Хёнвон хиймэл үсээ самнаад зогсож байлаа. Харин хажууд нь бүр ч илүү өхөөрдөм болчихсон Кихён ууртайгаар


-Минхёг заль хэрэглэсэн!!! Бид ялах байсан юм гээд л бухимдахад Хёнвон тайвнаар


-Одоо тэгээд яалтай билээ. Тэр чинь Минхёг, Жүхон хоёр. Биднээр харин ч эмэгтэй хувцас өмсүүлсэн нь их юм шүү  гээд л итгэл төгс эв хавгүй алцайн суух нь инээд хүрмээр.


Энэ бол ялагдсаны шийтгэл байсан юм. Охин болцгоосон Кихён Хёнвон хоёр гучин минут цэцэрлэгт хүрээлэнгээр алхах шийтгэлийг авчээ. Кихён их л ичин хүмүүсээс нүүрээ нуун явах бол Хёнвон итгэл төгс дээгүүр харан алхахад эмэгтэй хүн байтугай эрэгтэй хүмүүс сүрдэх аж. Гэнэт л халамцуухан хөгшин хоёр эр Хёнвон Кихён хоёрыг хоргоож эхлэх нь тэр.


-Ямар хөөрхөн охидууд вэ? Миний дүү нарт мөнгө хэрэгтэй байнауу гээд л архины эхүүн үнэр ханхлуулан ярих нь сэжиг хүрмээр байсанд тэр хоёр хоёул хөмсгөө зангидан зогсох бол холоос ажиглах Минхёг аль хэдийн саваад уначихаж.

Түүнд туйлын хөгжилтэй байсан биз.

Яг энэ үеэр Хусог болон Хёну нар удахгүй болох тэмцээндээ бэлтгэн илүү цагаар гүйж байжээ. Гэнэтхэн л хоёр охиныг хоргоож буй дүр зураглалыг олж хараад яаран очтол өнөө хоёр охин нь согтуу хөгшчүүлийг доороо хийчихсэн балбаж өгч байнаа. Тэр үед л үс нь хийсэн, өндөр гуалиг биетэй, хүчирхэг эмэгтэй Хёнвоныг харсан Хусог ухаангүй дурласан ажээ.

-Чи их үзэсгэлэнтэй байсан шүү, богинохон даашинзтайгаа тэр хөгшин ахыг ч болгож өгч байсан шүү гээд л хөхөрч эхлэх Хусог

машинаа арай хийн л барих аж.

-Тэр чинь бие хамгаалалт байсан юм? Дараа нь цагдаагийн газраас гарах гэж бөөн юм болсон шүү дээ гээд л санаа алдангаа


-Минхёгаас болсон юм даг гээд өөрөө ч инээж байх нь тэр.


Тэдний дурлалд баяр хөөр, чин сэтгэл л байх бөгөөд хамгийн гайхалтай нь бие биедээ итгэх итгэл оршиж байсан юм. Хөгжилтэйгөөр эхлэсэн тэдний түүх урт удаан ч үргэлжлэнэ………

Continue Reading

You'll Also Like

223K 35.3K 31
Title-我不跟傻子談戀愛 (I Don't Date A Fool) Original Author-三道 Type-Web Novel 30 Chapters Available in Both Unicode & Zawgyi I don't own the Story. I trans...
1M 47.7K 100
Taekook Dark One Shrot⚠️ 18Plus 21Plus Wraning Rating မဖတ္ခ်င္ေက်ာ္သြား❗️ Taekook Dark One Shrot⚠️ 18Plus 21Plus Wraning Rating မဖတ်ချင်ကျော်သွား❗️
621K 1.6K 8
ကလေးတေမဖတ်နဲ့ ဖတ်ရင်လည်း တိုးတိုးတိတ်တိတ်ဖတ် wattpadစာကိုwattpadမှာဘဲထားခဲ့ပါ ယူသွားမယ်ဆိုလည်းကိုတို့လိုလူတေရှိတဲ့နေရာဘဲယူသွားပါ
873K 9.4K 24
💢18+စာစဉ်ဖြစ်သည့်အတွက် မိမိဘာသာချင့်ချိန်စဉ်းစားပြီးမှသာဖတ်ကြပါရန်💢 Associate Name- 双性学生与生物老师 Author - [一只爪子] Not Mine,I'm just translated For fun...